Гэр доторх таагүй үнэрийг арилгаж, тав тухтай орчинг бүрдүүлэхэд туслах 6 ургамал. Танай гэрт аз жаргал, баяр хөөрийг авчирна!

2

Эдгээр өдрүүдэд бүх зүйл эрүүл мэндтэй холбоотой болсон. Энэ бол тренд болж буй сэдэв бөгөөд хүмүүс ч их сонирхдог. Гэхдээ үүнд итгэхэд бэрх боловч, хэрэглэгчид ургамлын талаарх мэдээллийг давхар эрж хайдаг байна. Яагаад гэвэл ургамлын тусламжтай зарим өвчнийг хүртэл эмчилж болдог. Гэртээ байлгах нь астма, бронхит эсвэл амьсгалын замын асуудалд сайнаар нөлөөлнө.

Таныг цэвэр агаараар амьсгалахад тусалж, гэр эсвэл оффистоо тав тухтай байх орчныг бүрдүүлэх 6 ургамлын талаар хүргэж байна.

1. Далдуу мод

Энэ ургамлыг дундаж хэмжээтэй цэцгийн саванд ургуулах хэрэгтэй бөгөөд гэрийн таагүй үнэрийг арилгана. Хэрэв та тэжээвэр амьтантай бол энэ ургамлаас хэд хэдийг гэртээ тавиарай гэж зөвлөе.

adelatom / Instagram

 

2. Мөнхрөө

Унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой ургамал. Агаарыг хүчилтөрөгчөөр хангах, тэр тусмаа шөнийн цагт, амьсгалын замын асуудалтай, мэдрэмтгий хүмүүст үр ашигтай. Түүнчлэн сайн гэгч нь унтаж амрахад тусална.

zyxisaacxyz / Instagram

 

3. Зуун наст

Энэ ургамалд олон талын эмчилгээний үйлчилгээ байдаг. Тухайлбал түлэгдэлтийг эмчлэх, арьсанд сайнаар нөлөөлөх эсвэл ходоод гэдэсний асуудлыг шийдвэрлэх гэх мэт. Мөн хуванцрын таагүй үнэр болох формальдегидийг арилгах ач тустай.

kasey.vibe / Instagram

 

4. Аалзан ургамал, Удамбар болон Далийн ягаан

Танай гэрт тамхи татдаг хүн бий юу? Эдгээр 3 ургамал агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчөөр хангах зориулалттай.

victorialouhowarth / Instagram

 

5. Швед ороонго

Энэ ургамлыг дээр тавих тусам илүү гоёмсог харагддаг. Яагаад гэвэл навч нь доош унжиж, нэг л мэдэхэд газар хүрдэг байна. Тансаг үнэртэйгээс гадна агаар дахь таагүй үнэрийг арилгана.

supersonicgirl / Instagram

 

6. Нөмөргөнө

Бензол нь агааржуулагч ажиллаж эхлэхэд үнэртэх үл мэдэх угаарын хий юм. Тэгвэл энэ ургамал тэрхүү таагүй үнэрийг арилгана. Бензол бол хорт хавдар үүсгэгч бөгөөд эрүүл мэндэд ноцтойгоор аюул учруулдаг.

dttugues / Instagram

Одоо та эдгээр ургамлын ач тусыг мэдэж авлаа. Дээрх ургамлуудаас гэртээ заавал тариарай. Сайхан үнэр бэлэглээд зогсохгүй, танай гэрт аз жаргал дуудна.

6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *