
Хөл бөмбөгчид өдөржин талбай дээр гүйлдэж, байнгын дасгал сургуулилт хийн, бөмбөгний араас хөөцөлдсөний үр дүнд багагүй хэмжээний орлого олдог. Мөн нэгэнт алдартай хөл бөмбөгчин болсон бол янз бүрийн брэндүүдийн нүүр царай болохоос эхлээд мөнгө олох боломж нээгддэг. Мэдээж хэрэг мөнгө олж байгаагийн хэрэг юу билээ, хэрэглээний түвшин ч өндөрсөнө. Унаж байгаа машин, өмсөж байгаа хувцас, амьдарч байгаа байр сууц гээд эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь дээд зэрэглэлд хамаарна. Дараах жагсаалтанд багтсан хөл бөмбөгчдийн байшингууд нь дэндүү өндөр үнэтэй гэдгээрээ энэ жагсаалтанд багтсан байгаа аж.
9. David Beckham
Beckingham Palace хэмээн хочлогддог байсан энэ үл хөдлөх хөрөнгө Бэкхемийнхэнд 14 жил харьяалагдсаны эцэст өнгөрөгч оны сүүлээр 12 сая фунт стерлингээр зарагдсан юм.
8. Gareth Bale
Бразилийн хөл бөмбөгийн од Kaka-гийн эзэмшиж байсан энэ үл хөдлөх хөрөнгийг Gareth Bale сарын 10,000 фунт стерлингээр түрээсэлж байгаа юм.
7. Stephen Ireland
Энэ эрхмийн байшингийн үнийн талаарх мэдээлэл хараахан байхгүй байгаа ч тэрээр эхнэрийнхээ 24 насны төрсөн өдрөөр 260,000 фунт стерлингийн Bentley GTC бэлэглэж байснаас үзэхэд багагүй хөрөнгөтэй нь харагдана. Ireland-ын эхнэр Jessica мөн 90,000 фунтын үнэтэй ягаан тоноглолтой Range Rover унадаг.
6. Gary Neville
Байгальд ээлтэй, тансаг сууц бариулах төлөвлөгөөтэй байсан ч хөршүүдийн эсэргүүцлээс болж, эко сууцаа дуусгаж чадахгүйд хүрсэн Gary Neville уг нь бол байгальд тун ээлтэй нэгэн. Салхин сэнс, нарны эрчим хүч хуримтлуулагч хавтан зэрэг байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүч ашиглахаар төлөвлөж байсан 5 унтлагын өрөөтэй газар доорх энэ сууцаа барих газрыг 7 жилийн өмнө 8 сая фунтээр худалдан авч байжээ.
5. Wayne Rooney
Кино театр, гольфын загвар, доторх усан сан, гурван гарааш бүхий энэ байшин 4 сая фунтын үнэтэй.
4. Thierry Henry
2010 онд Нью Йоркд нүүж очихдоо Нью Йоркын орон сууцны хамгийн дээд талын хоёр давхар энэ сууцыг 9 сая доллараар худалдаж авчээ. Дээвэр дээрх задгай талбай, хулсан цэцэрлэг бүхий энэ сууцны цонхнууд нь шалнаас адар хүрсэн асар уудам цэлгэр аж.
3. Cristiano Ronaldo
2009 онд Мадридад ирэхдээ Испаний уран барилгачин Joaquín Torres-т өөрт нь зориулан байшин барихыг үүрэг болгосон Оны шилдэг хөл бөмбөгчин эрхэм одоо Zinedine Zidane, Fernando Hierro нарын байшингийн загварыг гаргаж байсан уран барилгачны барьсан байшиндаа хүүгийнхээ хамт амьдарч байна.
2. Lionel Messi
Дээрээс нь харахад хөл бөмбөг шиг зургаан өнцөгт дүрс бүхий энэ байшингийн дээврийн тал хэсэг нь ногоо өвсөөр хучигдсан бол тал хэсэг нь нарны гэрэл дотогш орох шилэн хаалттай аж. Мөн байшингийн гадуур татсан хүрээ нь ч хөл бөмбөгийн талбайг санагдуулам бөгөөд тал хэсэг нь усан сан, тал хэсэг нь өвс юм байна. Түүнчлэн нэрт хөл бөмбөгчин эрхмийн цамцны дугаар болох 10-ын тоог санагдуулам дүрс ч харагдана.
1. John Terry
Алдартай хөл бөмбөгчин эрхэм Оманы султан байшинг нь 16 сая фунтээр худалдаж авах санал тавихад татгалзаж чадаагүй юм. 9 унтлагын өрөө, доторх усан сан, жакуззи, уурын өрөөтэй энэ тансаг харшаа зарснаар түүнийг нилээд хэмжээний ашиг олж чадсан гэх юм билээ.








Orchlon's Father Orchlon's Father
2014/05/13 at 18:28
john terry-h nice
MEssi
2014/05/19 at 11:40
Messigiin house aimr2 goy ym bn
aaaa
2014/05/27 at 22:04
Миний энэ яваа насандаа амьдарч чадахгүй байшингууд байна.
Зочин
2016/06/05 at 18:16
terry messi 2nh bol goyo yum bnoo