Хахир өвлийн хүйтнийг ажрахгүй давахад туслах 14 лайфхак

0

Нэг л мэдэхэд өвлийн улирал хаяанд ирнэ, ингэхдээ хүйтэн цаг агаар, мөстсөн цонх, хөлдсөн цоож, хүйтэн ор бас, мэдээж хэрэг цасыг авчирна. Хүйтэн улирал ирэхэд тааламжгүй үр дагавар гаргахгүйн тулд та эртлэн босч, тухайн өдөртөө бэлдэх хэрэгтэй болно.

Ямар ч нөхцөлд хахир өвлийн хүйтэнд бэлтгэлтэй байх нь чухал юм. Доорх зөвлөгөөнүүд нь хахир өвлийн хүйтнийг давж гарахад туслах 14 лайфхак бөгөөд танд олон талаар тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Нарны илчийг ашиглах

“Ногоон дэлхий”-д нар шиг танд хань болох зүйл гэж үгүй. Иймд өвлийн улиралд нарыг ашиглаж, давуу талаа болго. Хөшигнүүдээ нээж, нарны илчийг оруулан гэрээ аль болох дулаан байлгахыг хичээгээрэй.

2. Хойд зүг рүү чиглүүлэх

Нөхцөл байдлыг “ногоон” болгох өөр нэгэн арга бий. Хэрэв танд автомашинаа тавих зогсоол олдвол, хойд зүг рүү харуулж автомашинаа парклаарай. Ингэснээр таны автомашины салхины шил арчигчийг хөлдөх аюулаас сэргийлэх боломжтой болох юм.

 

3. Сэнсний эргэлтийг өөрчлөх

Хүмүүс сэнсийг зөвхөн зуны улиралд л ашигладаг гэж боддог, гэвч сэнсний тусламжтай агаарын чиглэлийг эргүүлж болдог. Өвлийн улиралд таазан дээрх сэнсний эргэх чигийг эсрэгээр нь өөрчилснөөр халуун агаар шал руу үлээх болно. Үр дүнд нь таны гэр дулаан байна.

 

4. Ороо халаах

Хэрэв та даарч байвал эсвэл танай гэр хүйтэн байгаа бол орондоо орохын өмнө ороо халаагаарай. Халуун устай шил эсвэл халаадаг хөнжил зэргийг ашиглан ороо халаах боломжтой.

 

5. Гар халаагч хийх

Өөртөө зориулан “Zip Lock” уут болон зам руу цацдаг давсны тусламжтай гар халаагч хийж хэрэглээрэй. Зам руу цацдаг давсыг нэг уутанд хийж, дотор нь жижиг хэмжээтэй устай уут хийхэд болно. Танд гар халаагч хэрэг болоход та устай уутаа гаргаж сэгсрэхэд л хангалттай. Харин та гэрийн нөхцөлд гараа халаахдаа оймсон дотроо бага зэрэг будаа хийж богино долгионы зууханд хийж халаагаарай.

 

6. Машины урд салхины шилийг цэвэрлэх

Хамгийн төвөгтэй зүйл бол урд салхины шил хөлдөх явдал байдаг. Салхины шилийг дотор талаас сахлын хөөс цацаж, сайтар арчина. Ингэснээр хөлдөх, цантах зэргээс сэргийлэх боломжтой юм.

 

7. Муурны элсийг машиндаа байлгах

Автомашин дотор чийгшил бий болсноор цонх цантах хандлагатай байдаг ба муурны элсийг машиндаа байлгаснаар уг асуудлыг шийдэж болно. Өөрөөр хэлбэл та оймсондоо муурны элснээс хийж, автомашин дотроо тавиарай. Муурны элс агаар дахь чийгшлийг уусгаж цонхыг цантахаас сэргийлнэ.

 

8. Салхины шил арчигч шингэн хөлдөхөөс сэргийлэх үйлчилгээтэй зориулалтын шингэн хэрэглэх

Хэрэв та салхины шил арчигч шингэн мөстөх эсвэл хөлдөхөөс сэргийлэхийг хүсэж байвал гэрийн нөхцөлд 900 мл алкоголь, 1/2 аяга ус болон 1 цайны халбага шингэн саванг найруулж хөлдөхөөс сэргийлж болно.

 

9. WD40 цацах

Автомашиныхаа түгжээнүүдийг хөлдөхөөс сэргийлж дээрх тосыг цацаарай. Өвөл болоход түлхүүр ордог нүхнүүд рүү цацах хэрэгтэй. Энэ тос цоожлох механизмыг хүйтний улиралд хөлдөхөөс сэргийлэх ач тустай.

 

10. Цэвэрлэгч бодис хэрэглэх

Өвлийн улиралд түлхүүр хийдэг нүхнүүд рүү цэвэрлэгч бодис цацсанаар цоож гацна гэж эмээх хэрэггүй болно.

 

11. Шил арчигчид оймс углах

Хэрэв та эд зүйл амархан мөстөж хөлддөг, огцом хүйтэрдэг газар амьдардаг бол энэ аргыг ашиглаад үзэхэд буруудахгүй. Шил арчигчийг хөлдөөхгүйн тулд зузаан материалтай оймс углаарай. Ингэснээр огцом хүйтэрсэн ч гэсэн таны автомашины шил арчигч хөлдөхгүй.

 

12. Хүрзийг тослох

Хэрэв та цас хүрздэх шаардлагатай болбол хүрзээ тослоно уу. Эс бөгөөс хүнд цаснуудыг хүрздэх үед хүрзэнд цас наалдаж, таны ажлыг улам хүндрүүлэх болно. Хүнсний тос, параффин вакс эсвэл хоол хийхдээ хэрэглэдэг тосноос хүрзэндээ түрхээрэй.

 

13. Хуванцар хэрэглэх

Хэрэв таны автомашины цонх хөлдөж мөстсөн бол бэлгийн карт, кредит карт эсвэл тооцооны картаа ашиглаарай. Ингэснээр таны автомашины цонхонд ямар нэгэн зураас гарахгүй байх давуу талтай юм.

 

14. Толиндоо уут углах

Хэрэв та өвлийн хүйтэн улирал айлчлан ирж байгааг мэдсэн л бол автомашиныхаа толинд уут углаарай. Ингэхдээ уутаа резин эсвэл үдээс ашиглан сайтар уях хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khaisanai Khavdrazakh

    Khaisanai Khavdrazakh

    2018/11/20 at 10:06

    Jan Bolat

  2. Gerlee Gerlee

    Gerlee Gerlee

    2018/11/20 at 17:37

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *