Таны хөлийн ул эрүүл мэндийн чинь талаар юу хэлж өгч чадах вэ?

3

Хөлийн улны арьс, хумсны янз бүрийн өөрчлөлт нь таны бие организмын тухай олон зүйлийг хэлж өгч чадна. Иймэрхүү шинж тэмдгүүдийг цаг тухайд нь таниж мэдэхийн тулд үе үе хөлөө харж шалган өөрчлөлт болгоныг анхаарч байх хэрэгтэй. Эрүүл мэнд гэдэг бүхнээс чухал зүйл билээ.

Олон хүн өөрийн хөлийг нэг их анзаардаггүй бөгөөд энэ тал дээр хамгийн сүүлд анхаарал тавьдаг эрхтний нэг байдаг. Гэхдээ ийм хайхрамжгүй байдал нь аюултай юм. Учир нь олон янзын өвчин, хэвийн бус байдал арьсаар дамжин илрэх ба хөлийн арьс үүний нэг хэсэг нь байдаг. Тиймээс хөлийн арьс, хумсны байдал таны эрүүл мэндийн тухай ихээхэн зүйлийг хэлж өгч байдаг юм. Ийм учраас хөлөө шалгаж янз бүрийн өөрчлөлт, шинж тэмдэг бий болсон эсэхийг анхаарч хараарай.

 

Хөлийн улаар ямар өвчнийг тодорхойлж болох вэ?

Хөл нь толгойноос хол зайтай байдаг нь түүний байдалд анхаарал бага хандуулах хэрэгтэй гэсэн үг огт биш. Олон мянган жилийн турш хүний хөл нь цорын ганц байрлал солих хэрэгсэл байсан бөгөөд одоо ч хэвээр байсаар байгаа. Мөн олон хүн өөрийн хөлийг сайхан, эрүүл харагдуулахын тулд баатарлаг гэмээр хүчин зүтгэл гарган пилинг болон педикюр хийсээр. Ийм хүмүүс өөрийнхөө хөлийн байдал ямар байгааг хамгийн сайн мэддэг билээ.

 

Хуурай, арьс нь холцорсон хөлийн ул нь бамбай булчирхайн өвчлөл байгааг харуулах шинж тэмдэг

Бид бүгдийн хөлийн арьс хааяа холцорч байдаг. Ихэнхдээ өвлийн болон хаврын төгсгөл үед ингэдэг бөгөөд удалгүй зүгээр болдог. Гэхдээ ийм байдал удаан үргэлжилбэл арьс илүү зузаарч хатуу ширүүн болж бөөн бөөнөөрөө холцорч унаж, арьс хагарч байвал энэ нь байдал нилээд хүнд байгааг илэрхийлнэ. Ийм шинж тэмдэг нь бамбай булчирхайн өвчлөл байгааг илтгэдэг байна. Тиймээс таны арьс холцорч хуурч байвал эмчид үзүүлээрэй.

 

Үсгүй хуруу нь судас бөглөрч байгаагийн шинж байж болно

Хүн болгоны хөлийн хуруунд үс бий. Зарим нэгнийх нь хатуу, хар бол нөгөө хэсгийнх нь зөөлөн нарийн бараг анзаарагдамгүй байна. Үс байхгүй байгаад их санаа зовох нь инээдтэй мэт боловч бас тоохгүй байж болохгүй.

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хөлийн хурууны үс, хөлийн үс унах нь артерийн судасны бөглөрлийн шинж тэмдэг байж болно гэнэ. Иймэрхүү судасны бөглөрөл нь цаашид ихээхэн хүнд үр дагавартай байж болох бөгөөд эрхтнээ тайруулахад ч хүргэж болзошгүй юм.

 

Хөлийн улны шарх удаан эдгэхгүй байх нь чихрийн шижингийн шинж

Хөлд бий болсон шарх болгон эвгүй байдаг бөгөөд удаан эдгэхгүй байгаа шарх бүр ч хэцүү. Бид ямар ч нөхцөлд хөдөлж алхах учир иймэрхүү шархтай байдал ихээхэн төвөгтэй, заримдаа их өвдөх зэрэг бэрхшээл дагуулдаг. Гэтэл иймэрхүү эвгүй хэцүү байх нь зовлонгийн зөвхөн тал нь бололтой.

Хөлийн эдгэхгүй удаж байгаа шарх нь чихрийн шижингийн шинж байж болно. Ийм нөхцөлд хөлийн жижиг судас нарийсч гэмтэн цусны эргэлт муудна. Үүнээс болж цусны улаан бөөм багасан шарх удаан эдгэнэ.

Та ийм нөхцөлд хөл дээрээ зогсож их цаг өнгөрөөдөг бол дээрх бэрхшээл цаашид улам хүндэрч болох юм. Цус хөлөнд хөдөлгөөнгүй тогтож бас нэг эвгүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс үе үе хөлөө өргөж, өндөр зүйл, дэрэн дээр тавьж амрааж байх хэрэгтэй.

 

Хавантсан хөлийн эрхий хуруу нь тулай өвчний шинж

Таны хөлийн эрхий хуруу хавдаж өмсдөг гуталдаа багтахаа байсан юм биш биз? Эмч нарын хэлснээр бол энэ нь тулай өвчний хамгийн их дэлгэрсэн шинж тэмдэг юм байна. Энэхүү давс, шээсний хүчлийн илүүдэл нь үе мөч дээр хуралдан хөдөлгөөн болгонд маш хүчтэй өвдөх билээ. Тулай өвчин бий болох, түүнийг архагшуулах зарим хүнс байдаг бөгөөд эдгээр нь улаан мах, согтууруулах ундаа зэрэг болно.

 

Хумсны доор хүрэн улаан шулуун зураас бий болох нь арьсны сүрьеэ өвчний шинж

Та хөлийнхөө хумсны доор ийм шулуун зураас бий болсныг анзаарч байсан уу? Энэ нь бага зэргийн цус хурсан хэрэг бөгөөд ихэнхдээ жижиг гэмтлээс болж бий болдог. Заримдаа л ийм зураас гардаг бол санаа зовох юм үгүй.

Харин энэ зураас байнга гардаг эсвэл хэмжээ нь том бол өөр хэрэг. Ийм нөхцөлд та эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй ба учир нь энэ зураас арьсны сүрьеэ болон зүрхний хавхлагын халдварт өвчний шинж тэмдэг байж болох юм шүү.

 

Хумс томрох нь уушгины хорт хавдрын шинж байж болно

Гэхдээ ийм үед хумс зөвхөн томроод зогсохгүй илүү нягт болж, товойж гарч ирэн нумарсан байна. Хөлийн хуруу ч бас хавдсан мэт хэлбэртэй болно.

Хэрвээ танд ийм шинж илэрсэн бол аль болох хурдан эмчид үзүүлээрэй. Энэ нь уушгины хорт хавдар байж болохоос гадна ходоодны халдварт өвчин, элэгний янз бүрийн өвчний шинж байж болно.

 

Хумсан дээр жижигхэн гэмтсэн мэт цэг, үрчлээс бий болох нь арьсны өвчин байж болохыг илтгэнэ

Хумсан дээр жижиг толбо, үрчлээ маягийн юм бий болж болно. Энэ нь хөлд таарахгүй гутлаас болж гарахаас гадна арьсны өвчний шинж тэмдэг байж болох юм. Энэ өвчин нь хайрст үлд, экзем, үс гуужиж унах зэрэг билээ.

 

Хумс халбага адил хэлбэртэй болох нь цус багадалт болон хавтгай үлд өвчний шинж

Хумс дээш сөхөгдөх байдлаар халбаганы хэлбэртэй болсон байдаг. Энэ нь тухайн хүнд эвгүй төдийгүй цус багадалт болон хавтгай үлд өвчний шинж байж болох юм шүү.

 

Хумсан дээр хөндлөн зураас үүсэх нь цусан дахь уургийн хэмжээ бага байгааг илтгэнэ

Жижиг толбо болон зураасыг тоохгүй байж болох ч хөндлөн зураасыг анхаарахгүй байж огт болохгүй. Ийм зураасыг Мюркегийн шугам гэж нэрлэдэг. Энэ нь цусан дахь уургийн хэмжээ хэт бага байгааг илтгэх ба байнгын өлөн зэлмүүн явах, буруу хооллолт зэргээс бий болно.

 

Хөлийн нум огцом өндөрсөх нь нуруу нугасны хорт хавдрын шинж байж болно

Хөлийн нум өндөр байхыг сайхан гэж олон хүн үздэг боловч энэ нь гэнэт ямар нэг шалтгаангүйгээр өндөрсөх нь анхаарах ёстой зүйл юм. Ийм шинж тэмдэг нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдож байгааг харуулдаг. Үүнд булчингийн янз бүрийн өвчлөл, полиомиелит, саа, нугасны хорт хавдар зэрэг болно.

Иймэрхүү янз бүрийн шинж тэмдэг бий болсон эсэхийг шалгаж хөлөө үе үе үзэж хянаж байгаарай. Хүний эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал зүйл билээ.

14
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *