
Хүн төрөлхтөний түүх уналт доройтол, уйтгар гуниг, дайн дажин, өвчин зовлон, хайр, аз жаргал, нинжин сэтгэл, асрал нигүүлсэлтэй байж гэмээнэ цогц болох юм. Хүний амьдралд ч гэсэн энэ бүхэн их бага ямар нэгэн хэмжээгээр байж байдаг. Заримдаа аль нэг хар бараан зүйл давамгайлахад бид аз жаргалын үнэ цэнийг мэдэрдэг билээ. Өнгөрсөн цаг үеийн сэтгэл догдлуулам зургуудыг та бүхэндээ толилуулж байна.
1. Бразилд болсон эсэргүүцлийн үеэр нэгэн офицер”Миний төрсөн өдрөөр битгий ингээч” гэж гуйжээ. Удалгүй эсэргүүцэгчид түүнд төрсөн өдрийн бялуу бэлэглэсэн байна.
2. Иракын дайны үед гэр бүлээсээ салсан бяцхан охиныг Америк цэрэг олж авчээ.
3. Цэцгийн хүч: Вьетнамын дайны эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр энэ зургийг Берние Бостон авсан байна.
4. Эсэргүүцэгчид энх тайвныг хүсч байна гэсэн санааг илэрхийлэн Украйны цагдаа нарт төгөлдөр хуур тоглож байгаа нь
5. Бослогын үеэр цагдаагийн офицеруудыг цайгаар дайлж байгаа нь
6. Иранд эсэргүүцэгчдэд зодуулсны дараагаар жирийн иргэн шархадсан цагдаагийн офицерийг хамгаалж байгаа нь
7. Оросын салан тусгаарлагчид баазыг нь хүрээлсний дараа Украйны цэрэг найз охиноо үнсэж байгаа нь
8. Ванкуверийн бослогын үеэр хосууд хайрыг сонгожээ.
9. Зүүн Германы цэрэг шинээр баригдсан Берлиний хананы нөгөө талд гэр бүл нь үлдсэн хүүд туслан нэвтрүүлж байгаа нь
10. Шархдаж унасан эсэргүүцэгчийг булдозероос хамгаалж буй эмэгтэй, Египет
11. Klu Klux Klan-ы гишүүн гэж сэжиглэгдэж буй цагаан арьстныг хамгаалж буй хар арьст эмэгтэй, 1996 он
12. Дэлхийн Хоёрдугаар дайны үед шархадсан нохойг аврахаар чадлаараа тэмцэж буй Америк цэргүүд
13. Эсэргүүцэгч болон цагдаа нар уйлцгааж байна, Болгар улс
14. Египет эмэгтэй бослогын үеэр офицерийг үнсэж байгаа нь
15. Колумбын Боготад нэгэн эмэгтэй бослогын удирдагчдыг ууртай эсэргүүцэгчдээс хамгаалж байгаа нь
16. Гэмгүй номхон иргэдийг галлахаас татгалзсан цэрэгт талархаж буй Египет залуу
17. Торонтогийн Их Хорийн уулзалтан дээр эсэргүүцэгчид алиалагч болсон нь
18. Засгийн газрыг эсэргүүцэгчид төмөр утасны цаанаас цэргүүдэд сарнай өгч байгаа нь, Тайланд, Бангкок
19. 25 настай Рената Теодор ээжтэйгээ Аризона мужийн шоронгийн хашаагаар уулзаж байгаа нь. Түүний ээжийг АНУ-аас 6 жилийн өмнө албадан гаргасан юм.
20. Цагдаа нар ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалж байгаа нь. Тэдний эсрэг тэмцэгчид ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх цуглааны үеэр зоджээ. Орос улс
21. Бяцхан хүү Африк-Америкийн төрийн цагдаагийн хамт
22. Мэс заслын эмч 23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах хагалгааны дараа. Түүний туслах мэс заслын өрөөний буланд нойр авч байгаа нь
23. “Цэнхэр нүдтэй хүү” хэмээх энэ зургийг Photoshop-оор хийсэн гэж буруутгаж байгаа ч зургийг дарсан Vanessa Bristow энэ зургийг огт янзлаагүй хэмээн баталж байгаа юм. Хар арьстан цэнхэр нүдтэй байх нь Ocular albinism, Juvenile uveitis –ийн үр дүн гэж үзэж байгаа юм.
24. Курселетийн тулаанд оролцон сэтгэлийн шархтай болсон цэрэг. Тэрээр байнгын бөмбөгдөлтөнд байсаар айдастай болж, бодож сэтгэж, унтаж, алхаж, ярьж чадахаа больжээ. Өөрийгөө хянаж ч чадахгүй болсон ажээ.
25. 15 настай Германы цэрэг Ханс-Георг Хенкийг 1945 онд Германы Рехтенбахд Америкийн цэргүүд баривчилсан. Эцэг эхийгээ нас барсны дараагаар хүү Луфтваппегид алба хаах болжээ.
26. 1941 онд Украйны Виницад нийт 28,000 Еврейг хоморголон устгасан байдаг. Виницагийн сүүлчийн Еврей булшны өмнө өвдөглөн суугаад буудуулахаа хүлээж байна. Энэ зургийг Эйнсацгрупен хэмээх цэргийн хувийн цуглуулгаас авчээ.
27. Төрөлхийн сонсголгүй Харолд Витлес хүү сонсголын аппарат зүүгээд анх удаа юм сонсож байгаа нь
28. Сирийн босогч 8 настай хүү AK-47 буугаар зэвсэглэж, тамхи баагиулж явна. Хүүхдийн гэнэн байдал түүнд огт алга
29. Иргэний дайны үеэр нялх хүүг аврахаар яаран гүйж яваа сэтгүүлч, 1936 он
30. Сансарт ниссэн анхны ээж Анна Лий Фишер, 1984 он
31. 17 настай Жан Роз Касмир 1967 онд болсон Пентагогийн дайныг эсэргүүцсэн жагсаал дээр цэцэг өгч байгаа нь
32. 12 настай Бразил хүү Диего Фразао Торкүта багшийнхаа оршуулгын ёслол дээр нулимс дуслуулан хийл тоглож байгаа нь. Түүний багш хүүд хөгжмөөр дамжуулан хүчирхийлэл, ядуурлаас аврагдах боломжийг олгожээ.
33. Бага түрүүч Антонио Метручио 72 цаг тасралтгүй буудалцсаны дараа
34. Мэрайн болон бяцхан муужгай: Мэрайн Фрэнк Прэйтор Солонгосын дайны үеэр бяцхан муужгайг тэжээж байгаа нь. 1952 он
35. Филипиний Манилад болсон үерийн үеэр нохойгоо үүрч яваа хүү. 2013 оны 8 сарын 20
36. Хувраг хоолоо бартай хуваалцаж байна
37. Бяцхан Афган охин Америк цэргийн гараас атгаж байна
38. 100,000 хувраг дэлхийн сайн сайхны төлөө залбирч байна
39. Зовсон нэгнээ хаяагүй…
40. Нүүрээ нуусан “экстремист” Украйны хувьсгалын үеэр төгөлдөр хуур тоглож байгаа нь
41. Этопийн Мурси хэмээх омгийн эмэгтэй анх удаагаа Vogue сэтгүүлийг сөхөж байгаа нь








Додио Б.Додио
2015/07/06 at 21:28
Nomingoo Boldbaatar
Зочин
2015/07/07 at 00:03
setgeliin sharhtai bolson tsereg haha. Yagaad setgel n sharhalchdag tsereg ve ter.
Зочин
2015/07/07 at 01:47
Bid zalbirch suugaad hoid nasandaa honin gurwel edr gej alialj bhaar boditoor hogjin dewjih heregtei delhii daats heterhed deelee segserdeg ene n galaw yulj magadgvi dalai arluud usand jiwj olon amitan ustaj mohno huwisaj chadaj bgaa n amid uldej chadwargvi n uhne 76 Mongloos ywj Mongolchuud uldej eh ornoo hogjuulj saihan amidrna yduu humuus gudamjaar ywahgvi hench owchin zowlon baihgvi bie bienee bayrtaigaar ineemseglen ugtna .
Зочин
2015/07/07 at 19:29
Сэтгэлийн шарх марх. Ямар гошного шиг орчуулдын бээ танайх haHAAHA