Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч

1

Эдгээр жаалууд өчигдөрхөн л илбийн алдартай сургуулийн ширээний ард суун элдэв уншлага цээжилж, квиддичээр тоглож байсан санагдах юм. Тэднийг насанд хүрсэн гэдэгт нэг л итгэмээргүй. Зарим нэг нь жүжигчний мэргэжил сонгосон бол зарим нэг нь бизнесмэн, эсвэл дүрэмгүй зодооны тулаанч болжээ.

Бага насандаа Хогвартсын сурагчийн дүрийг бүтээж алдаршсан эдгээр хүүхдүүд одоо ямар болсныг сонирхоцгооё.

Том Фелтон (Драко Малфой)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 1

Өнөөдөр кино урлагт амжилттай хүчин зүтгэж байна. Дракогийн дүрийг бүтээж дуусгаад өөрийн төрөлх үсний өнгийг сэргээжээ. “Harry Potter”-ийн зураг авалтын 10 жилийн хугацаанд өдөр болгон үсээ шаргал өнгөөр будуулж, гель түрхэж залхсан бололтой.

Шон Биггерстафф (Оливер Вуд)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 2

Квиддичийн Гриффиндорын шигшээ багийн ахмад өдгөө театрын жүжигчин. Тэрээр шотландын BAFTA–гийн “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн нэгэн.

Станислав Яневский (Виктор Крам)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 3

Станислав – болгарын алдартай жүжигчин.

Люк Янгблад (Ли Жордан)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 5

Алдартай тайлбарлагч микрофонтойгоо үнэнч хоцорчээ. Одоо тэр дуучин болсон, саундтрек бичиж, мюзиклд дуулна.

Хью Митчелл (Колин Криви)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 4

Британийн алдартай жүжигчин, дуучин. Мөн киноны дуу бичнэ.

Эванна Линч (Полумна Лавгуд)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 7

Полумна-гийн тоглосон “Harry Potter”-ийн анги прокатанд гарснаас хойш маш олон хүний анхаарал татаж, киноны “гол хүн”-ээр шалгарсан гэж хэлж болно. Өнөөдөр жүжигчний мэргэжлийг сонгон ажиллаж байна.

Жейми Йетс (Маркус Флинт)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 6

Квиддичийн Слизеринийн шигшээ багийн тамирчин өнөөдөр юу хийж яваа нь тодорхойгүй байна. Тус кинонд тоглосноос хойш дэлгэцнээ дахин үзэгдээгүй. Хөөрхий минь, уг нь сайхан шүдтэй юм ш дээ.

Альфред Энох (Дин Томас)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 9

Английн жүжигчин уран бүтээлээ хийсээр байгаа. Жишээ нь, “Sherlock” олон ангит киноны нэгэн дүрийг бүтээжээ.

Крис Рэнкин (Перси Уизли)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 8

Ангийн дарга Рэнкин “Пэйнтэд Хорс” театрын бүлгэмийн үндэслэгч, өнөөдөр найруулагчийн ажил хийж байна.

Кэти Льюнг (Чжоу Чанг)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 11

Яг энэ мөчид Кэти Лондоны урлагийн их сургуульд гэрэл зургаар мэргэшин суралцаж байгаа. Хажуугаар нь бас кинонд тоглоно.

Луис Кордис (Блейз Забини)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 10

Луис өнөөдөр яг ямар ажил эрхэлж байгаа нь тодорхойгүй ч хөлбөмбөгийн улаан фанатаас гадна гурван хүүхдийн хайртай эцэг болжээ.

Фредди Строма (Кормак Маклагген)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 13

Царайлаг Фредди “Game of Thrones”-д тоглоод амжсан, түүнийг та 6-р бүлэгт Дикон Тарлигийн дүрээр харна.

Жошуа Хердман (Грегори Гойл)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 12

Жошуа өнөөдөр холимог зодооны тамирчин. ROC гэсэн нэрийн дор тулалдаж байгаа юм, өнгөрсөн удаагийн Rice Of Champeonship 2 тэмцээнд шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулж чаджээ.

Гарри Меллинг (Дадли Дурсль)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 14

Гарри Меллинг киноны сүүлийн ангид дүр бүтээхдээ нилээдгүй жин хассан юм. Учир нь Дадли элдэв гоёл чимэглэлтэй тусгай костюм өмсөх хэрэгтэй байжээ. Өнөөдөр британийн цуврал кинонуудад дүр бүтээж буй.

Афшан Азад (Падма Патил)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 15

Бенгалийн хамгийн гоо үзэсгэлэнт загвар өмсөгч болоод байгаа юм.

Шефали Чоудхури (Парвати Патил)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 16

Шефали өнөөдөр юу хийж байгаа нь тодорхойгүй. Тэрээр “Harry Potter”-ийн гурван ангиас гадна 2015 онд богино хэмжээний хоёр кинонд дүр бүтээжээ.

Девон Мюррей (Симус Финниган)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 17

Ирландын жүжигчин, бизнесмен.

Жесси Кейв (Лаванда Браун)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 18

Рона Уизлийн найз охин байсан, одоо инээдмийн жүжигчин бөгөөд стэндап-жүжигчний гэргий болжээ.

Клеманс Поэзи (Флёр Делакур)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 19

Киноны хамгийн хөөрхөн охин байсан бөгөөд өнөөдөр францын жүжигчин, загвар өмсөгч. Түүнийг бид “In Bruges”, “127 Hours” киногоор нь мэднэ дээ.

Бонни Райт (Жинни Уизли)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 21

“Harry Potter”-ийн дараа урлагийн чиглэлээр суралцсан. Продюссерийн өөрийн компаниа байгуулж, гоёл чимэглэлийн сурталчилгааны компанийн нүүр царай болжээ. Хажуугаар нь кинонд дүр бүтээсээр яваа бүсгүй юм.

Скарлетт Бирн (Пэнси Паркинсон)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 20

Энэ англи бүсгүй “The Vampire Diaries” киноны Норагийн дүрээр алдаршжээ.

Мэттью Льюис (Невилл Долгопупс)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 22

Царай муутай Невилл одоо ямар ч бүсгүйн хайрыг татах сайхан залуу болжээ. Өнөөдөр ч кинонд дүр бүтээсээр байна.

Донал Глисон (Билл Уизли)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 23

Донал алдартай эцгийгээ дуурайсан авьяастай залуу. Өнөөдөр ирландын алдартай жүжигчин төдийгүй, дэлхийд танигдсан нэгэн болжээ. Авьяаслаг зохиолч, найруулагч. Тэрээр “The Revenant”, “True Grit”, “Anna Karenina” болон “Star Wars: Episode VII – The Force Awakens” зэрэг олон улсын хэмжээний төслүүдэд амжилттай ажиллаж чаджээ.

Жеймс ба Оливер Фелпс (Фред ба Жорж Уизли)

Ид шидийн мэт өөрчлөгдсөн Хогвартсын 25 сурагч 24

Өнөөдөр жүжигчний ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Үнэндээ тэд шар үстнүүд биш юм шүү.

56
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. АХАМДЫН БАЯР:

    2016/10/20 at 20:12

    ЗӨВ ШҮҮ

  2. ХАХА нээрээ ахмадын баяр

    2016/10/20 at 20:57

    ХҮүхэд төрхөө гээд том хүний төрхтэй болжээ. зарим ч бүр гоё болсон байна. ихэнх нь нилээн нас нэмсэн мэт болжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *