Хүнсний скоч, уртхан модны мөчрүүд байхад 30 минутын дотор дулаахан урц босгох боломжтой

0

Агаар салхинд гарч зугаалах дуртай хүмүүс төрөл бүрийн л хэрэгсэл чирч явахад хүрдэг. Гэхдээ саяхан сошиал сүлжээнд нэгэн сонирхолтой бичлэг гарч ирсэн юм: хүнсний скочоор хэрхэн тухтай урц барьж болохыг туршлагатай анчин үзүүлжээ.

Хэнд ч ойлгомжтой тайлбарыг харж суухад хэдхэн минутын дотор л тухтай урц бэлэн болно, өвлийн хүйтэнд ч даарч зутрахгүй бололтой.

mirfactov.com

Юуны түрүүнд тулгуур болгож хэдэн мөчир хооронд нь холбож босгоно. Дараа нь урцыг бат бөх байлгах үүднээс карказыг нарийн хэд хэдэн мөчрөөр хийнэ. Нарийн мөчрүүд нь мөн овоохойг тэнцвэртэй байлгахад ч нөлөөтэй.

mirfactov.com
mirfactov.com

Мөн нарийн мөчрөөр орж, гарах хаалга хийх юм.

mirfactov.com
mirfactov.com

 

За, тэгээд сүүлчийн шат – хүнсний скочоо мөчрийн гадуур хэд хэдэн удаа давхарлаж явуулна. Хаалгыг хамгийн сүүлд битүүлэх ёстойг анхаараарай, үндсэн карказаас тусдаа гэсэн үг.

mirfactov.com

Энэ урцыг барьсан хүн найзтайгаа нийлж байгаад 30 минутад дуусгаж чадсан. Мэдээж өвлийн турш ийм оромжид амьдарна гэж юу байх вэ, гэхдээ агаар салхинд гарах үед ганц шөнийг санаа зовох зүйлгүй өнгөрөөж болох нь.

mirfactov.com
mirfactov.com

 

Бичлэг үзэх

Уншигч танд энэ аргаар урц хийж турших хүсэл төрж байна уу?

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *