Гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийн тусламжтай хийж болох 6 төрлийн нүүр цэвэрлэгч. Гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөө үрэлгүй, хөргөгчин дэх хүнсээ ашиглацгаая!

0

Хүйтэн цаг агаар, стресс болон маш их үнэртэй нүүрний бүтээгдэхүүнүүд арьсны эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг. Байгалийн гаралтай, гэртээ өөрийн гараар хийсэн нүүрний маск хэрэглэх нь таны арьсыг цэвэрхэн бас чанга байлгахад тусалдаг. Нүүрний гуужуулагч, чийгшүүлэгч болон цэвэрлэгч зэрэг өдөр тутам хэрэглэдэг зүйлс арьсыг дээд зэргээр хамгаалахад хувь нэмрээ оруулдаг. Мөн та усан үзэм болон өндөг зэрэг орцуудаар арьсаа чангалах боломжтой.

Бид та бүхэнд өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэж болох таны арьсыг хамгаалах хамгийн эрүүл аргуудыг хүргэхээр бэлдлээ.

1. Улаан лооль болон өргөст хэмхээр хийх нүүр цэвэрлэгч

1 жижиг өргөст хэмх болон 1 том улаан лоолийг хамтад нь холигчид хийнэ. Дараа нь 3 хүртэлх өдөр хөргөгчинд жижиг шилэн саванд хийгээд хадгална. Хэрэглэхдээ нухшийг хөвөнгөөр нүүр болон хүзүүндээ түрхээд зөөлөн иллэг хийнэ. 5 минут байлгасныхаа дараа бүлээн усаар зайлж угаана.

Улаан лоольд агуулагдах антиоксидантууд нь арьсыг бүх төрлийн чөлөөт радикалуудтай тэмцэхэд туслаад зогсохгүй, эрүүл бас чанга байлгана.

 

2. Улаан лоолиор хийх нүүрний гуужуулагч

1/5 цайны халбага сахарыг зүссэн улаан лооль дээр цацна. Улаан лоолиор нүүрэндээ удаанаар тойрог чиглэлээр иллэг хийнэ. Та хэтэрхий чанга үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Эс бөгөөс арьсыг бага зэрэг цочроож мэднэ. Үүнийхээ дараа нүүрээ бүлээн усаар угааж, улаан лооль эсвэл сахарыг арилгана.

Энэ гуужуулагч хэрэглэхэд амар, бэлтгэхэд хурднаас гадна орондоо орохын өмнө хэрэглэвэл, таны арьсанд шинэ амьдрал бэлэглэнэ.

 

3. Усан үзэм болон өндгөөр хийх арьс чангалагч

Та 1 ширхэг өндгийг 7 ширхэг усан үзэмтэй хамт холигчид хийж, холих хэрэгтэй. Сайтар хольсны дараагаар буталсан усан үзмийн үрийн тосыг нь бүгдийг нь авна. Хөөслөг болмогц нь нүүрний сойз ашиглаж, нүүр болон хүзүүндээ дан дээшээ чиглэлд түрхэнэ. 15 минут байлгасныхаа дараа угаана.

Усан үзэмд агуулагддаг фитонутриентууд нь эмзэг арьсыг хурц туяанаас хамгаална. Мөн витамин C-ээр баялаг учраас арьсыг коллагенаар хангаж, торгомсог бас гэрэлтсэн мэт болгоно.

© Shutterstock.com

 

4. Хуурай хөрөнгөөр сэргээн засварлах цэвэрлэгч хийх

1 хоолны халбага хуурай хөрөнгийг 2 хоолны халбага бүлээн сүүнд уусгана. Хольцыг нүүрэндээ зөөлөн алгадах байдлаар түрхэхдээ нүдэндээ хүргэж болохгүйг анхаараарай. 15 минут байлгаад бүлээн усаар угаах бөгөөд нүүрээ хатаахдаа мөн зөөлөн алгадах байдлаар хатаана.

Хөрөнгийг арьсанд түрхэх үед чийгшүүлэх болон коллаген ялгаруулдаг гэдгээр нь сайн мэднэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр арьсыг удаан хугацаанд чанга байлгадаг.

© Depositphotos.com, © Shutterstock.com

 

5. Бүйлс болон майонезтай гуужуулагч

1/4 аяга (40 гр) бүйлсийг холигчид хийхийнхээ өмнө 1/8 цайны халбага майонезтай холино. Хольцоор нүүрэндээ зөөлөн иллэг хийх бөгөөд ингэхдээ нэг ч газар үлдээлгүй, сайтар түрхээрэй. 10 минут байлгаад бүлээн усаар угаана.

Энэ арга хуурай арьсанд илүү сайн үйлчилгээ үзүүлнэ. Учир нь майонез арьсанд тэжээл өгдөг бол, бүйлс vхэжсэн эсүүдийг гуужуулдаг.

© bhofack2/easyfotostock/Eastnews, © Shutterstock.com

 

6. Кивиний гуужуулагч

Хальсалж нухсан 1 ширхэг кивиг 2 цайны халбага бор сахартай хольж, дээр нь цөөн хэдэн дусал оливын тос дусаана. Гарынхаа хуруунуудаар хольцоос авч, нүүрэндээ тойрог чиглэлээр 3-5 минутын турш түрхэж, арьсаа зөөлөн үрнэ. Тэгээд бүлээн усанд угаана.

Киви нь амино хүчил болон витамин C-ээр баялаг бөгөөд эдгээр нь арьсны тослогийг бууруулах ач тустай. Бор сахар vхэжсэн арьсыг үрэх үед гуужуулагчийн үүргийг гүйцэтгэдэг бол, оливын тос бактерийн эсрэг үйлчилгээтэй болохоор арьсыг чанга болгодог.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Та эдгээр аргуудын алийг нь эхэлж турших вэ? Та өдөр тутамдаа арьсаа яаж арчилдаг вэ?

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *