Алдартнуудын стилист үсийг тань үргэлж ер бусын харагдуулахад туслах тусгай системийг боловсруулжээ. Танд 7 хоногийн турш сайхан үстэй явах аргыг толилуулж байна

1

“Өдөр бүр гоё үстэй явдаг уу” гэж хэн нэгнээс асуувал хэн ч тийм гэж хариулахгүй нь мэдээж. Харин ганцхан хүн тийм гэж хариулсан нь алдартай үсний стилист Андре Уокер юм. Тэрээр тоолж барамгүй олон алдартнуудын үсийг засаж байсан бөгөөд үснийхээ хэв шинжийг таньж, тохирсон бүтээгдэхүүн олох нь хамгийн чухал гэдгийг онцолж байна. Ингээд үснийхээ хэв шинжийг танин мэдэж даваагаас ням гараг хүртэл сайхан үстэй явах аргыг толилуулж байна.

Андре Уокерын үсний хэв шинж тодорхойлох систем

© Coleman Rayner / East News

Түүний 35 жилийн туршлагын үр дүнд олж авсан мэдлэг түүнийг Опра Уинфри, Халле Берри, Мишель Обама нарын үсний мастер болгосон юм. Тэрбээр олон арван жилийн турш яригдаж буй хэзээ ч дуусашгүй “bad hair days” буюу үс муухай байдаг өдрүүд болон үс ширэлдэх, гэмтэх, ургалт нь удаашрах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Тэрээр энэ талаараа “Би үсний хэв шинжийг тодорхойлдог систем зохиосон юм. Ингэснээр танд үсээ ойлгоход илүү хялбар болохоос гадна өөрт тохирсон зөв бүтээгдэхүүн сонгоход тань тусалж чадна” гэжээ. Түүний гаргасан “Andre Talks Hair!” номд үсийг 4 төрөлд ангилдаг системийг тодорхой зааж өгсөн байна. Мөн тэдгээр 4 ангилал тус бүртээ дэд төрлүүдтэй. Доор бид тэдгээр үсний ангилалуудыг дэлгэрэнгүй орууллаа.

 

Төрөл 1: Шулуун үс

© Christopher Campbell / Unsplash © Bianca Berg / Unsplash © Gantas Vaičiulėnas / Pexels

Ийм төрлийн үсэнд ямар ч долгион байхгүй. Шулуун үс нь хамгийн бат бөх хэв шинжтэй үс хэмээн тооцогддог учраас үсний индүү, сэнс зэрэгт хэр барагтаа гэмтээд байдаггүй. Гэсэн хэдий ч шулуун үс хэв авахдаа муу байдаг сул талтай.

  • 1A: Ер бусын зөөлхөн төдийгүй байгалиасаа гялалзсан өнгөтэй харагддаг. Гэвч хурдан тослогтдог сул талтай.
  • 1B: Ийм төрлийн үс нь бүдүүн ширхэгтэй байдаг бөгөөд “1A” төрлийн үснээс тод өнгөтэй харагддаг.
  • 1C: Байгалиасаа бүдүүн ширхэгтэй, хурдан ургадаг. Мөн хэлбэрээ удаан барьдаг.

Гардаг асуудлууд:

Тослог үс

Цайны модны тос биш л бол өөр ямар ч төрлийн эфирийн тосноос татгалзах хэрэггүй.

Долоо хоногт нэгээс хоёр удаа хуйхны цэвэрлэгээ хийнэ.

Алимны цуугаар зайлна.

Заримдаа хуурай шампунь хэрэглэж болно.

Шалчийх

Үсний цацлага, хөөс гэх мэт хэмжээ нэмдэг бүтээгдэхүүн туршаад үзээрэй.

Өтгөн харагдуулахын тулд шаталсан засалт хийлгэж болно.

Цайрын нэмэлт шим тэжээл уугаарай.

 

 

Төрөл 2: Долгионтой үс

© Jacob Betzinger / Unsplash © Kareya Saleh / Unsplash © averie wodard / Unsplash

Энэ нь  бус энгийн долгионтой үсийг заадаг ангилал юм. Өөрөөр хэлбэл шулуун, буржгар хоёрын голын хэлбэр гэсэн үг. Ийм үс амархан ширэлддэг.

  • 2A: “S” хэлбэрийн буржгар үсний арай сул хувилбар гэсэн үг. Хэлбэрт орж өгдөггүй шулуун ч юм шиг буржгар ч юм шиг дунд нь гацчихсан хэв шинжтэй.
  • 2B: “S” хэлбэрийн буржгар луу арай илүү дөхсөн гэж хэлж болно. Маш ширүүн ширэлдсэн байдаг.
  • 2C: Буржгар болоход маш ойртсон үс. Зарим нь сул долгионтой, зарим нь буржийсан байдаг. “2B” ангиллаас илүү хөвсгөр, ширүүн. Ялангуяа чийглэг орчинд хэв шинж нь тодордог.

Гардаг асуудлууд:

Ширэлдсэн үс

Дотроо чийгшүүлэгч серум агуулсан шампунь болон ангижруулагч хэрэглээрэй.

Ургамын гаралтай үсний тосноос хэдэн дусал дусааж чийгшлийн хэмжээг нэмж болно.

Шүршүүрт орсныхоо дараа самнаад дахин шүршүүрт ортлоо самнах хэрэггүй. Самначихвал долгионыг нь алдагдуулж магадгүй.

Бохирдол, хаг болон бусад хуримтлагдсан бохирдлыг арилгахын тулд хуйхны арьсаа гуужуулах хэрэгтэй.

Шалчийх

Хүйтэн сэнсээр үлээлгэж хатаана.

Сэнс хэрэглэснийхээ дараа үсээ бага зэрэг чийгтэй үлдээ.

Богинохон байх тусмаа долгион нь нэмэгдэнэ.

 

Төрөл 3: Буржгар

© Polina Tankilevitch / Pexels © Mike Von / Unsplash

Мэдээж энэ бол “S” хэлбэрийн буржгар үс. Эерэг тал нь өтгөн, хөвсгөр харагддаг. Сөрөг тал нь уур амьсгалын нөлөө, үсний сэнс зэрэгт хурдан гэмтдэг. Байнга анхаарал халамж шаарддаг.

  • 3A: Төрөл бүрийн стилд хувирах чадвартай гайхалтай үс. Хүссэн хэлбэрийг төвөггүй авна. “S” хэлбэрийн буржгар үс маш эрүүл харагддаг.
  • 3B: Ийм төрлийн үс арай нарийн ширхэгтэй шигүү жижиг буржгар байдаг. Ингэснээрээ илүү өтгөн харагдах нь ч бий.

Гардаг асуудлууд:

Уйтгартай

Үсээ хэт арзайхаас сэргийлж сульфат агуулаагүй чийгшүүлэгчтэй шампунь, ангижруулагч хэрэглэх.

Чийгшилтэй хэвээр байлгахын тулд үсний тос хэрэглэвэл зүгээр.

Хэт их силикон агуулсан үсний бүтээгдэхүүнээс зайлсхий. Тийм бүтээгдэхүүн үсийг хуурайшуулдаг.

Үс богино болох тусам илүү буржгар болдог гэдгийг санаж яваарай.

Амархан гэмтдэг

Үсээ сэнсээр хатаах шаардлагатай бол хүйтэн тохиргоон дээр нь тавьж байгаарай.

Хэрэв халуунаар үлээлгэмээр байвал дор хаяж нэг фут зайнаас үлээлгээрэй.

Үсээ аль болох индүүдэхгүй байх хэрэгтэй.

 

Төрөл 4: Зангирсан буржгар

© Tomaz Barcellos / Pexels © Taisiia Stupak / Unsplash

Чанга ороосон буржгар үсийг задлахаар ямар болдгийг төсөөлөөд үз. Ийм төрлийн үс нь асар эмзэг бөгөөд янз бүрийн хэлбэрт оруулах бүрт гэмтэж байдаг.

  • 4A: Энэхүү дэд ангилалд багтдаг үсний төрөл нь хугарамтгай, нарийн ширхэгтэй, амархан гэмтдэг. Шигүү буржгар хэлбэртэй.
  • 4B: Зиг заг буржгар буюу “Z” хэлбэрээр буржийдаг үс. Маш өтгөн, их харагддаг. Хэдийгээр хамгийн хурдан гэмтдэг төрлийн үс ч гэсэн хэлбэр авахдаа сайн. Буржийсан байдал нь орооцолдсон байдаг тул самнахад хүндрэлтэй.

Гардаг асуудлууд:

Гэмтэл

Байгалийн гаралтай шампунь, ангижруулагч хэрэглэж үсээ хамгаалах хэрэгтэй.

Үсээ өөрөөр нь хатааж байх. Хэрэгтэй бол хүйтнээр үлээлгэх.

Үс хэлбэрт оруулах өөр аргуудыг туршин индүү, халуун сэнснээс татгалзах.

Уйтгартай

Ойр ойрхон угаах хэрэггүй.

Зөвхөн ангижруулагчийг л өдөр бүр хэрэглэж болно.

Үснийхээ үзүүр хэсгүүдэд үсний тос сайн түрхэж байх хэрэгтэй.

4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *