Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал

0

9-р сар амралт зугаалгын сайхан улирал, азтай нэг нь энэ үеэр амралтаа авч алга болно. Тэд дулаахан, баяр хөөрөөр бялхсан газар очиж амарцгаана. Харин зарим нь алсын алсад орших чамайг хэн ч олохгүй буйдхан газар очиж амрахыг хүснэ. Анир чимээгүй, хүний хөлөөс зайдуу амралтын газруудыг дараах мэдээллээс сонирхоно уу.

1. Патагони дахь Explora Patagonia, Чили

Чили улсын Пеоэ нуурын ойролцоох Кордильера-дель-Пайне ууланд байрлах энэхүү зочид буудал дэлхийн хамгийн сайхан байгальтай газар гэж хэлж болно. Ойролцоох хот орохыг хүсвэл 274 км орчим явж таарах нь дээ.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 2

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 1

2. Намибийн Sossusvlei Desert Lodge, Африк

Намибын элсэн цөлийн нэгэн баянбүрдэд байрлах тансаг, дээд зэрэглэлийн зочид буудал. Тодоос тод гэрэлтэх шөнийн оддыг та өөр хаанаас ч олж харахгүй.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 3

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 4

3. Тофино дахь Wickaninnish Inn, Канад

Яг л майхантай зугаалгаар явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боловч оройн зоогонд амтат хясаа зооглож, тансаг дарвуулт завиар зугаална.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 5

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 6

4. Lion Sands Game Reserve, Өмнөд Африк

Энд амарч байхдаа та хүнтэй таарахаасаа илүү зэрлэг муужгайтай таарна. Хотын зав чөлөөгүй амьдралаас зугтаахыг хүсвэл энэ газрыг зориход яг тохирно.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 8

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 7

5. Эннетбюрген дэх Villa Honegg зочид буудал, Швейцар

Бюргеншток ууланд байрлах таван одтой зочид буудлаас та байгалийн сайхныг олж харах болно. Люцерн нуураар нүдээ баясгаад бяслаган фондю амталж хэвтэхдээ таньдаг хүнтэйгээ таарна гэж байхгүй.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 9

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 10

6. Бали дэл Viceroy зочид буудал, Индонез

Хувийн нисдэг тэргэнд суугаад нуугдмал Viceroy зочид буудал амарч яагаад болохгүй гэж. Нам гүм орчим, эцэс төгсгөлгүй усан сан.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 12

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 11

7. Монте дэх Whitepod зочид буудал, Швейцарь

Гольфийн агуу том бөмбөг шиг л харагдана.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 13

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 14

8. Каньон-Пойнт дахь Amangiri Resort, Юта

Amangiri – “нам гүм хөндий” гэж орчуулагдах энэ газар Юта мужийн байгалийн үзэсгэлэнт газар байрлана. Энд элс, чулуунаас өөр үзэж хараг зүйлгүй ч зочид буудлын голд тансаг усан сан байрлуулжээ.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 16

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 15

9. Мальдив дахь Conrad Maldives Rangali арал

Махчин загастай цуг сэлэхийг санал болгоход та өөрийгөө Жеймс Бонд болсон мэт санагдана. Энэ газар зөвхөн гидро онгоцоор ирэх боломжтой.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 17

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 18

10. Низв дэх Alila Jabal Akhdar Resort, Оман

Jabal Akhdar – “ногоон уул” хэмээгдэх энэ газраас Аль-Хаджар уулын толгодыг харж ая тухтай амрах боломжтой. Машинаар 2 цаг гаран явж онгоцны буудалд хүрнэ.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 19

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 20

11. Имлиль дэх Kasbah du Toubkal, Марокко

4 одтой энэхүү зочид буудал Атлассын ууланд байрлана. Явган аялал, бусдаас зайгаа авахад яг тохирсон газар.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 21

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 22

12. Фогу арал дээрх Fogo Island Inn, Канад

Ньюфаундлендын эргийн загасны тосгоны ойролцоо байрлах зочид буудал. Тэнгис рүү харсан дээд зэрэглэлийн 29 өрөөнөөс дуртайгаа сонгож байрлах боломжтой. Усан онгоцоор 2 цаг гаран явж байж ирнэ.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 23

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 24

13. Амирантес арал дахь Desroches Island Resort, Сейшелы

Сейшелийн арлуудын нэг, гүн цэнхэр ус, цагаан элстэй наран шарлагын газар, далайн эцэс төгсгөлгүй хязгаар.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 26

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 25

14. Машпи дахь Mashpi Lodge, Эквадор

Өөрийгөө Индиан Жонсын оронд төсөөлөөд үз дээ, Андын нурууны ширэнгэн ойн гүнд.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 27

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 28

15. Хуаншань дахь Jade Screen зочид буудал, Хятад

Энэ буудалд хүрэх ганц л зам бий – дээш өгсөх 60,000 чулуун шат. Доош л харж болохгүй шүү.

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 30

Дэлхийн хамгийн алслагдмал, амар амгалан 15 зочид буудал 29

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *