
Италийн зураач Массимо Биетти – аялагч бөгөөд гэрэл зурагчин. Дэлхийн улс орнуудаар аялж байхдаа хүмүүсийн гайхалтай хөрөг зургийг дарж тэдгээрийн ёс заншил, ахуй амьдрал, зан заншлыг гэрэл зурагнаа буулган үлдээдэг ажээ. Яалнгуяа хүүхдийн цуврал зураг илүү сонирхдог гэрэл зурагчин юм. Улс орон болгонд цайлган, өхөөрдмөөр хүүхдүүд амьдарч байдгийг Массимо Биеттигийн гэрэл зургуудаас харж болно. Тэд бүгд тоглоомоор тоглох дуртай, аливаа шинэ гэсэн болгоныг шохоорхоно, мөн шинэ найз нөхөдтэй болохыг ч эрмэлздэг ажээ. Хүүхэд – энэ дэлхийн эв нэгдэл болохыг зураач өөрийн бүтээлээр ойлгуулахыг зорьдог. Энэ ертөнцөд ямар нэгэн дaйсагнал, үл ойлголцол бүү байгаасай гэж хүснэ. Энэ дэлхийн хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой ч өөр хоорондоо тун чиг адилхан байх нь сонирхолтой.
Өмнөд Судан


Массимо Биеттигийн гайхалтай бүтээлүүд нэг биш удаа олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд шалгарч байр эзэлдэг ажээ. Үүнд гайхаад байх зүйл ч алга, учир нь түүний гэрэл зураг тод томруун, үгээр илэрхийлэхийн аргагүй гоо сайхныг илтгэхээс гадна давтагдашгүй уур амьсгалыг мэдрүүлдэг. Хамгийн гол нь цаад утга санаа нь маш гүн байх ажээ. Гэрэл зурагчин болгон фото камер бариад тухайн уур амьсгалыг үзэгчдэд дамжуулж чаддаггүй байна.
Этиоп


ЗХУ, Ямал-Ненецийн өөртөө засах бүс


Камбуж


Норвеги

Малайз

Энэтхэг

Миссимо Биетти дэлхийн алслагдсан өнцөгт амьдарч байгаа хүүхдүүдийн гэрэл зураг авахыг хичээдэг. Түүний уран бүтээлд ихэвчлэн Этиоп, Малайз, Мадагаскар, Папау-Шинэ Гвиней зэрэг улс орнуудын хүүхдүүд багтана.
Мьянма, Зүүн-Өмнөд Ази


Бангладеш

Мадакасгар

Лао – Зүүн-Өмнөд Азийн үндэстний цөөнх

Биетти янз бүрийн үндэстнүүдийн өдөр тутмын ахуй амьдрал, ёс заншлыг камерын дурандаа гайхалтай буулгаж чаддаг. Гэрэл зурагчин бүтээлээ амжилттай буулгахын тулд ард иргэдийн аж амьдрал дунд уусан орохыг хичээдэг ажээ.
Вьетнам

Балба


Папау-Шинэ Гвиней

Эндээс бас нэгэн сонирхолтой гэрэл зургийн төслийг үзэх боломжтой. Алдартай гэрэл зурагчид өөрсдийн домогт бүтээлүүдийн хамт зургаа даруулцгаажээ.







