Хөлөн дээр үүссэн хөхрөлтийг нуух болон хурдан арилгах аргууд. Ширээний өнцөгт байнга хөлөө цохиж явдаг хүмүүст зориулав

0

Хөлөн дээрх хөхрөлт бол таагүй явдал, ялангуяа халуун зунаар. Богино өмд, шорт, даашинз өмсмөөр байдаг.

Eddie Phantana / Shutterstock.com

Энэ золгүй явдлаас гарах хамгийн шалгарсан арга ихэнх эмэгтэйчүүдэд өмд өмсөх л үлдэнэ. Зарим нэг нь шархыг хурдан эдгээхийг хичээдэг, харин нөгөө нэг нь – ямар нэгэн оо энгэсгээр далдлахыг оролдоно. За тэгээд ямар арга хэрэглэх вэ?

Хөлний хөхрөлтийг нуух 3 арга байна

1. Хүйтэн жин

payneandcomfort / Instagram

Энэ арга дөнгөж шинэхэн үүссэн хөхрөлтөнд л үр дүнтэй. Дөнгөж бэртэл авангуут л хүйтэн жин тавина – хурдан тусмаа арьсан дээрх хөхрөлт бага гарна.

nhfitwell / Instagram

Хүйтэн жин нь алчууранд ороосон мөс эсвэл хөлдөөсөн ногоо байсан ч болно. Хүйтэн жинг бэртсэн хэсэг дээр 10 минут орчим тавина, жинг 20 минутын зайтай тавих хэрэгтэй.

 

 

2. Тосон боолт

Байгалийн цэвэр гаралтай тос, тухайлбал, гичний тос зэрэг нь цусан хангамжийг сайжруулж хөхрөлтийг хурдан арилахад нөлөөлдөг. Гэмтсэн хэсэг дээр хэдэн дусал тос дусаагаад тойрог чиглэлд 10-15 минут иллэг хийнэ. Дараа нь хөвөн тавьж гялгар уутаар ороож 2 цаг байлгана.

 

3. Тональ крем

mak_Jen / Shutterstock.com

Нүүрний өөг дарж байгаа юм шиг л хөхрөлтийг нууна. Эхлээд корректор, дараа нь өөрийн хүссэн туяагаар будаж хөхрөлтийг бусад арьсанд уусгана. Хамгийн сүүлд тэр хэсэгтээ тональ крем түрхэж хатаагаарай.

Энүүхэндээ гэж хэлэхэд алдартнууд хөлөнд үүссэн хөхрөлтөөс тэр болгон ичиж зовоод байдаггүй. Тэд богинохон даашинз, өмд зүгээр л өмсөнө.

boomnboom808 / Instagram
boomnboom808 / Instagram

Та хэр их хөхөрдөг вэ? Магадгүй хөхрөлтөө нуух өөрийн гэсэн арга байгаа юу? Таны хариултыг коммент хэсэгт хүлээе.

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *