Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар

2

Хэрвээ та “Game of Thrones”-ийн Хааны замаар алхах эсвэл “Татуин” гаригаар аялахыг хүсэж байгаа бол бүрэн боломжтой.

Та бүхнийг алдартай кинонууд дээр гардаг газруудаар аялахыг урьж байна. Зарим нэг газруудаар аялах боломжтой бол зарим нэгийг нь үзвэрийн газар болгожээ.

The Dark Hedges

“Game of Thrones”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 1 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 2

[/before-after]

Дарк Хежес – энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэгт хөндий болов уу. Хойд Ирландад байрлах байгалийн үзэсгэлэнт газар аялагчид байнга очдог бөгөөд зураг авахуулахад маш сайхан гардаг ажээ.

“Game of Thrones” киноны 1 болон 2 дугаар хэсэгт Хааны зам хэмээн гардаг буюу Весторосын гол зам болдог ажээ.

 

Wadi Rum – Вади Рамын элсэн цөл

“The Martian”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 3 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 4

[/before-after]

Харь гаригийн газар нутгийн зураг авалтыг Иорданы элсэн цөлд хийжээ. Энэ улаан элсэн цөлийг “Star Wars”, “Transformers” болон “Prometheus” киноноос харж болно.

 

Орегон мужийн эмнэлэг

One Flew Over the Cuckoo’s Nest

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 5 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 6

[/before-after]

Орегон мужийн эмнэлгийн дарга Дин Брукс өөрийн эмнэлэгтээ зураг авалт хийхийг зөвшөөрчээ. Тэр үед хоосон тасаг байсан ажээ. Тэр ч бүү хэл зарим нэг өвчтөнүүд зураг авалтанд оролцсон бөгөөд Брукс эмч киноны зураг авалт өвчтөнүүдэд сайнаар нөлөөлнө гэж найдаж байв. Брукс эмч өөрөө Спив эмчийн дүрийг бүтээснээс гадна зөвлөхөөр нь ажиллажээ.

 

Tataouine – Татауин хот

“Star Wars”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 7 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 8

[/before-after]

“Оддын дайн”-ы хэд хэдэн хэсгийг Тунист авсан бөгөөд Татауин хотод зураг авалт болжээ. Жорж Лукасын киноны ачаар Татауин хотод аялал жуулчлал хөгжиж эхэлсэн. Татуин гэх гаригийг уг хотын дурсгалд зориулж ийн нэрлэжээ.

 

“Гранд Будапешт” зочид буудлын дүрийг Герлицийн их дэлгүүр бүтээжээ

“The Grand Budapest Hotel”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 9 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 10

[/before-after]

Германы Герлиц хотноо байрлах их дэлгүүр Гранд Будапештийн дүрийг бүтээсэн байна. Зураг авалтын үеэр их дэлгүүрийн зохион байгуулалтыг хоёр ч удаа өөрчилсөн. Киноны үйл явдал 60-аад оноор эхэлж 30-аад он руу шилждэг.

 

Timberline Lodge зочид буудал

The Shining

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 11 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 12

[/before-after]

Алдарт “Оверлук” зочид буудлын зураг авалтыг Орегон мужид байрлах Timberline Lodge-д хийжээ. Зочид буудал дотор өрнөх бүх зураг авалтыг тусгай тайз заслаар студид хийсэн тул давтагдашгүй юм.

 

Gapstow Bridge – Гапстоу гүүр

Home Alone 2: Lost in New York

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 13 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 14

[/before-after]

Энэхүү чулуун гүүр Нью-Йоркийн төв паркад байдаг. Дурлалт хосуудын болзох дуртай газар бөгөөд “Cruel Intentions” болон “The Devil Wears Prada” кинонууд дээр гарна.

 

9 ¾ платформ

Harry Potter

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 15 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 16

[/before-after]

Ид шидийн газрыг харахад маш энгийн. Лондонгийн хойд хэсэгт байрлах Кингс-Кросс төмөр замын буудлаар олны хөл тасрахгүй.

 

Пхи-Пхи арал

The Beach

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 17 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 18

[/before-after]

Киноны гол баатар Леонардо ДиКаприогийн очдог арал үнэндээ яг л диваажин шиг. Өнөөдөр Тайландын аялал жуучлалын томоохон газар болон хувирсан гэж хэлж болно. Өндөр үнэ төлөөд арал дээр хонох боломжтой.

 

Нью-Йоркийн гал команд

Ghostbusters

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 19 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 20

[/before-after]

Хий үзэгдлийн ангуучдын бааз гал командын байранд байрладаг. Өмнөд Манхэттений Мур Стритэд байрлах гал командын хуучин байранд зураг авалтыг хийжээ. Энэ л газраас домогт ЕСТО-1 машинаа хөлөглөн тэд хий үзэгдлийн араас ангуучилдаг байна.

 

The Marriott Marquis Hotel

“The Hunger Games: Catching Fire”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 21 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 22

[/before-after]

Капитолиягийн зарим нэг зураг авалт Атлантад байрлах Марриотт зочид буудалд хийгджээ. Шилэн ханатай аварга том цахилгаан шаттай учраас уг газрыг сонгосон байна. Аймшигт тэмцээнд оролцож байгаа оролцогчдын байрлах өрөөний зураг авалт тус буудлын 10-р давхарт явагджээ.

 

Каава хөндий

“Lost”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 23 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 24

[/before-after]

Хоосон арал дээр амьдарч байгаа хэсэг хүмүүсийн сэтгэлийг тайвшруулах үүднээс сайхан сэтгэлтэй Хёрли залуу гольфийн тэмцээн зохион байгуулдаг. Тэмцээнийг Хавайн нэгэн арал дээр зохион байгуулжээ. Өнөөдөр уг хөндийд Хёрлигийн хөшөө бий.

 

Вудсток дахь вилла

“Groundhog Day”

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 25 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 26

[/before-after]

Уг киноны баатар Билл Мюррейн амьдарч байсан байшин – Иллинойс мужийн Вудсток хотод байрлах энэхүү байшин юм. Жижиг зочид буудал байдлаар ашиглаж байсан бол одоо худалдахаар зар тавьжээ.

 

Снайфедльсйёкюдль болон Ватнайёкюдль мөсөн уулс

Interstellar

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 27 Бодитоор очиж болох кинон дээр гардаг 14 алдартай газар 28

[/before-after]

Исландын үзэсгэлэнт байгаль Миллер болон Манн гаригийг бий болгоход тусалжээ. Брунасандурт зураг авалт болсон бол Купер доктор Маннтай маргалдаж байгаа хэсгийг Снайфедльсйёкюдль мөсөн уулан дээр хийжээ.

96
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/10 at 20:35

    Сонирхолтой сонин сайхан мэдээлэл юмаа .Маш их таалагдлаа . Шинэлэг бүхэн чинь мэдрэгдэж байнаа.Шинэ бүхнийг эрэлхийлж ажил үйлс чинь өөдрөг байг.Амжилт хүсье.

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/10 at 20:35

    Сонирхолтой сонин сайхан мэдээлэл юмаа .Маш их таалагдлаа . Шинэлэг бүхэн чинь мэдрэгдэж байнаа.Шинэ бүхнийг эрэлхийлж ажил үйлс чинь өөдрөг байг.Амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *