Хэр их мөнгө зарснаас үл хамаарч таныг үргэлж хямдхан хувцасласан мэт харагдуулах 10 алдаа

0

Галзуу, зоригтой, даруухан, сонгодог эсвэл романтик гэх мэт хувцасны загвар ямар ч байж болно. Гэхдээ хэн ч хямдхан хувцасласан мэт харагдахыг хүсэхгүй. Үүнд хувцасны үнийн тухайд ярьсангүй, харин харагдах байдал, бусдад үлдээх сэтгэгдлийн талаар л ярьж байгаа юм. Бид блог хөтөлдөг стилистүүдийн нийтлэлийг уншиж судлаад нэг зүйлийг ойлгож авлаа. Их мөнгө төлөхгүйгээр үнэтэй бас загварлаг харагдахын тулд ямар алдаа гаргахаас зайлсхийх ёстой вэ? Өнөөдрийн манай нийтлэлд таны хувцасны цуглуулгыг загварлаг мөн хэмнэлттэй байлгахын тулд ямар хувцас, гоёл чимэглэлээс холуур явах ёстойг танилцуулна.

1. Хиймэл чулуутай эсвэл гялалздаг материалаар хийсэн хувцас

© Jamie / flickr © T.Den_Team / shutterstock

Хиймэл чулуутай, гялалздаг гоёлтой хувцас эмэгтэй хүнийг хормын дотор л диско бөмбөлөг болгон хувиргана. Үүний оронд металл утастай хувцас сонгоорой. Бага зэргийн гялалзах утас хэв маягийг чимдэг.

 

2. Богино пиджак болон хүрэм

© pxfuel © pixabay

Хүрэм эсвэл пиджакны загвар хэдий ультра моодны ч гэлээ бөгсийг далдлаагүй л бол хэв маягийг үнэгүйдүүлж бүдүүлэг харагдуулна. Аль болох уртасгасан загвар сонгохыг хичээгээрэй, ядаж л бие галбирын өөг дарж өгнө.

 

3. Бантиктай гутал

© Marie Kare / flickr © J. Robert Williams / shutterstock

Туфлийн үнэ машинтай дүйхүйц үнэтэй байсан ч хамаагүй нэмэлт ямар нэгэн гоёл наасан л бол шууд үнэгүйднэ, жишээ нь, бантик байна. Үүний оронд даруухан, олом зэргээр л хязгаарлагдах туфли сонгоорой.

 

4. Өнгийн нэхээстэй хувцас

© pikpik © Edward Berthelot / Contributor / Getty Images

Нэхээс гэдэг зүйл өөрөө маш хорлонтой материал учир ямар нэгэн загварт ашиглахад тун бэрх. Харин өнгийн болоод ирэхээрээ бүх оёдол зэрэг нь мэдэгдээд бүр ч муухай харагдана. Өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй тулд хагас хээн оруулгатай хувцас сонгохыг зөвлөе.

 

5. Гялалздаг товчтой хувцас

© pxfuel © wallpaperflare

Гялалздаг товч загварлаг хувцсыг муу тал руу нь эргүүлж мэднэ. Тиймээё уртасгасан модон товч сонгоорой, хэдэн жил моодны тавцангаас буугаагүй эд дээ.

 

 

6. Гоёлтой цүнх

© face to face aktuell / Reporter / East News © belart84 / depositphotos

Их хэмжээний гинж, товч зэрэг нэмэлт гоёлтой цүнх бүдүүлэг харагдахаас гадна чанартай, үнэтэй цүнхийг ч хямдхан “хог” болгож харагдуулна. Трендийн давалгаанаас хоцрохыг хүсэхгүй байгаа бол маш бага нэмэлт гоёл чимэглэлтэй “амьтны арьс”-ыг санагдуулам цүнх сонгоорой.

 

7. Этгээд хээ хуартай хувцас

© Jeffrey Ufberg / Contributor / Getty Images © Desiree Navarro / Everett Collection / East News

Хэрвээ таны хувцасны шкафанд ногоон “ирвэс” эсвэл ягаан “тахь”-ийн хээтэй хувцас байгаа бол гаргаж хаясан нь дээр дээ. “Амьтан”-ы бодит хээ хуар илүү гоёмсог харагдуулна.

 

8. Бариу даашинз

© Jonas Gustavsson / Sipa USA / East News © Olga Marc / shutterstock

2000-аад оны үед энэ загвар үнэхээр алдартай байлаа. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгдсөн, энэ загварыг сонирхох бүсгүйчүүдийн тоо ч цөөрч. Гэхдээ танд гэж анхааруулахад, сунасан материалаар хийсэн хэт бариу даашинз таны хэв маягийг гутаана. Өнөөдрийн хувьд дизайнерууд оверсайз загварын гоёмсог төрөл бүрийн даашинз санал болгож байна.

 

9. Жийнсэн шорт

© wallpeperflare © Bertrand-Hillion Marie-Paola / ABACA / Abaca / East News

Бас л 2000-аад оны үеэс үлдсэн гэж хэлж болох хувцас бол жийнсэн богино шорт. Одоо энэ хувцас хэнийг ч загварлаг харагдуулж чадахгүй. Харин дугуйн шорт моодноос гарахгүй удаан тэсэж байгаа шүү.

 

10. Дэлбээтэй/дэрвэгэр хувцас

© picture alliance / Runway Manhat / EAST NEWS © Palace Lee, PacificCoastNews / EAST NEWS

Дэрвэгэр даашинз эсвэл дэрвэгэр оруулгатай цамц “бяцхан гүнж”-үүдэд л хөөрхөн харагддаг, тэдний насныхны загвар. Харин насанд хүрсэн эмэгтэй хүний хувьд энэ загвар огт зохихгүй. Хэрвээ үнэхээр ийм загварын хувцас өмсмөөр санагдаад байгаа бол даруухан гоёл чимэглэлтэйг сонгоорой.

Та моод дагадаг уу эсвэл шинэ загварын трендийг огт тоодоггүй нэгэн үү?

8
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *