9-р сарын 12-нд танилцуулах шинэ “Apple Watch”-ийн талаар бидний мэдэж байх ёстой чухал зүйлс

0

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Apple шинэ загварын “Apple Watch”-ийг шинэ iPhone гар утасны хамтаар олон нийтэд танилцуулсан билээ.

Эдгээр шинэ загварын “Apple Watch”-ууд “LTE”-ийн цуврал 2 болон 3-тай холбогдож, илүү хурдан чиптэй болсон ба усны хамгаалалт бүхий гэр болон сүлжээнд нэвтрэх боломжтой болжээ.

Apple энэ 9-р сарын 12-нд уламжлал ёсоор шинэ загварын илүү сайжруулсан “Apple Watch”-ийг танилцуулах гэж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар удахгүй танилцуулагдах шинэ загварын “Apple Watch” нь 2014 оноос хойш анх удаагаа дизайны хувьд тэс өөр шийдлээр хийгдэж байгаа гэнэ.

Шинэ загварын “Apple Watch”-ийн талаар бидний мэдэж байх ёстой чухал зүйлс:

“Apple Watch” цуврал 4 гэх нэртэй танилцуулагдах бөгөөд арга хэмжээний үеэр компанийн зүгээс албан ёсоор нэршлийг нь олон нийтэд танилцуулах юм.

Хамгийн сүүлд хэрэглэгчдийн гар дээр очсон “Apple Watch” цуврал 3 нь орой хэсэг дээрээ улаан өнгийн цэгтэй байсан.

 

Apple-ийн блог 9to5Mac өнгөрсөн пүрэв гаригт шинэ загварын “Apple Watch” цуврал 4-ийн зургийг нийтэлсэн бөгөөд том дэлгэцтэй, жижиг ирмэгтэй, орой хэсэг нь шинэ дизайнтай байснаас гадна алтадмал өнгөтэй болон дэлгэцийн дизайн давхар өөр болсон байжээ.

 

“TF International Securities”-ийн шинжээчийн таамаглаж буйгаар “Apple Watch” хоёр хэмжээтэй байх гэнэ: нэг нь 3.9 см дэлгэцтэй байх бол нөгөөх нь 4.5 см дэлгэцтэй

 

Нийтлэгдсэн зургуудыг харахад энэ удаагийн шинэ загварын “Apple Watch”-ийн ирмэгийн дизайн нь бугуйн цагны дэлгэцтэй ижилхэн хэмжээтэй болсон нь тодорхой болжээ.

 

Бас нэгэн таамаг: “Apple Watch” удаан хугацаанд цэнэгээ барих батарейтай болсон ба энэ нь олон нийтэд ихээхэн таалагдаж байгаа юм.

 

Apple-ийн зүгээс шинэ эрүүл мэндээ хянах боломж бүхий мэдрэгчийг танилцуулах аж. Энэ нь “EKG” мэдрэгч дээр суурилж ажиллах ба цусан дахь сахарын хэмжээг хянаж, арьсны гэмтлийг оношилж чадах бөгөөд эдгээр боломжуудыг бүгдийг нь шинэ загварын “Apple Watch”-д суулгажээ.

 

Түүнчлэн уг шинэ загварын “Apple Watch”-д ямар ч товчлуур байхгүй ба оронд нь мэдрэгч бүхий доторх товчлуурууд байх гэнэ. Мөн тоос шороо болон усны хамгаалалттай. Эдгээр нь өмнөх загварын “Apple Watch”-ийг шинэчилж, сайжруулсны үр дүн аж.

 

Гар утасны “Siri”-тэй адил хурдан чипийг суулгасан учир богино хугацаанд үйлдэл хийх боломжтой болжээ.

 

“Eurasian Economic Commission”-ийн зүгээс 6 шинэ моделийн тоог үзүүлсэн байна. Сүүлийн жил Apple 8 модель бүхий 2 хэмжээтэй, 3 хамгаалалтын материалтай ч “LTE” сүлжээнд нэвтрэх боломжгүй загварыг танилцуулсан. 6 шинэ модель нь сүлжээнд асуудалгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм байна.

 

Мөн Apple удахгүй танилцуулах шинэ загварын “Apple Watch”-д зарим шинэ зүйлсийг танилцуулна гэдгийг “Bloomberg” онцоллоо. Шинэ загварын энэхүү “Apple Watch” 330 долларын үнэтэй /жижиг хэмжээтэй нь/ бөгөөд илүү сайжруулсан, том хэмжээтэй нь 359 доллар байх гэнэ. Харин шинэ моделиуд нь хуучин үнээрээ зарагдах аж.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *