2021 онд хэрэглээнд нэвтэрсэн ирээдүйг өөрчлөх 10 шинэ бүтээл

0

Гэртээ хог хаягдлаа ашигтай бордоо болгон хувиргаж, компьютерын дэлгэцэнд, хулганад хүрэхгүйгээр компьютероо чөлөөтэй удирдах боломж нэгэнт хаяанд иржээ. Манай сайт уншигч танд энэ онд хэрэглээнд нэвтэрсэн ирээдүйг мэдрүүлэх 10 шинэ бүтээлийг танилцуулж байна.

Snowl: Хурууны хулгана

© kickstarter.com

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дээрээс л бидний хардаг байсан хуруугаараа компьютер удирдах боломж аль хэдийн бий болжээ. Snowl хэмээх бөгж хэлбэртэй төхөөрөмжийг хуруундаа зүүснээр компьютерыг удирдах боломжтой болох ажээ. Snowl нь компьютерын хулгана, тоглоомын гар зэрэг олон үйлдлийг хийх боломжтой гэнэ.

 

Lomi: Гэрийн нөхцөлд бордоо хийх илүү хялбар боллоо

© indiegogo.com

Эвгүй үнэр гаргадаг хог хаягдлыг 4 цагийн дотор маш ашигтай бордоо болгон хувиргах боломжтой болжээ. Lomi хэмээх энэхүү төхөөрөмж худалдаанд гарсан цагаасаа хойш аль хэдийн 48 сая ширхэг пластик уутыг бордоо болгон боловсруулаад байгаа аж.

 

SiB: 5 долларын үнэтэй үйлдэл хөнгөвчлөх төхөөрөмж

© kickstarter.com

Бие жижиг ч бэлчээр томтой SiB™ төхөөрөмжид хийх боломжгүй үйлдэл бараг л үгүй. Энэхүү төхөөрөмж нь программ ажиллуулж, мессеж аппикейшн ачааллаж, орчны дулааныг хэмжих гэх мэт төрөл бүрийн үйлдэлтэй.

 

Shower Power: Усны эрчим хүчээр ажилладаг шүршүүрийн спикер

© kickstarter.com

100% далайн хуванцар хаягдлыг ахин боловсруулж хийж буй энэхүү дууны өсгөгч төхөөрөмжийг ямар ч шүршүүртэй холбон ажиллуулах боломжтой бөгөөд ямар нэгэн цахилгаан холболт шаардлагагүй, усны эрчим хүчээр ажилладаг гэдгээрээ онцлогтой.

 

Pet Portal: Bluetooth мэдрэгчтэй тэжээвэр амьтны ухаалаг хүзүүвч

© myqpetportal.com

myQ Pet Portal хэмээх энэхүү ухаалаг төхөөрөмж нь гэрийн тэжээвэр амьтныг хүссэн үедээ дураараа тоглох боломжийг олгох бөгөөд өөртөө өдөр, шөнийн камер болон чанга яригч, микрофон зэргийг багтаасан ажээ.

 

SNOO: Хүүхдийн ухаалаг унтуулагч

© happiestbaby.com

SNOO нь 7 хоногийн 24 цагийн турш хүүхдийн тань дэргэд байх хүүхэд асрагчийн үүргийг бүрэн гүйцэтгэж чадах ба хүүхдийг ердөө ганц минутын дотор тайвшруулж, унтуулах үйлдэлтэй. Түүнчлэн та SNOO аппликейшныг гар утсандаа суулгаж хүүхдээ хангалттай хэмжээний нойр авч чадаж байгаа эсэхийг ч хянах боломжтой.

 

Ариутгагчтай бугуйвч

© kickstarter.com

SprayCare нь зүүхэд тааламжтай мэдрэмж төрүүлэхээс гадна гар болон эд зүйлсийг ариутгах үйлдэлтэй.

 

Vormor: Бичгийг аман орчуулга болгон хөрвүүлэгч

© kickstarter.com

Vormor нь авч явахад авсаархан хэмжээтэй хэрнээ 112 хэлээр шууд орчуулга хийх боломжийг өөртөө агуулсан төхөөрөмж юм. Бичвэрийг орчуулах энэхүү төхөөрөмж нь интернэт холболт шаарддаггүй гэдгээрээ онцлогтой.

 

KooKit: Гар утсаа цэнэглэнгээ баттерейгээ хөргөх боломжтой болов

© kickstarter.com

Гар утсаа цэнэглэж байх үедээ бичлэг үзэж, тоглоом тоглоход таны утас хэт халж эхэлдэг үү? Тэгвэл KooKit нь энэ асуудлыг маш хялбархан шийдэх шийдэл болж чадах ажээ. Энэхүү утасгүй цэнэглэгч нь гар утсыг цэнэглэнгээ давхар хөргөх үйлдлийг үзүүлдэг байна.

 

PressDrain: Угаалгын өрөөний бохирын хоолойны үс тайрагч

© indiegogo.com

Угаалгын өрөөний ус зaйлуулах шугамд үс дүүрч бөглөрөөд байна уу? Яг энэ асуудлыг PressDrain төхөөрөмж шийдэх бөгөөд шугамд орж ирсэн үсийг тайрах үйлдлийг үзүүлдэг ажээ.

Дээрх төхөөрөмжүүдийн алийг нь та хамгийн түрүүнд худалдан авах вэ?

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *