Хоёулаа бол илүү хүчтэй

0

Хоёулаа бол илүү хүчтэйЦахим ертөнцөд Леа-Энн Эллисон /Lea-Ann Ellison/ хэмээх эмэгтэйн талаар онлайн хэлэлцүүлэг хүчтэй өрнөж байна. Хэргийн учир 12 болон 8 настай хоёр хүүхдийн ээж, одоо 8 сартай жирэмсэн тэрээр өөрийн хүндийг өргөлт хийж байгаа зургаа Фейсбүүкт тавьснаас эхлэлтэй. Лос Анжелесын иргэн энэ бүсгүйд хүүхдээ төрүүлэхэд ердөө хоёрхон долоо хоногийн хугацаа үлдээд байгаа. Гэвч 35 настай ээж урьд өмнөхөөсөө улам шаргуу хичээллэсээр байгаа юм. Зарим нь түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа хэмээн магтаж байгаа бол зарим нь зүгээр л тэнэг, нөгөө нэг хэсэг нь хэвлийдээ тээж байгаа хүүхдийнхээ хувьд аюултай зүйл хийж байна гэж үзэж байгаа. Харин жирэмсэн бодибилдингчингийн хувьд “Үзэн ядагчид үзэн ядаг. Хамаагүй. Энэ бол миний амьдрал, тэднийх биш. Сайхан сэтгэлтнүүдэд баярлалаа” гэсэн үгийг хэлж байгаа аж. “Жирэмслэлт гэдэг бол өвчин биш, жирэмсэн эхчүүд сул дорой байдлаасаа гарч, эрүүл саруул байдлаа эргүүлэн олж авах хэрэгтэй. Алхах, усанд сэлэх, хүндийг өргөх аль нь ч бай хамаагүй хөдөлгөөнтэй бай. Эрүүл хооллож, дасгал сургууль хийснээр жирэмслэлтийг дэмжихэд шаардлагатай жинг бие тань олж авах болно.” Энэ бол Леа-Энний үг юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/25 at 18:54

    t1 huuhen be

  2. Зочин

    2013/09/25 at 18:54

    t1 huuhen be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *