Зүрх сэтгэлийг тань бага ч болов дулаацуулж, дэлхий ертөнц сайн сайхан зүйлээр дүүрэн байдгийг мэдрүүлэх 20+ гэрэл зураг

0

Амьдрал чамд нимбэг өгвөл үүгээр ундаа хийж уугаарай гэж ярилцдаг. Бидний амьдралд эерэг зүйл ч тохионо, сөрөг зүйл ч тохионо. Аливаа таагүй нөхцөл байдлыг эерэгээр харахыг хичээх хэрэгтэй. Мөн жижиг гэлтгүй аз жаргалыг мэдэрч сурвал амьдрал хамаагүй илүү гэрэл гэгээтэй болох юм. Өнөөдрийн манай нийтлэлд багтсан хүмүүс өөрсдийн аз жаргалаасаа хуваалцжээ. Тэдний гэрэл зураг та бидний зүрх сэтгэлийг бага ч болов дулаацуулах болно. Бидний дэлхий ертөнц сайн сайхан зүйлээр дүүрэн гайхамшигтай газар шүү дээ.

АНУ-д зохион байгуулагдсан гүйлтийн тэмцээний сүүлд яваа тамирчид, тэд бууж өгөхгүй гэж шийдэн гар гараасаа хөтлөлцжээ

boredpanda.com

 

Надтай цуг миний баярыг тэмдэглээд байх хүн байхгүй л дээ, гэхдээ л би баяртай байна. Арxины хамаарлаас гараад бүтэн жил болжээ

boredpanda.com

 

Миний эмээ хараагүй, гэхдээ энэ бүтээлгийг надад нэхэж өгсөн юм. Найзтайгаа хээг яаж гаргах талаар ярилцаж байсан гэнэ. Одоо миний нөмрөх хамгийн дуртай нөмрөг болсон

boredpanda.com

 

Дауны хам шинжтэй эмэгтэй өөрийн Collettey’s Cookies нарийн боовны цэгээ нээжээ. Ажилд орох өрөгдлөө хэд хэдэн газар руу явуулсан ч бүгд татгалзсан хариу өгч байсан аж

boredpanda.com

 

Түүний Тодд гэдэг, тэр бол эрэлхэг нохой. Тэр эзнээ xортой могойноос аварсан, одоо өөрөө эмчилгээнд явж эдгэрч байна

boredpanda.com

 

Би арxины хамааралтай байлаа, гэхдээ одоо эрүүл саруул болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Саяхан хүүтэй болсон

boredpanda.com

 

Бүсгүй төгсөлтийнхөө гэрэл зургийг цагаач эцэг, эх нь насаараа ажилласан ногооны талбай дээр авахуулжээ

boredpanda.com

 

Манай нохой 13 настай. Насны асуудлаас болоод явж чадахгүй байгаа юм, гэхдээ түүний суух дуртай тэрэгтэй байхад бид хоёр зугаалсаар л байх болно

boredpanda.com

 

Би анорекси буюу хоолны дуршил өөрчлөгдөх эмгэгийг даван туулж чадсан. Хоёр жилийн дотор гарсан өөрчлөлт

boredpanda.com

 

Хүмүүс минь хүнээрээ байгаарай. Амьтныг гудамжинд гаргаж хаяхаа боль. Энэ бяцхан амьтныг шууд машины цонхоор шидэж байна. Би тэжээхээр шийдсэн, түүнд Чиз гэдэг нэр хайрлалаа

boredpanda.com

 

Нэгэн залуу цонхных нь дэргэд тухтай гэгч нь нойрсож байгаа хэрэмнүүдийг олж харжээ

boredpanda.com

 

Би өнөөдөр аав болсон. Энэ гэрэл зургийг хуваалцах хүн надад үнэндээ байхгүй, тиймээс интернет чамтай хуваалцаж байгаа юм

boredpanda.com

 

Хүзүүвчийг нь цэцгэн болгож өөрчиллөө. Миний залууд энэ нь илүү их таалагдаж байна гэнэ

boredpanda.com

 

Энэ эмэгтэй нас бaрсан хүүгийнхээ зүрхийг 4 настай охинд шилжүүлэн суулгуулжээ. Өөд болсон хүүгийн ээж тэр цагаас хойш анх удаа түүнийхээ зүрхний цохилтыг сонсож байна

boredpanda.com

 

5 долоо хоногтой хүү өөрийн 101 настай элэнц эцгийн хамт

boredpanda.com

 

Эхнэр маань ажлаасаа ирж яваа, орж ирээд л гэрийн ажил, үр хүүхэд, оройн хоолны ажилдаа орно гэж бодож байгаа байх. Энэ их ажлын оронд түүнийг минь ийм зүйл хүлээж байна

boredpanda.com

 

Сувилагч эмэгтэй энэ залууг төрөхөд асарч байжээ, харин өнөөдөр залуугийн хүүхдийг асарч байна

boredpanda.com

 

Аав, ээжээсээ зөрсөөр байгаад Covid-19-ийн вакцин хийлгэлээ. Тэд маань вакцины эсрэг байр суурьтай байгаа улс

boredpanda.com

 

Эхнэр маань энэ гудамжинд хаягдсан өрөвдөлтэй амьтныг гэртээ авчраад бүтэн жил болжээ

boredpanda.com

 

Шведийн инженер гар салганах/чичрэхийг болиулах тусгай цахилгаан үүсгүүртэй хувцас зохион бүтээжээ. Энэ хувцас Паркинсон зэрэг бусад өвчнөөр шаналж яваа хүмүүсийг аварч чадна

boredpanda.com

 

Манай хотод тогтмол ирдэг зөгийнүүдэд зориулсан бяцхан усан сан бэлдлээ. Өчүүхэн санагдах ч зөгийнүүдэд үнэхээр хэрэгтэй зүйл болжээ

boredpanda.com

 

Удаан жил үргэлжилсэн нөхөрлөл

boredpanda.com

 

Би хоёр охинтой ганц бие эцэг хүн. Охид миний хумсыг будахаар шийдээд. Ийм л үед аз жаргал жижиг зүйлд ч нуугдаж байдгийг ойлгох юм

boredpanda.com

 

Өнөөдөр эмээ маань 101 нас хүрлээ

boredpanda.com

 

Хайр – ийм өөр

boredpanda.com

 

Ээж минь хүндээр өвдөхөд манай чихуахуа нохой хажуугаас нь салсангүй. Тэд бие биенээ үнэхээр сайн ойлгох юм

boredpanda.com

 

Ганц бие ээж “аав”-ын дүрд хувирч, хүүгийнхээ сургууль дээр зохиогдсон Аавуудын өдөрлөгт оролцжээ

boredpanda.com

 

Ямар хөөрхөн юм бэ?

boredpanda.com

 

Миний хувьд том ахиц, хэдий өчүүхэн ч гэсэн дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж байлаа

boredpanda.com

 

Өнөөдөр бид нар будаа, сэвэг заарам, пудингтэй 250 өдрийн хоол бэлдэж ядууст тараалаа

boredpanda.com

 

Миний охин болон манай бяцхан бигль: анхны уулзалт

boredpanda.com

 

Би оффисын ажлаа орхиод уран бүтээлээ оролдож эхлүүлсэн юм. Миний хамгийн зөв шийдвэр байжээ

boredpanda.com

 

Би 9 сарын дотор 68 кг хасжээ. Миний ялалт

boredpanda.com

 

Өнөөдөр манай нохой өөр нохойтой найзалсан юм, найз нь бас өрөөсөн нүдтэй. Тэднийг харахаар бүр хайр хүрээд байх юм

boredpanda.com
7
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *