Хүний биед илэрдэг хамгийн түгээмэл 6 шинж тэмдгээр биеэ махбодио шинжихүй

0

Хүний бие гэдэг эрдэмтдийн хувьд өнөөг хүртэл бүрэн дүүрэн судлаж гүйцээгүй зүйлсийн нэг билээ. Инээх, унтах гэх мэт энгийн зүйлс чухам хүний биед ямар хэрэгтэйгээс эхлээд эвшээх, биеийн шар үс босох зэрэг шинж тэмдгүүд чухам яагаад илэрдэг талаар судлах зүйлс шинжлэх ухаанд олон бий. Манай сайт уншигч танд хүний биед хамгийн түгээмэл илэрдэг 6 шинж тэмдгийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

1. Далайн өвчин

© shutterstock.com

Тархи хүний харж, сонсож байгаагаас өөр хэлбэрээр мэдээллийг хүлээн авдаг. Энэ тохиолдолд завь, усан онгоц дээр явах үед хүний бие зaйлагдаж, завь хөдөлж байгаа ч бие нэг байрандаа байгаа мэдрэмж тархинд хүрэх үед энэ байдлыг өвчний нэгэн шинж хэмээн хүлээн авдаг ажээ. Ийнхүү тархи биеийг ямар нэгэн зүйлээс хордсон тул ийнхүү толгой эргэж байна гэх дүгнэлтэд хүрдэг байна.

© shutterstock.com

Далайн өвчний хувьд заавал эм уухгүйгээр шинж тэмдгийг нь дарах боломжтой аж. Тухайлбал далайн өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед суух, тодорхой нэг цэг рүү ширтэх, нүдээ аниад гүнзгий амьсгал авах, хөгжим сонсож анхаарлаа сарниулах зэрэг энгийн арга хэмжээ авах боломжтой.

 

2. Эвшээх

© shutterstock.com

Хүний гаргадаг хамгийн ойлгомжгүй зүйлсийн нэг бол эвшээх билээ. Түүнчлэн эвшээх тухай сонсох, ярих, хэн нэгэн эвшээж байгааг харах үед хүн өөрийн эрхгүй дагаж эвшээдэг нь ч ямар шалтгаантай гэдгийг тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа юм.

© twos / flickr.com, © CC BY-SA 2.0

Зарим судлаачид эвшээх нь нугасны шингэний хөдөлгөөнийг дэмжиж, мэдрэлийн үйл ажиллагааг дэмждэг хэмээн таамагладаг бол эвшээснээр хүний тархи амардаг гэх таамаг дэвшүүлдэг эрдэмтэд ч байдаг. Харин хүнээс хүнд халдварлах мэт дамждаг шинж чанар нь хүмүүсийг нийтээрээ соргог байхад тусалдаг хэмээн үздэг ажээ.

 

3. Шар үс босох

© shutterstock.com

Айх, өвдөх, даарах үед хүний биеийн шар үс босдог. Зэрлэг амьтад бусад араатны өмнө үсээ өрвийлгөн биеэ том мэт харагдуулах арга хэмжээ авдаг нь хүнд ийнхүү уламжлагдан ирсэн аж. Түүнчлэн биед адреналин даавар ихээр ялгарах үед шар үс босох нь бий.

© Eva Rinaldi / flickr.com, © CC BY-SA 2.0

Мөн гайхалтай дуу хөгжим сонсох, орчны дуу чимээ гэнэт өөрчлөгдөх үед биеийн шар үс босдог нь аюултай нөхцөлд орлоо гэсэн төрөлхийн cэрэлтэй холбоотой гэж үздэг.

 

4. Зогисуулах

© emdot / flickr.com, © CC BY 2.0

Хүн чухам яагаад зогисуулдаг талаар эрдэмтэд тодорхой ойлголтод хүрээгүй байсаар байгаа ажээ. Ходоодонд хуримтлагдсан хий их хэмжээний хүнс богино хугацаанд орох үед дээшилж гардаг гэх таамаглал бий. Ялангуяа сүүгээр хооллодог бага насны хүүхдэд энэ шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг билээ.

© Bradley Gordon / flickr.com, © CC BY 2.0

Ийнхүү хүүхэд насанд ихээр тохиолддог энэ шинж насанд хүрсэн ч хэвээр үлдэх хандлагатай байдаг ажээ. Хүнийг 48 цагийн турш тасралтгүй зогисуулсан тохиолдолд эрүүл мэндэд аюултай гэж үздэг ч 63 жилийн турш зогисуулж, 96 насалсан хүний түүх ч мөн бий.

 

5. Хоолойд юм тээглэх

© shutterstock.com

Бүх насныханд тохиолддог энэ шинж тэмдэг нь ихэвчлэн гэнэтийн цочролд орох, гуниглах, уйлах үед илрэх ба судлаачид хүний бие гэнэтийн стресс, аюулд ийнхүү хариу үйлдэл гаргадаг хэмээн таамагладаг.

© shutterstock.com

Түүнчлэн сэтгэл хөдлөл огцом нэмэгдсэн үед цусны эргэлт нэмэгдэж, тархи болон булчинд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээ өсөх үед амьсгал авахад хүндрэл үүсдэг гэж үзэх нь ч бий.

 

6. Хурууны арьс үрчлээтэх

© shutterstock.com

Усанд удаан хугацаагаар байх үед хүний хөл болон гарын хурууны арьс чухам ямар шалтгаанаар үрчлээтэж эхэлдэг талаар судлаачид олон арван жилийн турш олон тамааглал дэвшүүлэн маргаж буй билээ. Тэгвэл саяхан гаргасан нэгэн судалгааны үр дүн олон эрдэмтдийн саналыг эцэст нь нэг талд гаргажээ. Тус судалгаагаар хүний хурууны арьс нойтон орчинд илүү зуурамтгай болох үүднээс ийнхүү үрчлээтэж эхэлдэг хэмээн таамагласан ажээ. Энэ нь эрт үед хүний өвөг бороотой, чийглэг орчинд эд хэрэглэлээ алдалгүй барихад голчлон хэрэглэгддэг байсан чадвар юм.

Таны хувьд дээрх шинж тэмдгүүд чухам яагаад хүнд илэрдэг талаар өөр тайлбар бий юу?

6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *