Хар өнгөтэй хувцсыг хэрхэн зөв угаах нууц

6

Хар өнгөтэй хувцсыг угаахад өнгө нь гандаж, саарал болох байх гэж айж байна уу? Ийм байдалд орохгүйн тулд бидний зөвлөгөөг дагаарай. Эдгээрийг аль эрт туршиж үзсэн ба үр дүнтэй гэдгийг нь олон хүн баталсан юм шүү. Таны хувцас маш сайхнаараа, яг л дэлгүүрээс авч байх үеийнх шигээ байх болно.

Орчин үед угаалгын машин, янз бүрийн бодис их болсон цагт угаалга хийх гэдэг амархан зүйл баймаар. Гэхдээ аливаа нэг зүйлийг ном журмын дагуу хэрэглэхгүй бол гэмтээж муутгах ч амархан болсон гэдгийг айлын эзэгтэй нар мэднэ. Хувцасны гялалзсан өнгийг хадгалах, элдэв толбо арилгах талаар олон арга бий. Гэтэл түүнээс илүү их анхаарал шаардсан төвөгтэй зүйлүүд ч байдаг билээ. Энэ бол хар хувцас, хэрэглэл юм.

Эдгээр нь угааж цэвэрлэхэд нилээд төвөгтэй, хайхрамжгүй хандвал өөрийн хурц хар өнгөө алдаж саарал туяатай болдог билээ.

Хэдийгээр хар хувцсанд элдэв бохир харагдахгүй гэж ойлгодог боловч хамгийн жижиг бохирдол ямар тод харагддагийг бид мэднэ. Тос, хаг, гэрийн тэжээвэр амьтны үс, пудрын үлдэгдэл, дезодорантын толбо гээд олон зүйлийн тухай яриад ч хэрэггүй биз. Тиймээс хар өнгөтэй хувцсыг олон угаадаг, үүнээсээ болж амархан гандаж өнгөө алддаг байна.

Гэхдээ та хар хувцас хэрхэн угаах тухай зарим нэг дүрмийг баримталбал эдгээр хувцас тань шинэ мэт удаан хэрэглэгдэх болно.

1. Хэрвээ таны хар хувцас тань саарал туяатай болохгүй байгаасай гэж бодож байгаа бол дандаа зөөлөн угаалга хийнэ. Угаалгын нунтаг дээрээ бага зэрэг нунтаг давс хийхээ мартаж болохгүй шүү.

2. Хар өнгийг нь хадгалах, сэргээхийн тулд доорх байдлаар угаана. Саваа хүйтэн усаар дүүргэ. Дээр нь хоёр хоолны халбага уксус хий. Энэ усандаа хар өнгөтэй хувцсаа хийж 20 минут болгоод зайлахгүйгээр гаргаад гараар болон угаалгын машинд угаадаг шигээ угаагаарай.

3. Хар өнгийг сэргээх бас нэг арга. Саванд буцалсан ус хийж дээр нь бага зэрэг нунтаг хар кофе нэмнэ. Энэхүү холимог нь маш хатуу кофе шиг амттай, өнгөтэй болох ёстой. Ингээд өнгөө алдсан хар хувцсаа хийж 20-30 минут байлга. Дараа нь зөөлөн угаалгын нунтаг ашиглан гараар угаа. Энэ арга нь нилээд үнэтэй боловч хайртай хар хувцсандаа бол зориулалгүй яахав.

4. Энэ аргаар гараар болон машинаар угаах боломжгүй зүйлийн өнгийг сэргээнэ. Эрэгтэй хүний өмд, эмэгтэй банзал, натурал даавуун пиджак гэх мэт. Савтай буцалсан усанд дүнсэн тамхи хийнэ. Орц нь нэг литр усанд 15 гр дүнсэн тамхи байх ёстой. Хандалж буцалгаад 40 хэм хүртэл хөргөж шүүнэ. Сойзоор энэ шингэнээ хувцсандаа түрхэж цэвэрлэнэ. Дараа нь хүйтэн усаар зайлаарай.

5. Хар өнгийг сэргээх, бэхжүүлэх амархан арга нь хар тушь бүхий усанд хувцсаа зайлах. Энэ нь зөвхөн гараар угаахад л тохирох арга юм. Хамгийн сүүлийн зайлах үедээ бага зэрэг хар тушь, 1-2 хоолны халбага уксус усан дээрээ нэмж зайлна.

6. Хар өнгийг сэргээж, хөлсний үнэрийг арилгахад хүнсний сод тус болно. Энэ бол янз бүрийн цамцыг арчлахад хамгийн сайн таарах арга юм. Эхлээд угааж цэвэрлээд дараа нь саванд бүлээн ус хийнэ, нэмж нэг хоолны халбага хүнсний сод хийж дээрээс нь саяхан угаасан хувцсаа хийнэ. 10-15 минут болгоод цэвэр усаар зайлаарай.

7. Хамгийн залхуу арга. Та хар өнгийг нь сэргээхийг хүсэж байгаа хувцсаа хими цэвэрлэгээний газар аваачиж өгөх. Тэнд таны хувцсанд анхны өнгийг нь сэргээж өгөх болно.

29
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
18
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *