Xiaomi Mi 10 Pro болон iPhone 11 Pro утаснуудын аль илүү хурдан болохыг видео тест хийж харьцуулан харуулжээ. Та алийг нь сонгох вэ?

1

Та бооцоогоо тавиарай.

Tech/NickBrazer хэмээх YouTube суваг дээр нэгэн сонирхолтой шинэ бичлэг байрлуулжээ. Apple-ын flagship болон “Хятадын Apple” хэмээгдэх Xiaomi ухаалаг утсуудыг хооронд нь харьцуулсан байна. Apple-ийг “америк Xiaomi” гэж хэлэх цаг ирсэн юм биш биз?

Бичлэг хийсэн залуугийн гарт хямд үнэтэй, 8 ГБ-ийн RAM-тай, Mi 10 Pro гар утас байна. RAM-ны хувьд 4 ГБ-ийн үзүүлэлттэй iPhone-оос даруй хоёр дахин их гэсэн үг. Мөн шинэ загварын Xiaomi утас нь Snapdragon 865 процессортой бол iPhone 11 Pro Max туас нь A13 Bionic гэх Apple-ийн хамгийн сүүлийн үеийн хүчирхэг чиптэй ажээ.

Ухаалаг утаснуудын анимейшн хөдөлгөөнийг хоёуланг нь багасгаж туршилтыг илүү шударга байлгахаар зорьсон. Уг туршилт үндсэн дөрвөн үе шаттай. Хамгийн түрүүнд утаснуудыг асааж хэрэглэгчийг таних хурдыг шалгасан. iPhone бараг л 10 секундээр удаан ассан хэдий ч Face ID нь Mi 10 Pro-гийн хурууны хээ уншигчаас хамаагүй хурдан ажиллажээ.

Цаашлаад 20 адилхан аппликейшнийг утаснууд дээр нээж энгийн үйлдлүүдийг хийсэн юм. Харин энд ухаалаг утаснууд бараг л мөр зэрэгцэн хурдтай ажиллаж байлаа. iPhone 11 Pro-гийн шуурхай санах ой бага байгаа нь түүний ажиллагаанд нөлөөлсөнгүй. Бичлэгээс хэрхэн ажиллаж байгааг нь та харж болно. 4K бичлэг экспортлоход ердөө 13 секунд л болж байна, харин Mi 10 Pro даалгаврыг 1:21-д хийж гүйцэтгэжээ. Нийт 15:12 оноогоор Xiaomi түрүүллээ.

 

 

Ухаалаг утаснууд санамжиндаа аль хэр хадгалж чадаж байгааг шалгах зорилгоор сүүлчийн шатанд 20 аппликейшнийг эргүүлэн нээсэн байна. iPhone 11 Pro Max урьд өмнөх туршилтаар Galaxy S20 Ultra-тай харьцуулахад хожигдож байсан удаатай. Харин Xiaomi-тай харьцуулахад iPhone өөрийгөө муугүй гэдгээ харуулж чадлаа. Маш эн тэнцүү тоогоор буюу 5:6-аар хожигджээ. Ухаалаг утаснуудын техникийн хүчин чадлыг ялгаатай гэдгийг тооцоход харамсахааргүй үр дүн шүү.

4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *