Хүзүүн дээрээ мөс тавьбал юу болох вэ? Үр дүнд нь таны биеийг эв эрүүл, сав саруул болгоно

10

Хүмүүсийн хувьд үргэлж залуу хэвээрээ байхыг хүсдэг нь хэвийн зүйл. Бид орчин үеийн эмчилгээг судалж, залуу хэвээрээ байхыг хүсдэг боловч уламжлалт аргууд одоог хүртэл үр дүнгээ өгсөөр байгааг мартаж болохгүй. Зүүний эмчилгээ болон мөсний тусламжтай анагаах арга нь олон зууны турш хэрэглэгдсээр ирсэн бөгөөд олон төрлийн өвчний зовиурыг эмчлэх ач тустай.

Бид та бүхнийхээ эрүүл мэндэд анхаарах үүднээс хамгийн боломжит эмчилгээний аргуудыг судалсан бөгөөд Фен Фу цэг буюу мөсний эмчилгээг санал болгож байна. Мөн та бонус мэдээллийг алгасалгүй заавал уншаарай.

Хэрхэн Фен Фу цэг дээр мөс тавих вэ?

Гэдсэн дээрээ доош харан аль болох тав тухтай хэвтэнэ. Мөсийг цэг дээр тавьж 15-20 минут байлгана. Үүнээс илүү минут байлгах хэрэггүй. Эмчилгээний үеэр тайвшралыг мэдрээрэй. Мэргэжлийн зүүний эмчилгээ хийдэг эмч нар энэ аргыг өдөрт 2 удаа ашиглах хэрэгтэйг сануулж байна.

Мөн та мөсийг ороолт болон бусад эд зүйлийн хамт тавьж болно. Хэрэв та эхний хэдэн секундэд хүйтнийг мэдэрвэл санаа зовох хэрэггүй. Хэсэг хугацаа өнгөрсний та дараа халууныг мэдрэх болно.

Мөс тавих энэхүү уламжлалт аргыг туршиж үзэхийн өмнө мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

 

Хүзүүн дээрээ мөс тавьснаар таны биед юу болох вэ?

Хятадын уламжлалт эмчилгээнээс харахад Фен Фу цэг дээр мөс тавих нь биеийг бүхэлд нь нөхөн сэргээх үйлчилгээтэй гэнэ. Энэ цэгийг мөс тавьж  идэвхжүүлснээр илүү эрч хүчтэй болоход туслахаас гадна эрүүл байхад сайнаар нөлөөлнө. Гайхалтай сонсогдож байгаа биз? Өдөр бүр Фен Фу цэг дээр мөс тавьж байгаарай.

Дараах жагсаалт нь энэ эмчилгээний бусад үзүүлэх үр нөлөөг дурдсан болно:

Толгойн өвчнийг намдаана

© RobinHiggins / pixabay

Фен Фу цэг толгойн өвчнийг намдаах, эрч хүчийг нөхөн сэргээх болон толгой эргэхийг болиулна. Зөв цэг дээр дарах, халаах эсвэл мөс тавих нь эрч хүчийг сэлбэнэ. Энергийг идэвхжүүлнэ. Энэ энерги өвчний эсрэг хамгаалалт болно. Ямар ч нөхцөлд толгойн өвчнийг мөсний тусламжтай намдаах нь илүү үр дүнтэй байна.

 

Сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг намдаана

© Bridget Jones’s Diary / StudioCanal

Зүүний эмчилгээ хийдэг эмч нар эрт дээр үеэс гавал болон сарын тэмдгийн үеэрх өвдөлт хоёр хоорондоо холбоотой болохыг баталж байна. Түүнчлэн цэг дээр дарах эсвэл мөс тавих нь Фен Фу цэгийг идэвхжүүлж, улмаар өвдөлтийг намдаах, булчин татаж өвдөх болон ааш занг тогтворгүй болохоос сэргийлнэ. Энэ цэг бас сарын тэмдэгтэй шууд холбогдох бөгөөд цэгийг идэвхжүүлснээр сарын тэмдгийн үед ямар нэгэн асуудал үүсэхээс сэргийлнэ.

 

Нойргүйдэлд орохыг болиулна

© depositphotos.com

Хятадын эрүүл мэндийн ном болгонд Фен Фу цэг нойргүйдлийг арилгах ач тустай талаар бичсэн байдаг. Энэ чухал цэг таныг бөх гэгч нь унтахад тусална. Богино хугацаанд унтахад сайн нөлөө үзүүлэхээс гадна шөнө дунд сэрээхгүй. Үр дүнд нь таны бие сайн амрах бөгөөд унтах зуршлыг илүү дээр болгоно.

 

Стрессээс ангижруулна

© Ashish_Choudhary / pixabay

Энэ цэг сэтгэл санааны байдалтай холбоотой эмгэг, депресс болон стрессийг хянана. Дээрх аргыг туршиж үзсэн хүмүүс цэгийг идэвхжүүлсний дараа стрессийн түвшин болон сэтгэл зовнил багассан гэдгийг баталжээ. Мэдээж хэрэв та Фен Фу цэгийг идэвхжүүлэх аваас, сэтгэл мэдрэлийн эмгэгийг эмчилж чадахгүй, гэхдээ биеийг сэргээх учир таны амьдралыг илүү дээрдүүлэх юм.

 

Хоол боловсруулах эрхтнийг дэмжинэ

© RobinHiggins / pixabay

Энэ хэсэг бие дэх чухал үйл явц болох зажлах болон шүлс ялгаруулалтыг хянадаг. Өөрөөр хэлбэл хоолыг илүү хурдан хугацаанд боловсруулдаг болно. Нэмж хэлэхэд хэвлий орчмоор хөндүүрлэж өвдөх, үрэвсэх болон булчин чилж өвдөхөөс сэргийлнэ.

Хятад хүмүүс ийм учир урт насалдаг байж мэднэ. Иймд Хятадын уламжлалт зүүний эмчилгээ эсвэл мөс хүзүүн дээр тавих аргыг туршиж үзээрэй.

Та энэ арга үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна уу? Хэрэв та энэ аргыг хэдийнээ туршиж үзчихсэн бол бидэнтэй ямар санагдсан сэтгэгдлээ хуваалцаарай.

14
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *