Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол

0

Олон нийтийн сүлжээ сайтуудад нийтлэгдэж байгаа зурагнуудын олонх нь selfie, relfie зургууд байдаг болжээ. Бараг толгойтой бүхэн өөрийнхөө зургийг авч сошиал сайтуудад нийтлэх болсон нь үүнтэй холбоотой янз бүрийн судалгаа, баримт, үйл явдлууд бий болоход хүргэж байна. Selfie-дэх хүнийг сэтгэл гутралд хөтлөдөг л гэнэ, жаргалтай хосуудын relfie зургууд хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг л гэнэ. Энэ удаагийн нийтлэлд үр дүн нь буруугаар эргэсэн selfie-гийн тохиолдлуудын тухай өгүүлж байна. Бусдад өөрийн гайхалтай selfie зургаа гайхуулах гэж яаравчлахаасаа өмнө бодож үзэх зүйлсүүд цөөнгүй байдгийг эдгээр явдлууд харуулж байгаа юм.

1. Өөрийнхөө зургийг авч байгаад 19-р зууны Грек-Ромын хөшөөг эвдсэн оюутан

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 1
Музейд цөөн хэдэн дүрэм байдгийн хамгийн эхнийх нь урлагийн бүтээлд гар хүрэхийг хориглодог. Хоёр дахь нь урлагийн бүтээлд гар хүрч зургаа авахуулахгүй байх.

Миланы нэгэн музейд нэгэн оюутан хоёр дахь дүрмийг зөрчсөн байна. Тэрээр 19-р зууны эхэн үед хамаарах хөшөө өөд авирч, өөрийнхөө зургийг авах оролдлого хийсэн нь хөшөөний зүүн хөлийг хугалахад хүргэжээ. Хамгаалалтын камерт бичигдэн үлдсэн энэ явдлыг Италийн хамгийн алдартай академик институтуудын нэг Брерагийн дүрслэх урлагийн академийн ажилтнууд олж илрүүлсэн байна.

Азаар унтаж байгаа согтуу хүнийг дүрсэлсэн эртний Грекийн энэ хөшөө нь Barberini Faun буюу Drunken Satyr хөшөөний хуулбар байсан ба академийн илүү үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд бүхий өрөө рүү хүргэх үүдний өрөөнд байрлаж байжээ.

 

2. Хадан дээр өөрийнхөө зургийг авах гэж байгаад 18 метрийн өндрөөс унаж амиа алдсан өсвөр насны охин

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 2
2014 оны 6-р сард өсвөр насны нэгэн охин өндөр хадны орой дээр өөрийнхөө зургийг авах гэж байгаад унаж амиа алдсан байна. 16 настай Isabella Fracchiolla Италийн өмнөд хэсгийн Таранто хотын далайн эргээр хийсэн сургуулийн аялалын үеэр ийнхүү амиа алджээ.

Хүнд гэмтсэн охиныг эмнэлэгт яаралтай хүргэж, томоохон хагалгаанд оруулсан ч эмч нар амь насыг нь аварч чадаагүй аж.

 

3. Лондон хотын даргатай selfie-дсэнийхээ дараа метронд амьдралынхаа турш хийсэн ажлаа мартаж буусан буддист лам

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 3
Түвдийн буддист лам Лондон хотын дарга Boris Johnson-той хамт зургаа авахуулсныхаа дараа метронд цүнхээ мартаж буусан нь бүхий л амьдралынхаа турш хийсэн ажлаа алдахад хүргэжээ. Лондон хотын захын дүүрэг Ийсткотын оршин суугч 43 настай Lelung Rinpoche гэртээ харихаар метрогоор явж байхдаа Лондон хотын даргатай тааралдсан байна. Түүний авч явсан зөөврийн компьютерт хоёр ном болгон хэвлүүлэхээр бэлтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан ховор судар, гар бичмэлүүд бүхий буддизмын 900 хуудас түүх хадгалагдаж байжээ.

Зургаа авахуулсны дараа хотын даргатай Түвдийн тухай ярилцсаар буух газраа аль хэдийнээ ирснээ ч мартсан Rinpoche метроноос үсрэн буусныхаа дараа үүргэвчээ суудал дээр тавиад орхисноо санасан байна. Бага хүүгийнхээ хамт явсан тэрээр гэрэл зургийн аппарат, түлхүүр, хүүгийнхээ паспорт бүхий үүргэвчээ Лондонгийн нийтийн тээврийн гээсэн зүйлсийн албанаас олж авсан ч лаптоп нь байхгүй болсон байжээ.

 

4. Галт тэрэгний орой дээр selfie-дэж байгаад цахилгаанд цохиулж нас барсан эр

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 4
2014 оны 3-р сард нэгэн испани эр галт тэрэг өөд авирч, орой дээр нь өөрийнхөө зургийг авах гэж байгаад цахилгаанд цохиулж нас барсан байна. Испаний Андужарт болсон энэ явдлын хохирогч 21 настай залуу эр нэгэн найзын хамт зүтгүүр галт тэрэгний орой өөд авирсан нь ийм явдалд хүргэжээ. Тэд галт тэрэгний буудлын хажуу талд зогсоосон байсан галт тэрэгний цахилгааныг салгасан гэж бодсон ч галт тэрэгний кабелиуд цахилгаанд холбоотой хэвээр байсан байна. Хохирогч гар утсаараа зургаа авахдаа санамсаргүйгээр өндөр хүчдэлийн шугаманд гар хүрснээр цахилгаан хүчдэл түүнийг галт тэрэгнээс шидэж, найзыг нь ноцтой гэмтээжээ.

 

5. Facebook-т зургаа нийтэлж, Happy гэсэн статус бичсэнийхээ дараахан авто осолд орж нас барсан эмэгтэй

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 5
2014 оны 4-р сард нэгэн эмэгтэй АНУ-ын хурдны зам дээр авто осолд орж нас баржээ. Цагдаа нарын өгүүлснээр тэрээр Facebook дээрх статусаа шинэчилж, selfie зургаа нийтэлснийхээ дараахан осолд орсон гэнэ. Тухайн өдрийн 8:33 минутанд 32 настай Courtney Sanford-ын Facebook-т “Хөгжилтэй дуу намайг ХӨГЖИЛТЭЙ болгож байна.” гэсэн тайлбар бүхий selfie зураг нийтлэгдсэн бол 8:34 минутанд цагдаа нар ослын дуудлага хүлээн авсан байна.

Цагдаа нар I-85 шугамыг өнгөрч, хог хаягдал тээвэрлэх ачааны машинтай мөргөлдөх үедээ хатагтай Sanford-ыг машиндаа ганцаараа явсан гэдгийг хэлсэн ба архи, мансууруулах бодис хэрэглэсэн болон хурд хэтрүүлсэн тухай ямар ч баримт нотолгоо олоогүй аж.

Ослоос хоёр хоногийн дараа цагдаагийн газарт Sanford-ын Facebook статусын линкүүд Sanford-ын найзуудаас олноор ирсэн байна. Тэрээр хурдны зам дээр явах үедээ өөрийнхөө зургийг авч олон нийтийн сүлжээ сайтад нийтэлсэн нь ослын нотолгоо болжээ.

 

6. Хэрэмтэй хамт selfie-дэх гээд хэрмийг ч, өөрийгөө ч айлгасан өсвөр насны хүү

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 6
Америкийн Аубурн хотын иргэн 17 настай Brian Genest Тампа хотын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа гар дээрээ хэрэм суулгаад зургаа авахыг хүсчээ. Гэтэл гар утасных нь аппаратнаас гарсан гэрэл болон дуу хэрмийг айлгаж орхисон байна. Айж сандарсан хэрэм залуу хүүгийн цамцан дотор үсрэн орж дараа нь мод руу зугтаж оджээ.

Genest-ийн ээж Paula Wright айж сандарсан хэрэм, хүү хоёрын зургийг авсан нь энэ аж. Азаар тэдний хэн нь ч гэмтэж бэртээгүй өнгөрсөн байна.

 

7. Галт тэрэгний замд дэндүү ойрхон selfie-дсэн залууг галт тэрэгний үйлчлэгч өшиглөжээ.

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 7
Selfie-д донтохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулсан энэхүү нийтлэлийн өөр нэг тохиолдлын эзэн залуу эр явж байгаа галт тэрэгний хажууд зургаа авахуулахаар шийдсэн байна. Галт тэрэгний замын хажууд дэндүү ойрхон зогссон залууг галт тэрэгний кондуктор анзаарч, түүнд нэгийг бодуулах өшиглөлтийг хийсэн бололтой.

 

8. Реалити шоуны од заантай хамт зургаа авах гэж байгаад заанд хөөгджээ.

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол 8
Америкийн телевизийн алдартан Kim Kardashian Тайландад аялж байхдаа заантай зургаа авах гэж оролджээ. Гэтэл энэ нь заанд таалагдсангүй, тиймээс хошуугаараа чанга үлээж түүнийг хөөсөн нь Kardashian-ыг багагүй сандралд оруулсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М. Мөнх- Эрдэнэ

    М. Мөнх- Эрдэнэ

    2014/07/08 at 18:39

    I get 1OOO Facebook Followers For free Read More On : -> >>> autofollowme.fulba .com <<< ? 85

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *