
Сайхан сэтгэлгүйгээр жижиг зүйлс хүртэл утга учиргүй мэт. Та магадгүй сайхан сэтгэлийн үүднээс зөв үйл хийх нь бусдын амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг сайн мэддэггүй байх. Хэрэгтэй нэгэнд нь хувцас өгч, гудамжны амьтанд тусалж эсвэл хэн нэгэнд хэрэгтэй үед нь хажууд нь байх – энэ бүхэн гайхалтай гэж хэлж болохоор хүмүүсээс гардаг зөв үйлдэл.
Дэлхий ертөнцийг бага ч болов илүү дээр газар болоход тусалж буй хүмүүсээр бид бүхэн үнэхээр их бахархаж байна, хүмүүсийн сайхан сэтгэл болон өгөөмөр зан чанар. Та дараах фото зургуудыг үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай:
1. Энэ зоригтой хүү гудамжны муурыг хүчтэй давалгаанд цохиулахаас хамгаалж байна.

2. Профессор оюутнуудад хичээл орох үедээ 5 настай бяцхан охиноо давхар харж байна.

3. Дэвид (David) гэх энэ эрхэм өдөр бүр Атланта дахь эмнэлэгт очиж, эцэг эх нь зав чөлөө муутай хүмүүсийн дөнгөж хорвоод мэндэлсэн нярайнуудыг тэвэрч, халамж анхаарал тавьдаг.

4. Энэ жуулчин гудамжинд амьдардаг орон гэргүй хүнд хувцсаа илүүчилж байна.

5. Валентины баяр бүрээр энэ эрхэм тэтгэвэртээ гарсан/гэртээ асруулж буй бэлэвсэн эмэгтэйчүүдийг оройн хоолоор дайлж, бэлэг болон сарнай өгдөг.

6. Иран улсын багш хорт хавдар туссан сурагчдаа зориулан эмнэлэг дээр нь ирж, лекц уншиж байна.

7. Нэгэн залуу орон гэргүй хүмүүсийн үсийг нь үнэ төлбөргүй засаж өгдөг ажээ.

8. Энэ дэлгүүрийн ажилтан ухаан алдаж унаад бие тааруухан байгаа эмэгтэйн хажууд нурууг нь түшээд амрахад нь туслаж байна.

9. “Reddit”-ийн мянга мянган хэрэглэгч захидал болон баглаж боосон хэрэгтэй зүйлсийг Скотти (Scotty) руу илгээжээ, түүний хувьд хүнд өвчин туссан ба интернет хэрэглэгчид түүнийг бага ч болов баярлуулахыг хүссэн байна.


10. Хятадын нэгэн цагдаагийн ажилтан өндөр настай эмэгтэйд зам хөндлөн гарахад нь тусалжээ.
11. Энэ гэр бүлийн байшин тэр чигтээ галд шатсан ба дарга нь дараах байдлаар тусламжийн гараа сунгасан байна:

12. Японы Нара дахь энэхүү ширүүн борооны үеэр бугыг шүхрээрээ халхалж байна.

13. Охин энэ цэргийг магадгүй санахгүй байх – гэхдээ энэ цэрэг дайны үеэр хэн өөрт нь цэцэг өгч байсныг үүрд санан дурсан байх.

14. Шуурганы дараа хүмүүст зориулж, хэн нэгэнтэй холбоо барихад нь туслах зорилгоор үнэгүй цэнэглэгчүүд байрлуулжээ.

15. Энэ хүү багийнхаа өвчтэй хүүхдэд оноо авах боломжийг олгож, өөрийнхөө хэмжээнд тусалжээ.
16. “Subway” түргэн хоолны газрын хамт олон 7 хоногт нэг удаа орон гэргүй хүмүүст зориулж үнэгүй хоол өгч байхаар болсон байна.

17. Энэ цагдаагийн ажилтан Торонто дахь өвчтэй, өндөр настанд гутлыг нь үдэж өгч тусалж байна.

18. Энэ залуу олон тооны алга болсон, өвчин туссан амьтдыг эрүүл болоход нь тусалж үнэгүй хоол унд өгдөг байна.

19. Үл таних нэгэн хүн харангадсан амьтанд ус өгч сайхан сэтгэл гаргажээ.

20. Сринагар, Энэтхэг дэх энэ хананд хүмүүс хувцас хэрэгтэй нэгэнд нь үнэгүй хувцас тавьж үлдээдэг байна.

Эдгээр бага ч болов сайхан сэтгэлийн үүднээс хийсэн хүмүүсийн үйлдэл хүн чанар гэдэг зүйлийг илүү тодотгож өгч байна. Аль нь таны сэтгэлд илүү их хүрсэн бэ? Та энэ мэтчилэн сайхан сэтгэл гаргаж байсан уу? Тийм бол бидэнтэй тэрхүү гайхалтай түүхээсээ хуваалцаарай.







