Юм юмны тухай 20 баримт

1

Дэлхий ертөнцөд тайлагдаагүй нууцаар дүүрэн байна. Хүн үхэн үхтлээ сурсаар л байдаг, бид зах зухаас нь мэдэж амжилгүй өнгөрөх нь харамсалтай.

1. 1916 оноос эхлэн АНУ-д шуудангаар байшин илгээхийг хориглосон. 40 настай эр өндөр татвараас зайлсхийн Юта мужаар дамжуулан дугуйтай гэрээ шуудангаар илгээсэн тохиолдол гарсан учир хуулийн энэ заалт хэрэгжиж эхэлжээ.

Юм юмны тухай 20 баримт 2

2. 1997 онд Мексикийн нэгэн хотод мэлхийгээр бороо оржээ.

Юм юмны тухай 20 баримт 3

3. Та унтаж байхдаа үнэр үнэртэж чаддаггүй.

Юм юмны тухай 20 баримт 4

4. Сансрын нисгэгчдийг сансарт гарахаас нь өмнө шош идэхийг хориглодог, яагаад гэвэл унгасны хий скафандрыг гэмтээж болзошгүй.

Юм юмны тухай 20 баримт 5

5. Матар бидний төсөөлснөөс ухаантай бололтой. Тэд хүнд чулуу амандаа хийж усны гүн руу шумбадаг байна.

Юм юмны тухай 20 баримт 6

6. Бутан- хэдэн хүн амтайгаа тодорхой мэддэггүй улс. Яагаад гэвэл хамгийн сүүлчийн хүн амын тооллого 1975 онд болжээ.

Юм юмны тухай 20 баримт 7

7. Хойд туйлын цагаан баавгай олзныхоо арьс болон өөх тосыг л иддэг. Махыг нь үр төл болон бусад амьтдад үлдээдэг байна. Яасан ч их халамжтай зэрлэг амьтан бэ дээ?

Юм юмны тухай 20 баримт 8

8. Зарим нэг эскимосууд хөргөгч худалдан авч хүнсээ хадгалдаг ажээ. Хүнсээ хэтэрхий хөлдөөчихгүйн тулд шүү. Тэгэхээр тэнд ямар хүйтэн байдаг нь ойлгогдож байгаа биз.

Юм юмны тухай 20 баримт 9

9. Дэлхийн далай тэнгист одоогийн бидний олборлосон нийт алтны хэмжээнээс даруй 200 дахин их алт байгаа гэнэ.

Юм юмны тухай 20 баримт 10

10. Уильям Шекспир өөрийнхөө нэрийг хэдэн янзаар дууддаг байжээ.

Юм юмны тухай 20 баримт 11

11. Балруул бий болтол хүмүүс бичсэн зүйлээ талхаар арилгадаг байсан.

Юм юмны тухай 20 баримт 12

12. Таны тархи унтаж байхдаа илүү идэвхтэй, бүр зурагт үзэж байгаагаас идэвхтэй ажиллана.

Юм юмны тухай 20 баримт 13

13. Өөрөө өөртөө үйлчилдэг анхны ресторан Нью-Йоркод нээгдэхэд зөвхөн эрчүүдэд л үйлчилдэг байжээ. Тэд зөвхөн зогсоогоороо хоол иддэг байв.

Юм юмны тухай 20 баримт 14

14. Жирэмслэлтээс хамгаалах эм гориллад үйлчилдэг.

Юм юмны тухай 20 баримт 15

15. Эрээн дальт бяцхан шувуу явж чаддаггүй.

Юм юмны тухай 20 баримт 16

16. Францад хүний нүүртэйгээс бусад хүүхэлдэйг худалдахыг хориглодог.

Юм юмны тухай 20 баримт 17

17. Эмэгтэй хүнийг гижигдэхийг хориглосон хууль Виржинид үйлчилдэг.

Юм юмны тухай 20 баримт 18

18. Дэлхийн панда бүгд Хятадын өмч. Гадаадын амьтны хүрээлэнгүүдэд пандагаа “зээлүүлсэн” юм. Хэрвээ үр төл гарвал Хятад руу илгээж панданы тоог нэмэгдүүлэхэд тусална.

Юм юмны тухай 20 баримт 19

19. Бүжигчдийн гэр бүл дунд хамгийн их салалт байдаг байна.

Юм юмны тухай 20 баримт 20

20. Техасын нэгэн ресторанд үйлчлүүлэгчдэдээ үнэгүй стейк санал болгодог. Та өгсөн стейкийг бүгдийг нь идэж чадвал мөнгө төлөхгүй. Аль хэр том хэмжээтэй вэ гэж үү – 2 кг-аас их.

Юм юмны тухай 20 баримт 21

 

14
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *