Телевиз үзэж байхдаа ч хэдэн зуун калори шатааж болох 7 дасгал. Дуртай киногоо үзэнгээ турцгаая!

0

Телевиз үзэж байхдаа турж болохгүй гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Тиймээс бид өнөөдөр ямар ч дасгалын хэрэгсэл шаардахгүйгээр гэртээ хийж болох үр дүнтэй дасгалыг танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Эдгээр дасгалыг дуртай киногоо үзэж байх зуураа амжуулаад хийгээрэй.

1. Алгаа доош нь

Энэ дасгал гарын эргэн тойрны илүүдэл өөхийг арилгахад тусална. Телевиз үзэнгээ хийхэд ч тохиромжтой.

1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад цэх зогсоно.

2. Гараа хажуудаа аваад дээш өргөнө.

3. Шуугаа мөртэйгөө перпендикуляр байрлуул. Гар чинь чанга байх ёстой. Мөрөө бүү хөдөлгө.

4. Мөрөө доошлуулахдаа гараа дагуулаад доош нь болгоно.

5. Гараа ээлжлэн өргөж, буулгана.

6. Тайвнаар амьсгал авна.

7. 45 секундээс 1 минутын хугацаанд давтаж хийнэ.

 

2. Цээж хавчилт

Өмнөх дасгалын үр дүнг нэмэгдүүлэхэд тусална.

1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад цэх зогсоно.

2. Гараа өргөөд тохойн өнцгөө 90 градус болгон зогсоно.

3. Хоёр гараа хавчаад цээжнийхээ урд авч ирээд дахин эхний байрлалдаа шилжинэ.

4. Дахин хавчаад мөн адил эхний байрлалдаа очно. Гар чанга байх ёстойг санаарай.

5. 45 секундээс 1 минутын хугацаанд давтаж хийнэ.

 

3. Өвдөг өндөр

Энэхүү дасгал нь хөлийн бүх булчинг бэхжүүлж, зүрхний цохилтыг нэмэгдүүлэн эрч хүч өгдөг кардио дасгал юм.

1. Хөлдөө зай аван зогсоно.

2. Тохойгоо нугалаад, гарын алгаа дээш харуулж урдаа барина.

3. Цээж цэх байх ёстой.

4. Зүүн баруун өвдгөө жигд гэхдээ хурдан хэмнэлээр өргөнө.

5. Чадах чинээгээрээ олон удаа давтаарай.

 

4. Сандалтай суулт

Энэхүү дасгал нь өгзөг, гуяны булчинд нөлөөлөхөөс гадна ташааны уян хатан байдлыг сайжруулна.

1. Ардаа сандал тавина.

2. Сандлынхаа урд цэх зогсоод хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.

3. Нуруу тэгш, чанга байх ёстой.

4. Өвдгөө нугалаад, ташаагаа хойш болгон аажмаар сууна. Энэ үед цээж болон толгой цэх, шулуун хэвээрээ байх.

5. Ингээд сандалд дөнгөж шүргээд эргээд босно.

6. Эхэлж байгаа хүмүүс 8-10 тоогоор хийнэ. Дараагаар нь 10-12 тоогоор 3 удаа давтан хийнэ.

 

 

5. Сумо суулттай сунгалт

1. Хөлдөө том хэмжээтэй зай авна.

2. Гараа алдлан өргөнө. Энэ үед мөр болон гар шулуун, гарын алга доошоо харсан байрлалтай.

3. Бүсэлхий орчмоор биеэ аажмаар нугалж баруун тийш хазайлгана. Гараа нугалж болохгүй.

4. Ядрах мэдрэмж автлаа хоёр талдаа солбиж хийгээрэй.

 

6. Суугаа байдлаас биеэ өргөх

Энэ дасгал нь хэвлийн булчин, гар, бугуйг бэхжүүлдэг. Та зөвхөн сандал бэлдэхэд л болно.

1. Сандал дээрээ сууна. Хөл улаа шалан дээр бүтэн тавина.

2. Тохойгоо бага зэрэг нугалаад сандлын хоёр захаас барина.

3. Өвдөг болон өгзгөө чангалаад гараараа биеэ өргөнө. Биеэ өргөж сандлаас хөндийрсөн чигтээ 30 секунд барина.

4. 3 удаа давтан хийнэ.

 

7. Өгзөг шатаагч

Энэ дасгал өгзөгний дээд булчинг чангална. Мөн тэнцвэр болон анхаарал төвлөрөлтийг сайжруулна.

1. Гараа урдаа аваад эгц зогсоорой. Гарын алгаа хавсраад атгана.

2. Баруун хөлөө өвдгөөр нь нугалан өргөнө. Тэнцвэрээ хадгална.

3. Баруун хөлөө зүүн хөлийнхөө ард аваачих үед бие бүхэлдээ бага зэрэг доошилно.

4. 2-р байрлалдаа эргэн очно.

5. Нэг хөлдөө 45 секунд хийгээд нөгөө хөлдөө солбиж хийгээрэй.

 

Бонус: Өглөө хийх дасгал

Өглөө гэдэс хоосон үед дасгал хийхэд өөхний шатах үйл явц 20 хувиар нэмэгддэг байна. Судлаачид өглөөгүүр дасгал хийдэг хүмүүс шаардлагагүй калори хуримтлуулдаггүй төдийгүй өдрийн турш эрч хүчтэй байдгийг тогтоожээ.

19
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarllaa

  2. Т. Намуунцэцэг

    Т. Намуунцэцэг

    2020/05/22 at 02:12

    Zulaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *