Богино долгионы зуухны ид шид

6
1
44,047

Таны богино долгионы зуух маш олон ид шидтэй: амтат бялуу хийхээс авахуулаад дугтуйнаас марк салгах гэх мэт… Швейцарь хутга шиг л олон үйлдэлтэй хэдий ч та мэдэлгүй л өнгөрдөг. Ямар ид шидтэйг нь танд хэлээд өгье.

Нимбэгийн шүүсийг дусал ч үлдээлгүй амархан шахах арга

Өндөр хүч, дээр нь 20 секунд орчим халаахад нимбэгийн шүүсийг маш амархан шахна.

Богино долгионы зуухны ид шид 1

Өвс ногоо хатаах

Яншуй зэрэг хоол амтлагч ногоонуудыг хэдхэн минутын дотор хатаана, бас ямар ч хог тарихгүй гэдгийг бүү мартаарай.

Богино долгионы зуухны ид шид 3

Секундын дотор сармисны хальсыг арилгана

Өндөр хүч дээр 15 секунд халаасан сармисыг арилгахад маш хялбар байх болно.

Богино долгионы зуухны ид шид 2

Хатсан талхыг шинэ мэт болгоно

Тийм ээ, боломжтой шүү. Чийгтэй алчууранд хуучирсан талхаа ороогоод 10 секунд орчим халаана.

Богино долгионы зуухны ид шид 5

Зөөлөрсөн чипсийг дахин шаржигнуур болгох

Даавуун алчууран дээр чипсээ асгаад багахан халаана. Алчуур ялгарсан тосыг шингээх тул чипс шаржигнуур болно.

Богино долгионы зуухны ид шид 4

Халуун жин бэлдэх

Чийгтэй алчуурыг 1 минут гаран халаагаад л бэлэн боллоо.

Богино долгионы зуухны ид шид 7

Дөрвөлжин сахарыг нунтаг болгох

Чийгтэй алчуур тавьсан саванд дөрвөлжин сахараа хийгээд таглана. 20 секунд халаасны дараа сахар амархан үйрч нунтаг болно.

Богино долгионы зуухны ид шид 6

Зуух хурдан цэвэрлэх арга

Энэ аргыг та үнэхээр үнэлэх болно. Багахан хэмжээний уксустай савыг зууханд хийж 5 минутын турш халаана. Богино долгионы зуух гялалзсан, сэнгэнэсэн үнэртэй болсныг та анзаарах болно.

Богино долгионы зуухны ид шид 8

Хоолны хэрэгсэл богино долгионы зууханд тохирох эсэхийг шалгах

Шалгах гэж буй аягандаа ус хийнэ. Устай аягаа тавган дээр тавьж зуухандаа минут орчим халаана. Хэрвээ ус халж аяга хүйтэн хэвээрээ байвал богино долгионы зууханд ашиглаж болно, хэрвээ аяга нь халсан ч ус нь хүйтнээрээ бол зууханд хийж болохгүй гэсэн үг юм.

Богино долгионы зуухны ид шид 10

Жимс, ногооны хальсыг амархан арилгана

Улаан лооль, тоорыг 30 секунд орчим халаагаарай, хальсыг нь салгахад маш амархан болох болно.

Богино долгионы зуухны ид шид 9

Дэлбэрэхээс урьдчилан сэргийлээрэй

Зарим ногоонууд, тухайлбал төмс, улаан лооль, хулуу зэргийг богино долгионы зууханд болгоход дэлбэрээд байдаг тул зууханд хийхээсээ өмнө сэрээгээр хатгаарай.

Богино долгионы зуухны ид шид 12

Дугтуйнаас марк салгах

Марк дээр хэдхэн дусал ус дусаагаад 20-30 секунд халаахад л марк дугтуйнаас салчихна.

Богино долгионы зуухны ид шид 11

Нулимсгүйгээр сонгино хэрчээрэй

Сонгиноо дундуур нь нэг хуваагаад 30 секунд орчим халаана. Одоо та дахин уйлахгүй ээ.

Богино долгионы зуухны ид шид 14

Зөгийн бал хайлуулах

Өтгөрсөн зөгийн балтай шилэн савны тагыг аваад 2 минут орчим халаахад зөгийн бал шингэрнэ.

Богино долгионы зуухны ид шид 13

Амттай загас бэлдээрэй

Богино долгионы зууханд загас бэлдэхэд амаргүй ч танд нэг нууцыг хэлж өгье. Нэгдүгээрт, загасны мах нойтон биш байх хэрэгтэй, загасаа хувааж байгаа бол адил хэмжээтэй хэрчих хэрэгтэй. Гуравдугаарт, загас бүрэн болоогүй байхад нь зуухнаас гаргаарай загас өөрөө болно.

Богино долгионы зуухны ид шид 16

Улаан шош дэвтээх

Өнөөдөр улаан шоштой хоол хийхээр болтол дэвтээж тавиагүй байна уу, санаа зоволтгүй. Бидэнд амархан арга байна. Багахан хүнсний сод, багахан давстай усанд улаан шошоо хийгээд 10 минут орчим халаагаарай. Гаргаж ирээд 40 минут байлгахад таны улаан шош бүтэн шөнийн турш дэвтсэн юм шиг л болно.

Богино долгионы зуухны ид шид 15

Өндөг болгох

Буцалсан устай саванд дусал уксус дусаагаад өндгөө хагалж хийгээд өндөгний шараа шүдний модоор хагална. Саваа хүнсний скочоор битүүлж 30 секунд орчим халаасны дараа өндгөө эргүүлж дахин 20 секунд халаана. Амтлаад идээрэй.

Богино долгионы зуухны ид шид 17

Сайхан үнэртэй гал тогоо

Зуухандаа самар, анхилуун үнэртэй ногоо зэргийг тавьж халаагаарай.

Богино долгионы зуухны ид шид 19

Зуух цэвэрлэх бас нэгэн арга

Гар дор бэлэн уксус байхгүй бол цаасан алчуур норгоод зуухандаа хийж 5 минут халаагаарай. Чийг ууршиж хуурай болсон цаасан алчуураар зуухыг цэвэрлэхэд маш амархан боллоо.

Богино долгионы зуухны ид шид 18

3 минутад бэлэн болох омлет

Өглөөний хоол хурдан бэлэн болгох хэрэгтэй байна уу? Хэдхэн өндөг, бяслаг, сүүтэй хольж давс, перецээр амтлаад минут гаран зуухандаа болгоно.

Богино долгионы зуухны ид шид 21

Аяган пармезан бяслаг

Энэ жижигхэн мэх таны найз нарыг алмайруулах болно. Пармезан бяслагийг нимгэн болтол нь хүнсний цаасан дугуй хэлбэртэйгээр элдээд бяслаг шаргал өнгөтэй болтол нь зууханд халаана. Шаргалтсан бяслагийг зуухнаас гаргаж доош харуулсан жижиг савны ёроолд нааж хэлбэрт оруулаад дээр нь мөн адил хэмжээний савыг тавьж бяслагийг хэсэг дарна. Аяган бяслагаа амтат салатаар дүүргээрэй.

Богино долгионы зуухны ид шид 20

Төмсний чипс хийх

Зөөлөрсөн чипсийг шаржигнуур болгох бол гайхалтай хэрэг, харин өөрөө чипс хийнэ гэдэг бол агуу хэрэг. Өөрөө чипс хийхийн чимхлүүр ажил бол төмсөө нимгэн хэрчих. Нимгэн хэрчсэн төмсөө тавган дээр тавиад 3 минут орчим халаана, дунд нь эргүүлнэ шүү.

Богино долгионы зуухны ид шид 22

Эрдэнэшиш болгох

Эрдэнэшишийг хальстай нь зүгээр л зуухандаа хийж халаана. Хэдэн минутын дараа хальс нь амархан салж эрдэнэшиш зөөлөн, амттай болсон байна.

Богино долгионы зуухны ид шид 23

Брауни бэлдэх

Сахар, корица, какао, давс, гурил, ваниль, масло, бас усаа бүгдийг нь хольж саванд хийгээд л зуухандаа 2 минут халаахад амтат брауни бэлэн болох нь тэр дээ.

Богино долгионы зуухны ид шид 24

18
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

6 Сэтгэгдэл

  1. Bi

    2015/07/15 at 00:14

    Iim zuuh mash muu,

  2. ЗочиH

    2015/07/15 at 12:09

    Ene zuuh muu bish halaahda ashgilsan zuil ch yumu halaasni daraa hiisen savnaas bolj hunii biyd sorogoor nolooldog uchirn ter saw ni hailaad tuund orson hiimin bodis shingdeg

  3. Зочин

    2015/07/15 at 12:36

    Хэн хэнийх нь зов.

  4. Зочин

    2015/07/15 at 23:58

    Сэтгэгдэл *Zuv l ashiglah heregttey

  5. Зочин

    2015/07/18 at 19:11

    Сэтгэгдэл * tgd ymar saviig ashiglah ni zuitei um bol?

  6. Зочин

    2015/07/21 at 01:37

    БИЧИЛ буюу ХЭТ БОГИНОДОЛГИОНЫ ЗУУХ ГЭЖ нэрлэдэг юм. Богинодолгионыг радио холбоонд ашигладаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.