Нэгэн эрийн сүүлчийн хүслийг гүйцэлдүүлж, гэр бүлийнхэн нь түүнийг хайртай машинтай нь хамт оpшуулжээ

0

Хүн хорвоод нvцгэн ирж, нvцгэн буцахдаа амьддаа хэрэглэж байсан эд хөрөнгөө авч явахгүй гэж ярьдаг ч нэгэн мексик эр энэхүү үгийг үгүйсгэх гэсэн гэлтэй өөрийн хайртай автомашиндаа өөрийг нь оpшуулах эцсийн хүслээ захиж байжээ.

Мексикийн Өмнөд Калифорни мужийн Пуэрто Сан Карлос хотын иргэн Дон Адан Арана эдгэрэшгүй өвчний улмаас бие нь эрс муудсан тул тэрээр хүүгийнхээ бэлэг болгон өгсөн хайртай машинтай хамт оpшуулах ёслол хийхийг хүсч байжээ. Тэрээр гэр бүлийнхэндээ хойд насандаа машинаа барьж явахыг хүсч байгаа тухайгаа ярьсан аж.

Тэгвэл тaлийгаачийн сүүлчийн хүслийг ихэд хүндэтгэн үздэг мексик уламжлалын дагуу түүний хүслийг гүйцэлдүүлжээ.

Ийнхүү түүний оpшуулах ёслолын үеэр дарсан, тусгайлан хана өрж бэлтгэсэн булшинд машиныг нь буулгаж авсыг машины тээш дээр тавьж буй дүр зураг олны анхаарлыг ихээр татах болжээ.

“El Universal” хэвлэлд  тус хотын нийгмийн ажилтан Франциско Товарын ярьснаар тэдний гэр бүлийнхэн ийм хэмжээний оpшуулга зөвшөөрөлгүй хийсэн тул их хэмжээний тоpгууль төлөх шаардлагатай болоод байгаа ажээ.

Үүнтэй ижил үйл явдал өнгөрсөн жил Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсад болж байсан бөгөөд олны танил нэгэн улс төрчийг Мерседес үйлдвэрийн лимузин машинд нь хийж оpшуулж байсан билээ.

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shuushiina Narmandakh

    Shuushiina Narmandakh

    2021/11/21 at 19:22

    yun tom teneglel be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *