Бие галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан

1

Өөрөөсөө амттан харамлана гэдэг амаргүй. Амттаны дэлгүүрийн лангуун дээрх бялуу, өнгө өнгийн чихэр таныг ид шидийн мэт дуудах тэр цагт, эсвэл гэрийнхэн чинь оройн цагаар амаараа дүүрэн амттан чихээд таашаалтай нь аргагүй идэж байх үед танд ямар байдаг вэ? Та тэсэж чадах уу?

Таны жинг нэмэгдүүлэхгүй амттаны жоруудыг танилцуулж байна. Өөрийн гараар хийж чөлөөтэй зооглон соёрх.

Кокосын бялуу

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 1

Орц:

Хачиранд:

  • Кокосын үйрмэг – 500 г
  • Зөгийн бал – 4 х.х
  • Ваниль

Сууринд:

  • Самар – 200 г
  • Хатаасан цангис – 100 г
  • Финик – 10 ш

Хийх арга:

  1. Блендэрт самар, хатаасан цангис, финикээ хийж жижиглээд бялууны хэвэнд хийнэ.
  2. Кофе бутлагчаар кокосын үйрмэгээ жижиглээд шүдний оо шиг болтол нь зөгийн бал, ванильтэй холиод гараараа нухна.
  3. Суурин дээрээ зуурмагаа хийгээд хөргөгчид 1-2 цаг хэлбэржүүлнэ.

Шууд хийгээд идэх чангаазны ороомог

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 2

Орц:

  • Самар – 500 г
  • Кокосын үйрмэг – 500 г
  • Хатаасан чангаанз – 300 г
  • Какао – 5 х.х
  • Зөгийн бал – 6 х.х
  • Цинамон, задь

Хийх арга:

  1. Зуурмаг: самраа гурил шиг болтол нь бутлаад дээрээс нь 3 х.х зөгийн бал нэмнэ, сайтар холиод цаг орчим хөргөгчид хийнэ.
  2. Хачир: кокосын үйрмэгээ гурил шиг болгоод хатаасан чангаанз болон 3 х.х зөгийн бал, амтлагчтай холино.
  3. Зуурмагаа илдэж хачраа жигд түрхэн ороомог болгон эргүүлнэ. Хөргөгчинд хэсэг амраана.

Кофетой чихэр

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 3

Орц:

  • Кешью самар – 1 аяга
  • Кофе – 2 х.х
  • Финик – 1 аяга
  • Хар шоколад – ¼ аяга

Хийх арга:

  1. Блендерт кофе, самраа хийж бутална.
  2. Финикээ нэмж сайтар бутална.
  3. Шоколадаа хуваагаад мөн бутална.
  4. Бөмбөлөг хийж хөргөгчид хэсэг байлгана.

Цагаан гаа, гаа, нимбэг, самартай амттан

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 4

Орц:

  • Хушга – ½ стакан
  • Кешью эсвэл газрын самар – ½ стакан
  • Хатаасан чангаанз – 1 стакан
  • Хатаасан эсвэл шинэ гаа – 1 х.х
  • Үрсэн цагаан гаа – 1 х.х
  • Маалингын үр – 2 х.х
  • Гүнждийн үр – 2 х.х
  • ½ нимбэгийн шүүс
  • Нимбэгийн хальс – 1 ц.х

Хийх арга:

  1. Чангаанзаа угааж дэвтээнэ.
  2. Блендерт самар, үрээ жижиглэн бутална. Чангаанзаа нэмж жижиглээд, дээрээс бусад орцуудыг хийнэ.
  3. Нойтон гараараа зуурмагаа авч хавтгай дөрвөлжин хийнэ. Хүнсний цаасаар тус тусад нь ороож хөргөгчинд тавьж биежүүлнэ. Энэ амттаныг 2 долоо хоног хүртэл хадгалж болно.

Гадил-самартай зайрмаг

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 5

Орц:

  • Бүрэн болсон гадил – 4 том
  • Газрын самрын тос – 2 х.х

Хийх арга:

  1. Гадилаа арилгаад цагираг хэлбэрээр хэрчээд нэг үеэр тавган дээр өрж тавиад 1-2 цаг хөлдөөгчинд хөлдөөнө.
  2. Блендерт хөлдөөсөн гадилаа нухаш болтол нь бутлаад дээрээс нь газрын самрын тосоо хийж сайтар холино. Бэлэн болсон десертээ шууд идсэн ч болно эсвэл зөөлөн зайрмаг болтол нь хөлдөөгөөд идсэн ч болно.

Авокадо болон кивитэй капкейк

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 6

Орц:

  • Фундук самар – 140 г
  • Кокосын үйрмэг – 80 г
  • Самаргүй финик – 5 ш
  • Авокадо – 3 ш
  • Лайм – ½
  • Лаймын хальс – 1 ц.х
  • Киви – 3ш
  • Амтлагчууд

Хийх арга:

  1. Блендерт финик, фундук, кокосын үйрмэгээ хийж бутлаад урьдчилан бэлдсэн хэвэндээ 2-3 цайны халбагаар хийнэ.
  2. Арилгасан авокадог блендерт хийж дээрээс нь лаймын шүүс болон хальсыг нэмж сайтар холино. Бэлэн болсон кремийг хэвэнд хийсэн анхны суурин дээрээ тараан түрхэнэ.
  3. Кивигээ арилгаад цагираг хэлбэрээр хэрчиж капкейкээ чимнэ.
  4. Хөлдөөгчинд 1-2 цаг тавьж байгаад идэхээс 30-60 минутын өмнө хөргөгчний хөргөх хэсэгт тавина.

Гадил, алимтай амуу тарианы бялуу

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 7

Орц:

  • Гадил – 3 ш
  • Алим – 2 ш
  • Амуу тарианы үр – 250 г
  • Зөгийн бал – 4 х.х
  • Хушга

Хийх арга:

  1. Гадилаа цагираг хэлбэрээр хэрчээд зөгийн бал, амуу тарианы үрээ хийж гараараа зуурна (энэ үед гадил нухаш болно).
  2. Зуурмагаа силикон хэвэнд хийж дээрээс нь нимгэн хэрчсэн алим, жижиглэсэн хушгаа тараан тавина.
  3. Бялууг 200 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд 30 минут болгоно.

Кокостой амуу тарианы жигнэмэг

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 8

Орц:

  • Амуу тариа – 300 г
  • Кокосын үйрмэг – 300 г
  • Финик – 200 г
  • Үзэм – 200 г
  • Хатаасан чангаанз – 100 г
  • Цинамон – 1 ц.х

Хийх арга:

  1. Үзэм, чангаанзаа урьдчилан дэвтээнэ.
  2. Блендэрт амуу тариа болон кокосын үйрмэгээ жижиглэнэ.
  3. Бүх орцуудыг блендерт хийгээд нэгэн зуурмаг болтол сайтар буталж хутгана.
  4. Бэлэн болсон зуурмагаа өөрийн хүссэн хэлбэрт оруулж урьдчилан халаасан шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол нь болгоно.

Аарцны кремтэй жигнэсэн алим

Биеийн галбиртаа санаа зоволгүй хийж идэх боломжтой 9 амттан 9

Орц:

  • Алим – 1 ш
  • Тослог багатай аарц – 1 х.х
  • Сүү – 1 х.х
  • Зөгийн бал
  • Самар, үзэм
  • Ваниль

Хийх арга:

  1. Алимаа угаагаад дээд хэсгийг нь авч, алимны голыг цэвэрхэн авна.
  2. Аарц, сүү, зөгийн бал, ванилаа холиод цөцгий шиг болтол нь сайтар хутгана.
  3. Шарах шүүгээг халаана.
  4. Алимандаа кремийн зуурмагаа хийнэ.
  5. 180 хэмд халаасан шарах шүүгээнд 20-30 минут болгоно.
  6. Дээрээс нь самар, үзмээр чимнэ.
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *