Витамин дутагдах нь таны арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

6

Бидний амьдралын хэв маягаас арьсны эрүүл мэнд их шалтгаалдаг. Тиймээс арьсны гадаад төрх нь тухайн хүний эрүүл мэндийн байдлын талаар их зүйлийг хэлж өгдөг билээ. Эмч нар арьсны өвчин гэж тусдаа өвчин гэж байдаггүй гэдэг. Хүний “гадна хэсэгт” бий болж байгаа бүх л бэрхшээл нь “дотор” хэсгээс шалтгаалдаг байна.

Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, биед хуримтлагдсан хорт бодис, буруу хооллолт зэрэг нь таны арьс дээр ямар нэг хэмжээгээр илрэн гардаг байна. Ингээд энэ удаа янз бүрийн витамин дутагдах нь арьсан дээр чинь ямар байдлаар илэрдэг тухай танилцуулъя.

 

Арьсны элдэв бэрхшээл

Арьс гялалзаж эрүүл байхад мэдээжийн хэрэг өдөр тутмын нямбай арчилгаа хэрэгтэй. Мөн удамшил, өвчинд өртөх байдал, амьдралын хэмнэл бас их нөлөөлдөг.

Эдгээрээс хамгийн их нөлөөлдөг зүйл бол хооллолт юм. Тиймээс арьстай холбоотой олон бэрхшээлийг хоол тэжээлээ зөв сонгох замаар шийдэж болно. Хамгийн гол нь чухам юунаас болж эдгээр бэрхшээл бий болж байгаа болон ямар витамин арьсанд дутагдаж байгаа талаар мэдэх нь чухал юм.

1. Хуурай арьс – бие организмд А витамин дутагдаж байна

Ихэнхдээ А витамин агуулах (ретинол) тос түрхэх замаар бэрхшээлийг шийддэг. Гэхээ арьсыг зөвхөн гадна талаас нь төдийгүй мөн дотор талаас нь энэ витаминаар тэжээх ёстой. Тиймээс хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, ногоон болон шар ногоо хэрэглэх хэрэгтэй.

2. Арьсан дээр тууралт гарах – бие организмд В2 витамин дутагдаж байна

В2 витамин нь арьсыг хэвийн байлгахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ витамин дутагдах үед арьсан дээр туурч, жижиг микро үрчлээс сэв гарна. Ийм нөхцөлд аль болох ихээр мөөг, бүхэл үрийн гурил, ногоо, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

3. Экзем буюу намарс – бие организмд В3 витамин дутагдаж байна

Энэ витамин арьсны нөхцөл байдал төдийгүй мэдрэлийн болон хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлнө. В3 дутагдсанаар эзкем, суулгалт болон оюун ухааны бэрхшээл ч бий болж болно. В3 ихээр агуулдаг бүтээгдэхүүн нь их хэмжээний эслэг агуулсан хүнс билээ.

4. Арьс шар өнгөтэй байх – бие организмд В12 дутагдаж байна

Энэ витамин дутагдахад амьсгаадах, хараа муудах, арьсны пигментийн тэнцвэр алдагдах зэрэг сөрөг байдал бий болдог.  Энэ витаминыг өндөг, мах, цагаан мөөг, сүүн бүтээгдэхүүн ихээр агуулдаг байна. Байдал их хүндэрсэн нөхцөлд тухайн витаминыг арьсанд тарих байдлаар хэрэглэнэ.

5. Цинга буюу чийг бам – бие организмд С витамин дутагдаж байна

С витамин дутагдах үед холбох эд эс сулардаг. Мөн арьсны уян хатан, зөөлөн чанар алдагдана. Витамин дутагдаж байгаа илрэх хэлбэр нь арьс хуурайших, хагарах явдал юм. С витамин цитрус жимс, манго, байцаа, буйцаа, лооль зэрэгт их бий.

6. Хайрст үлд – бие организмд Д витамин дутагдаж байна

Д витамин нь ясны хөгжилд маш чухал үүрэгтэй бөгөөд мөн арьсанд ч ихээхэн нөлөөтэй байна. Хайрст үлдийг эмчлэх үедээ Д витамин ихээр агуулсан эм хэрэгсэл хэрэглэх бөгөөд ингэснээр арьс гэмтсэн хэсэг хурдан төлжиж эрүүлждэг. Энэ витамин нь загас, өндөг, үр тариа, сүүн бүтээгдэхүүнд их байна.

7. Арьс хөгшрөх – бие организмд Е витамин дутагдаж байна

Өөх тос уусгах Е витамин нь бие организмд байх чөлөөт радикалын эсрэг үр дүнтэй тэмцэж байдаг ба орчин тойрны бохирдлоос болж чөлөөт радикал их хэмжээгээр бий болдог байна. Хүний арьсанд нөлөөлөх хэт ягаан туяаны үйлчлэлийг зөвхөн зөвхөн энэ витаминаар эмчлэх билээ. Е витамин ихээр агуулдаг зүйл бол самар, бүйлс, наран цэцгийн тос, цэцэгт байцаа, буйцаа юм.

Бид бие организмдаа анхааралтай  хандах ёстой. Эрүүл мэнд гэдэг бол ямар нэг тансаглал биш бөгөөд бид түүнийг муудах хүртэл нь огт үнэлдэггүй зүйл. Амьдралын зөв хэлбэр нь илүү амар, сайхан, хямд зүйл бөгөөд эмчилгээ хийлгэх, үнэтэй эм тариа зэргээс хамаагүй илүү хялбар зүйл билээ.

Тиймээс биед ямар нэг витамин дутагдаж байгаа эсэх тал дээр санаа тавьж,  хэрэгтэй зөв хүнс хэрэглэн эрүүл мэндээ анхаарч байгаарай.

37
ГоёГоё
9
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *