Роберт Де Нирогийн хэлсэн 18 ишлэл

3

Жүжигчин Роберт Де Ниро бол жинхэнэ “бусдын хайр хүндэтгэлийг хүртэгч” нэгэн. Түүний “Загалмайлсан эцэг” кинонд бүтээсэн мафийн толгойлогчийн дүр нь тодорхой хүрээнийхэнд хүчтэй туссан дүр юм. Де Нирогийн өвөг дээдэс Итали гаралтай байсан хэдий ч, жүжигчин маань чухамхүү энэ дүрд тоглосноор удаан хугацааны туршид Италийн иргэншлийг авч чадаагүй юм.

Берлускони: “Тэр дүр бол Италичууд тэр аяараа гэмт хэрэгтнүүд, танхай этгээдүүд мэт харуулсан дүр” хэмээн тодотгож байсан.

Роберт Де Нирогийн хэлсэн 18 мэргэн үгс 2

Харин “Хилэгнэсэн бух” кинонд Де Ниро дүрдээ орохын тулд 30кг жин нэмж чадсан нь үнэхээр гайхмаар бас биширмээр.

Ингээд бид Де Нирогийн хэлсэн, түүнийг хувь хүн талаас нь, мөн авъяаслаг жүжигчнийг ер бусын өнцгөөс нь мэдрүүлсэн 18 ишлэлийг толилуулж байна.

1. Өнөөдөр би залуу байх үеийнхээсээ илүү ихээр инээдэг болж. Тэгэхээр би хүмүүсийг төдийчинээ хатуу шүүдэг болжээ.

2. Надад бусдын амьдралаар амьдрах боломжийг үнэ төлбөргүй олгодогт нь өөрийн ажил мэргэжилд би баярладаг.

3. Авъяас гэдэг бол юуны түрүүнд зөв сонголт хийх чадвар юм.

4. Хэрэв Бурхан гэж байдаг бол түүнээс асуух маш олон асуулт надад бий.

5. Ямар ч гутралыг инээмсэглэлтэйгээр угтаж сур. Тэгвэл “тэр” чамайг тэнэг гэж бодоод зугтана.

6. Хүмүүс янз бүр байдаг: нэг хэсэг нь үнэхээр онцгой зүйлийг бүтээхийг бодолхийлж байхад, нөгөө хэсэг нь үүнээс ямар ашиг унагах тухай бодож байдаг.

7. Найруулагчийн ажил бол надад ерөнхийлөгчийн ажил мэт санагддаг. Зорилго нь дэндүү ижил.

8. Их хэмжээний мөнгө өнөөгийн чанартай тийм ч сайн авцалдахгүй байна. Ямартай ч кинонд.

9. Чи оролдож үзэхгүй л бол миний хүүхдүүддээ юу хэлдгийг ойлгохгүй.

10. Суух сандал тань сайн байх юм бол, түүн дээр тухлахад тийм ч их цаг зарцуулагдахгүй.

11. Заримдаа би үхэгсдэд атаархдаг. Тэдэнд зөндөө чөлөөт цаг байна.

12. Хүн хөгшрөхийн хэрээр болгоомж ихтэй болдгийг би анзаарсан.

13. Аз туршихгүйгээр хувь тавилангаа мэдэх боломжгүй.

14. Би аль болох их зүйл авахгүйг (эзэмшихгүйг) хичээдэг. Хэр их зүйлийг чи авна, төдий чинээ их энерги тийшээ зарцуулагдана.

15. Хүн бүр бодит байдлыг өөр өөрийхөөрөө хүлээн авдаг.

16. Айхаа болих нь юу юунаас илүү чухал. Гэхдээ эрэлхэг байдлыг бодлогогүй байдалтай хутгах хэрэггүй.

17. Сайн ба муу зөвлөмжүүдийг ялгаж сурахын тулд өндөр үнэ төлөхөөс би буцахгүй.

18. Турах нь залуужихаас харьцангуй амархан. Гэхдээ одоо залуужих ч боломж байна шүү дээ.

 

23
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. ganaa

    2015/07/04 at 00:14

    16

  2. Ganaa Dash

    Ganaa Dash

    2015/07/04 at 00:16

    16 n taalagdlaa

  3. Denzel

    2015/07/04 at 03:01

    11 taalagdsan

  4. Marlaa Nomin Soyloo

    Marlaa Nomin Soyloo

    2015/07/04 at 15:35

    12 n taalagdlaaa

  5. Зочин

    2015/07/05 at 15:04

    5-6 hiiy gesen humuus olon baidag daanch tsag hugtsaa denduu bag bhiinmdaa amjiltand hursen humuus busdad bolomj olguul az jargaliin haalgiig neej ogsontei adilhan

  6. Зочин

    2015/07/06 at 09:51

    61 taalagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *