Дэлхий дээрх хамгийн гайхалтай гудамж. Та хараад нүдэндээ ч итгэхгүй дээ?

0

Энэ гудамжаар алхаад нэгийг эргэцүүлэн бодоцгооё л доо. Зэрвэс харахад онцгой зүйл юу ч байхгүй. Европын нэгэн хуучны хот – европоор дүүрэн л байдаг газар гэмээр.

Хар даа, муур явж л байна…

yandex.net

 

Крымд ч бас ийм гудамж бий, Гурзуфтын хаа нэгтээ:

yandex.net

 

Дахиад улам гүн оръё. Юу ч анзаараагүй юу? Хана нь маш эртнийх байгаа биз дээ, гайхалтай биш гэж үү… Хүн байхгүй! Үxэгсдийн ямар нэгэн хот юм болов уу?

yandex.net

Үгүй юм аа, муур явж байсан биз дээ? Муур байгаа газар хүн байж л таараа… Өө, бас нохой явж байна.

 

Харахад бага зэрэг аймшигтай ч гэлээ, зүгээр л гэрэл зураг дарсан өнцгөөс л болж байгаа юм. Тэгээд энэ гудамжны юу нь хачирхалтай байгаад байгаа юм бэ? Энэ хотод ганцхан л ийм гудамж бий. Бүүдгэр өдөр ямар гэрэл зураг дарж болдгийг та хар даа?

yandex.net

 

…нартай өдөр ч гэсэн, юу ч өөрчлөгдөхгүй, нөгөө л дүр зураг бахь байдгаараа

yandex.net

 

Гэрэл зургийг дахин анхааралтай харъя, та одоо яагаад сүйд болоод байгаагийн учрыг ойлгосон байх. Ийм л учиртай:

yandex.net

 

Зүүн тийш ганц алхаад л, баруун тийш ганц алхаад л – зугтаана. Тийм ээ, доошоо л унах нь:

yandex.net

 

Хотын нэр Кастельфольит-де-ла-рока гэх бөгөөд испанийн Каталонид байрладаг, Барселонагаас 120 км зайтай.

yandex.net

 

Хүмүүс яагаад ийм өндөр хавцал дээр гарахад хүрэв?

yandex.net

Учир шалтгаан нь тодорхойгүй (эртний ч хот юм даа), таамаг ч байхгүй. Уг хотыг анх албан ёсоор 1193 онд дурдсан баримт байдаг. Тэгэхээр цайз болж таараад байгаа юм. Өндөр хавцал дээр барьсан цайз руу дaйрахад амаргүй, харин хамгаалахад амар, ойр орчмын суурин газрын оршин суугчид нь дaйралтын үеэр эндээ бөөгнөж нуугдах боломжтой. Цайз нь аажимдаа урт нарийн, өндөр хавцлаа (хэдэн сая жилийн туршид хоёр талаар нь урссан голоос үүссэн) дагаад жижиг байшингуудаар өргөжжээ.

yandex.net

Өнөөдөр Кастельфольит-де-ла-рока хотод мянга орчим хүн оршин сууж байна: саяхныг хүртэл жуулчдын хөлд дарагдаж аялал жуулчлалаараа оршин тогтнож байжээ. (Хотод бүр үйлдвэр байдаг – чихрийнх, үнэндээ нэг их том биш л дээ, өдөртөө хэдэн хайрцаг өөрийн “нэрийн” жигнэмэг үйлдвэрлэдэг, үнийн хувьд ч таарсан). Аялал жуулчлалын зах зээл уналтад байгаа энэ үед хотын оршин суугчид хэрхэн амь зуух нь тодорхойгүй л байна.

yandex.net

Уншигч танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *