Гишгүүрийн хүчээр ажилладаг угаалгын машин

0

Гишгүүрийн хүчээр ажилладаг угаалгын машин


Хөгжиж буй орнуудын хувьд цахилгаан эрчим хүчний хомсдол элбэг байдаг. Мөн эдгээр орнуудын ард иргэдэд үнэтэй угаалгын машин худалдаж авах санхүүгийн нөөц бололцоо хомс. Тиймээс тус орны иргэд маш их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг уламжлалт угаалгын хэлбэрийг сонгохоос өөр аргагүйд хүрдэг. Энэ байдлыг анзаарсан Alex Cabunoc, Ji A You нарын инженерүүдийн баг GiraDora хэмээн нэрлэсэн угаалгын машин болон сэгсрүүлгэн хатаагчийн хамтатгасан төхөөрөмжийг бүтээсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү төхөөрөмж педаль буюу гишгүүрийн тусламжтайгаар ажилладаг аж.Олон ядуу орнуудад ядуурлын тойргийг эвдэн гарах анхны алхмыг хийхэд туслах зохион бүтээгчийн маш овсгоотойгоор бодож олсон уг төхөөрөмж 40 доллараар үнэлэгдэж байгаа юм. GiraDora нь өдөрт ойролцоогоор 6 цаг, долоо хоногт 3-5 өдрийг хувцас угаахад зарцуулдаг цагийг хэмнэхийг зэрэгцээ гараар хувцас мушгихад үүсдэг үений үрэвсэл, удаан хугацаагаар явган сууснаас болж үүсдэг нурууны доод үеийн архаг өвчлөл болон бусад өвчнүүдэд өртөхөөс сэргийлэх юм. Түүнчлэн хувцсаа угаахын зэрэгцээ суугаад хийж болох өөр бусад зүйлсийг хийх боломжийг олгох энэхүү угаалгын машиныг ашиглан угаалгын үйлчилгээ эрхлэх, түрээслэх, шууд худалдаа хийх замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг давхар олгох аж. Одоогоор Өмнөд Америкийн Перу улсад туршигдаж байгаа тус төхөөрөмжийг бүтээгчид бүтээлээ Өмнөд Америк даяар мөн Энэтхэг улсад танилцуулах төлөвлөгөөг боловсруулжээ. Хөгжиж буй ядуу дунд амьдралтай улс орнуудад зориулагдсан уг төсөл Dell Social Innovation Challenge-ээр хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна International Design Excellence Awards шагналыг хүртсэн байна.

[flv]http://ru.fishki.net/picsw/082012/03/post/stirka/1.flv[/flv]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/08/03 at 22:35

    huurhun setgesen bna shvv

  2. Lighting_ghost

    2012/08/04 at 11:20

    xexe :d

  3. Зочин

    2015/08/18 at 18:33

    Сэтгэгдэл *монголд авчрах юм байна хэрэгцээ байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *