Саяханыг хүртэл тун алдартай байсан хэдий ч одоо үеэ өнгөрөөсөн хуучинсаг засалд тооцогдох 12 тохижилт

0

Моод, тэр дундаа засал чимэглэл маш хурдтай өөрчлөгдөж байна. Саяхан л бидний ихэнх нь гал тогооны ханандаа зураг хэвлэн нааж байлаа, харин одоо үүнийг хуучинсаг гэж үзэх болжээ. Энэ мэтээс болоод чухам ямар дотоод тохижилт моодноос гараад байгааг бид мэдэхээр шийдсэн юм.

Дизайнеруудын зөвлөгөөг засал чимэглэлийн шинэ санаа хэмээн хүлээн аваарай, харин өөрийн гэр орныг өөрийнхөө хүсэл сонирхол, тав тухад нийцүүлэн зохион байгуулах нь чухал.

Өнгө өнгийн хослолтой гал тогоо

© Zhyk1988 / Depositphotos.com, © Depositphotos.com

Гал тогооны тавилганы тод өнгөний хослол – улаан, ягаан зэрэг нь олон жилийн өмнө моодноос гарсан гэж дизайнерууд хэлж байна. Мөн гялгар, мөлгөр гадаргуу ч үүнд хамаарна. Эдгээр нь зөвхөн моодноос гараад зогсохгүй мөн хэрэглээний талаас ч дутагдалтай: хурууны мөр, дусаасан толбо зэрэг нь тод харагддаг. Тавилгын гадаргууг матт-аар сольж болно, өнгөний хувьд хүнд эсвэл гүн өнгөөр өөрчлөөрэй.

 

Хээ хуартай ханын цаас

© Zhyk1988 / Depositphotos.com, © Pexels

Том хээтэй эсвэл тод зурагтай ханын цаас нь засал чимэглэлийг “хүндрүүлдэг” дутагдалтай. Тэгээд ч ийм төрлийн ханын цаасанд тавилга тохируулж сонгоход хэцүү. Хэрвээ та хээтэй ханын цааснаас татгалзаж чадахгүй байгаа бол зөвхөн нэг талын ханандаа наахыг зөвлөж байна, харин бусад ханануудын хувьд тохирох нэг өнгийн цулгуй ханын цаас байна. Гэхдээ сүүлийн үед ханыг нэг өнгөөр жигд будах болсныг бас бодолцоорой.

 

Нэг өнгийн буйдан, кресло

© Depositphotos.com, © Pexels

Нэг өнгийн буйдангийн хослол үеэ өнгөрөөсөн гэж ярьцгааж байна. Үүний оронд төрөл бүрийн цуглуулгаас нийлүүлсэн зөөлөн тавилга моод болжээ. Буйдантайгаа адилхан материалаар бүрсэн кресло, гэхдээ өөр өнгийн эсвэл бүр загварын хувьд тэс өөр, бас өнгө нь ч өөр зөөлөн тавилга тавьж болно. Мөн нэг загварынх байх ёстой гэдэг ойлголт ард хоцорч, хөнгөн сонголт тренд болоод байгаа юм.

 

Урт үстэй даавуун бүтээлэг, хивсэнцэр

© Pexels, © Unsplash

5 см-ээс урт үстэй хивсэнцэр, бүтээлэг биед зөөлхөн бас эвтэйхэн санагддаг. Ийм хивсэн дээр сууж, хэвтэх – бөөн тaaшаал. Гэхдээ урт үстэй эдлэлд тоос шороо амархан хуримтлагдана, өнгө үзэмжээ ч амархан алддаг, мөн байнгын арчилгаа, цэвэрлэгээ шаарддаг нь их төвөгтэй. Одоо цагт өөртөө бага төвөг уддаг тийм л зүйлийг засал чимэглэлдээ сонгох болжээ. Тиймээс энэ төрлийн эд хогшил бас нэгэн антитренд болоод байна.

 

Тод өнгөтэй хүнд хөшиг

© Depositphotos.com, © Pexels

Тод өнгөтэй, олон нугалардаг бас элдэв янзын гоёл чимэглэл унжсан хөшигнөөс татгалзахыг дизайнерууд зөвлөх болжээ. Үүний оронд хамаагүй хөнгөн, арчиж цэвэрлэхэд амар хөшиг сонгохыг эрхэмлэж байна. Жишээ нь дан, нэг өнгийн хөшиг байх юм. Материалын хувьд – хэтэрхий гялалзсан буюу органз, сатин, атлас зэргээс татгалзаж цэвэр орцтой буюу даавуун, тааран хөшиг өлгөх болжээ.

 

Толгойн зөөлөвчтэй ор

© Zhyk1988 / Depositphotos.com, © Unsplash

Орны толгой нь унтлагын өрөөний тохижилтод нөлөөлөх зүйл юм. Ялангуяа дизайнерууд сүйх тэрэгний хэв маягаас татгалзахыг зөвлөж, оронд нь өөр төрлийг сонгохыг санал болгожээ: модон, хулсан, арьсан тэр бүү хэл төмрөн. Орны толгой нь ор, хана эсвэл хөшигний өнгөтэй адил ч байж болно. Мөн олон үйлдэлтэй байвал бүр ч амжилттай, жишээ нь тавиур маягийн орны толгой байж болох ажээ.

 

Овор хэмжээ томтой нүсэр тавилга

© Depositphotos.com, © Unsplash

Орчин цагийн гэр орны тохижилтод хүнд, овор хэмжээ томтой тавилга улам бага харагдах боллоо, арга ч үгүй биз, энэ төрлийн тавилга нь өрөөний ихэнх зайг эзэлдэг. Тийм учраас тохижилтын хуучирсан хувилбарт тооцогдох болжээ. Уг нь гэрийн эздэд тав тухтай байж болох л юм, гэхдээ жингээсээ болоод нүүж суух, өрөөний тавилгын байрлалыг солиход дийлдэхгүй. Шуудхан хэлэхэд, ийм шкаф, орны “хөнгөрүүлсэн” хувилбар орчин цагийн дизайнд нийцэж байгаа төдийгүй арчлахад ч амар, хамгийн чухал нь орон зай бага эзэлж байна.

 

Гипсэн хана, тааз

© Zhyk1988 / Depositphotos.com, © Unsplash

Гипсээр хийсэн төрөл бүрийн арк, хаалт, олон давхар тавиур, тэгээд тэр нь янз бүрийн хээ угалзтай, хүнд дүрстэй байх – энэ бүгд өнгөрсөн үед тооцогдоно. Ямар нэгэн саад хийж байгаа бүхий л засал чимэглэлийн адил гэр орны тохижилтыг хүндрүүлж харагдуулна. Орон зайг аль болох задгай байлгахыг хичээ, минималист мөн элдэв хээ угалзгүй, шулуун тохижилтыг сонгоорой.

 

Цайвар шаргал өнгийн том тавилга

© Zhyk1988 / Depositphotos.com, © Depositphotos.com

Цайвар өнгийн царс модоор хийсэн тавилга болон шал цагтаа хамгийн алдартай байлаа. Одоо ч олон айлд ийм тавилга байсаар байгаа. Энэ төрлийн тавилга маш удаан хугацаанд алдартай байж, тийм ч учраас солих тухай ч бодохоо больсон бололтой. Дизайнерууд өнөөдөр байгалийн буюу илүү “амьд” өнгийн тавилга сонгохыг зөвлөж байна.

 

Туйпууг санагдуулам хана

© Zhyk1988 / Depositphotos.com, © Pexels

Жинхэнэ туйпуун ханатай лофт хэв маягийн байр одоо үед үнэхээр алдартай байгаа нь үнэн. Хэдэн жилийн өмнө “туйпуун” ханын цаас дажгүй харагдаж байсан бол одоо ийм хуурамч гадаргууг хуучин цагийн үлдэгдэл гэж тооцох болжээ.

 

Вакум цонх болон тавцан

© Depositphotos.com, © Depositphotos.com

Вакум цонхгүй айл ч одоо ховор болж дээ. Тийм ч учраас ийм тохижилт нийтлэг бас сонирхолгүй санагдах болсон биз. Цонхны рам, өргөн, цонхны тавцангийн хийц – бараг бүгд адил, өөр айлд орсон ч нэг л адил мэдрэмж төрнө. Хэрвээ та вакум цонх хийх гэж байгаа бол бараан өнгийн рам сонгоорой, мөн стандарт бус бариултай, нарийн хийцтэйг сонирхоорой.

 

Угаалгын өрөөний цэцгэн чимэглэл

© Zhyk1988 / Depositphotos.com, © Pexels

Төрөл бүрийн чимэглэл, тод өнгийн зураг зэрэг нь үеэ өнгөрөөжээ. Өнөөгийн дизайны чиг хандлага минималист үзлийг баримталж байгаа нь угаалгын өрөөнд ч хамааралтай. Тэнд анхаарал татахуйц зүйл бага байх тусам л харааны дуу чимээ бага байна. Өөрөөр хэлбэл, жижигхэн олон ширхэг плитанаас татгалзах цаг болжээ.

Та моодонд орсон эсвэл хуучирсан гэдгийг бодолцдог уу? Эсвэл өөрийнхөө хүсэл сонирхолд л нийцүүлдэг үү?

55
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *