Нарны эрчим хүчээр ажилладаг хөргөгч

0

Нарны эрчим хүчээр ажилладаг хөргөгчЛас Вегаст болсон 2014 оны Хэрэглэгчдийн цахилгаан хэрэгслийн шоу /CES/-наа танилцуулагдсан нэгэн шинэ төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргэе! Байгальд ээлтэй энэхүү төхөөрөмж бол нарны энергийг ашиглаж ажилладаг нарны хөргөгч юм. Нарны хөргөгчний хөргөлтийн систем нь нарны хавтангуудтай холбогдсон байдаг ба нарны энергийг хөргөх хүч болгон ашигладаг байна. Нарны хөргөгч нь 24 цаг гаруй хугацаанд хэдэн ч удаа нээж хаасан ялгаагүй доторх зүйлээ 5,5 хэмд тогтвортой хөргөх чадалтай. Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл -10 хэм хүртэлх температурыг ч хадгалж чадна. Доторх температурыг яг таг харуулах дэлгэц бүхий нарны хөргөгчийн хүчийг нэмэхийг хүсвэл төхөөрөмжинд нарны хавтанг нэмж суурилуулах эсвэл аялал зугаалганд явахын өмнө цахилгаан залгуураар батерейг цэнэглэх боломжтой. 41х36х43 см хэмжээтэй, 25 кг жинтэй хөргөгчинд 40 литр хүртэлх хэмжээний зүйлийг агуулах нарны хөргөгч 1200 долларын үнэтэй ба энэ жилийн 6-р сараас эхлэн худалдан авагчид руу илгээгдэж эхлэх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *