
Домогт Жеймс Бонд /James Bond/-ын дүрээрээ алдартай жүжигчинПирс Броснан Pierce Brosnan/ “How to Make Love Like an Englishman” хэмээх киног продюсерлэж, гол дүрд нь өөрөө тоглож байгаа. Инээдмийн, хайр дурлалын сэдэвт энэхүү кинонд түүнээс гадна Жессика Альба /Jessica Alba/, Сальма Хайек /Salma Hayek/ нарын жүжигчид тоглож байгаа ба киноны зураг авалт энэ сарын 14-ны өдөр эхэлсэн. Лос Анжелест хийгдсэн нэгэн удаагийн зураг авалтын үеэр багагүй салхитай байж таарсан нь богино дэрвэгэр банзал өмссөн Сальма Хайекыг зүгээр байлгасангүй. 47 настай жүжигчин эмэгтэйгээр ичгүүргүйгээр наадсан салхин түүний хормойг байсхийгээд л сөхөж байсан ч түүний өмнөөс хэн ч санаа зовохооргүй байлаа. Учир нь 50 шахаж яваа хэдий ч Сальма Хайек бие галбираа гайхалтай сайхан авч яваа юм.


















