Онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бага төлж, ихийг авах 8 арга заль

3

Онлайн худалдаа хийж байгаа хүмүүсийн зарим нь “ухаалаг” шоппинг хийхэд туслах ашигтай сайт эсвэл зөв худалдаа хийх арга залийг төдийлөн сайн мэддэггүй. Сэтгэл санаагаар унахгүй бас түрийвчиндээ халгүй худалдан авалт хийхийг хүсэж байгаа бол – энэхүү нийтлэл яг танд тохирох нь ээ.

Мөнгөө дэмийн үрэхгүй байх арга залиас гадна зөв хандлагатай дэлгүүрийн шинж тэмдгийг ч танд танилцуулна. Бас онлайн худалдаа хийх аюулгүй зарчмыг та мэдэж авах болно. Мартахгүйн тулд хадгалаад аваарай.

Зохих интернет дэлгүүрийг тодорхойлохын тулд үнэлгээний түвшинг юуны түрүүнд анхаараарай.

Хэдэн сая сайтууд бий, тэр дундаас шилдгийг сонгох ажил тун чиг амаргүй ажлуудын нэг. Гэсэн хэдий ч, зөв дэлгүүрийг сонгож авахын тулд бас нүдэнд шууд туссанаа худалдаж авахгүйн тулд хэд хэдэн чухал үзүүлэлтүүдийг анхаарч сурах хэрэгтэй:

  • Дэлгүүр нь олон улсын хэмжээнд хүргэлт хийдэг байх ёстой
  • Найдвартай дэлгүүрийн шинж тэмдэг нь сонголт арвинтай байхаас гадна олон брэндүүдтэй хамтран ажилладаг
  • Баталгаат хугацаа болон бараа буцаах нөхцөлийг нарийн бөгөөд тодорхой зааж өгсөн байх ёстой, ингэснээр түншийг эрсдэлд оруулахгүй, худалдан авагчийг эргэлзээнд оруулж элдэв асуулт тавихад хүргэхгүй
  • Төлбөрийн албан ёсны системтэй хамтран ажилладаг байх: энэ нь уг дэлгүүр шалгалтын хэд хэдэн түвшин давж гарсныг илтгэнэ.

Дээр дурдсан шаардлагыг хангасан олон дэлгүүрүүдийн нэгээс дурдвал Asos байна.

1. Тохирох үнийг олж харахын тулд хандалтын түүх, өөрийн браузерт байгаа cookie-г цэвэрлэнэ

Бид тоон технологийн хөгжлийн эрин үед амьдарцгааж байна, тиймдээ ч таны сонирхолд тохирсон маш олон төрлийн зар сурталчилгаа нүдэнд өртөөд байгааг та эрхбиш анзаарсан биз ээ. Худалдагчид боломжит бүхий л аргыг ашиглана, худалдан авагчид тохирох үнэтэй, очоод авах боломжтой байрлалтай дэлгүүр, сонирхол, тэр ч бүү хэл урьд өмнө нь хийсэн худалдан авалтанд ч тохирсон бараа бүтээгдэхүүн санал болгоно. Энэхүү арга залийг онгоцны тасалбар эсвэл байрны хайлт хийхэд ашигладаг.

Онлайн худалдан авалт хийхдээ браузерийн түүхийг цэвэрлэхээс гадна сошиал сувгаас ч мөн гарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

 

2. Урамшууллын хөтөлбөр санал болгож байгаа компанийг сонгоорой

Урамшууллын хөтөлбөрийг ихэвчлэн агаарын тээвэр эсвэл өөр бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани санал болгодог, жишээ нь тээвэр болон орон сууцны худалдаа, түрээс. Тэд тусгай бонус эсвэл аяллын явцад тодорхой хямдрал санал болгоно. Аяллын явцад зочид буудлын өрөө, ресторан, дэлгүүр зэрэгт хямдралтай үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Эдгээр хөтөлбөрийн урамшууллын асуудлыг судалснаар урьд өмнө нь ямар их боломж алдаж байснаа та ойлгоно.

 

3. Худалдан авалтаа Лхагваас Баасан гаригуудад хийгээрэй

Онгоцны билетийн хямдралтай үнийн тухай мэдээлэл өгөх зэрэг тусгайлсан группт нэгдэж ороорой, эсвэл долоо хоногийн тодорхой өдрүүдэд тасалбар худалдаж авах хэрэгтэй – амжилттай худалдан авалт хийх нууц үүгээр дуусахгүй. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, худалдан авалт хийхэд ашигтай тусах тодорхой өдрүүд байдаг. Худалдан авагчид хөнгөлөлт, хямдрал санал болгох тодорхой өдрүүд нь – лхагва, пүрэв болон баасан гариг. Эдгээр өдрүүдэд тусгай үнээр тасалбар худалдан авч болох юм.

 

4. Хямдралтай бэлгийн картын ашгийг гаргаж сураарай

Cardpool зэрэг сайтууд байдаг – эзэнд нь ямар нэгэн шалтгаанаар хэрэггүй болсон бэлгийн картыг худалдан авч цааш нь тодорхой үнээр борлуулдаг. Хэн нэгэнд нь 50 долларын карт байна гэж бодъё л доо, тэр хүн картаа сайтад 30 эсвэл 40 (оргүй хоосон үхүүлж байхаар үнэ хүргээд зүгээр биз дээ) доллараар зарна, харин сайт цаашаа 35-45 доллараар зарна. Үр дүнд нь та 15 эсвэл 5 долларын ашиг гаргаж чадаж байна. Мэдээж багагүй хөдөлмөр, тэвчээр шаардах ажил л даа, гэсэн хэдий ч онлайн худалдаа хийх хорхойтой хүнд бол сайхан олз болдог байна.

 

5. Сагсандаа бараагаа хийгээд сайтаасаа гараарай – ингэснээр та ашигтай санал авах боломж нээгдэнэ

Хэрвээ та одоохондоо итгэлгүй байгаа бол сагсанд бараагаа хийгээд сайтыг орхин гараарай, өөрөөр хэлбэл худалдан авалтаа хийлгүй гарна. Зарим нэг тохиолдолд дэлгүүр танд тусгай хямдрал санал болгож болно шүү. Хамгийн гол нь та эргэж холбоо барих мэдээллээ зөв бичих хэрэгтэй, тэд танд хандана. Үүнээс гадна бүртгэл хийхэд эргэж холбоо барих хаягаа үлдээх эсэх чагтлах хэсэг байдаг, өөрөөр хэлбэл аливаа хямдрал зэргийг эргэж мэдэгдэхэд зориулжээ.

 

6. Үнэ харьцуулах тусгай сайт ашиглахаа мартаж болохгүй

Амжилтын нууц маш энгийн: шаардлагатай бараагаа олно, тэр сайтаас яаран худалдан авалт хийх хэрэггүй. Юуны түрүүнд Urstyle эсвэл Shop Style зэрэг онлайн-ритейлерүүдийг олоорой: эдгээр сайтуудад өөрт тохирох хэмжээтэй, өнгөтэй бараагаа олохоос гадна үнийн харьцуулалтыг олох болно. Өөр нэг сайт дээр яг таны сонирхож байгаа бараа нь 2 дахин үнэтэй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр илүү төлөх ямар хэрэг байна вэ?

 

7. Нэмэлт хямдрал авахын тулд хоёр дахин бүртгүүлээрэй

Сайтаас анх удаа хийж байгаа худалдан авалт эсвэл бүртгэлд тусгай урамшуулал олгож байгааг та анзаарсан байх. Энэхүү урамшууллыг нэг биш удаа авах боломж байгаад хамаг нууц оршиж байна: үүний тулд та тэр сайт дээрээ дахин бүртгүүл, гэхдээ өөр хаяг ашиглана. Үнэндээ шударга биш арга л даа. Гэхдээ авахыг үнэхээр хүсээд байхад багахан ч гэсэн хэмнэлт хийхийг хүн болгон л хичээх нь ойлгомжтой – энэ тохиолдолд энэ арга залийг ашиглахад яагаад болохгүй гэж.

 

8. Браузерийн нэмэлтүүдийг ашигла – олон сайтуудын боломжит купонуудыг танд санал болгоно

Интернэтэд хэдэн цагаар сууж хямдрал, купон хайхын оронд браузертаа апп суулгаад ашиглаж сураарай. Таныг ямар нэгэн онлайн дэлгүүр ороход автоматаар бүх хэрэгтэй зүйлүүдийг гаргаад ирнэ. Жишээ нь, Honey апликейшн байна: хайлт хийхээс гадна нэгэн зэрэг үнийн судалгаа хийнэ, бараагаа DropList-д нэмсэн бол барааны хямдралыг ч эргэж мэдэгдэнэ.

 

Эцэс сүүлд нь аюулгүй байдлын тухай багахан зөвлөгөө

  • Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн системийн карт сонгохыг юуны түрүүнд зөвлөж байна – жишээ нь, Visa эсвэл MasterCard. Мөн Maestro ч алдартай, гэхдээ зарим нэг дэлгүүр асуудал үүсэж болохыг үгүйсгэхгүй.
  • Зөвхөн итгэж байгаа сайтаасаа худалдан авалт хийж байхыг зөвлөж байна. Найдвартай, зөв хандлагатай сайтуудын шинж чанарыг SSL-тоон мэдээллээс нь харж болно. Ийм хамгаалалттай дэлгүүрийн сайтын хаягны өмнө цоожны зураг байдаг.

Сайт хэдий найдвартай эсвэл хамгаалагдсан байсан ч гэсэн онлайн худалдан авалт хийхэд зориулсан карт залхууралгүй захиалж авах нь зүйтэй. Тэр карт руугаа нэг удаагийн худалдан авалт хийхэд шаардлагатай мөнгөө л шилжүүлнэ. Интернетэд өөрийн хувийн мэдээллээ оруулах нь байнга ямар нэгэн эрсдэл дагуулж байдаг гэдгийг та ойлгоорой. Нэмэлт карттай байгаа тохиолдолд, хэдий гэмт хэрэгтнүүдийн гарт картын мэдээлэл орлоо гэхэд таны мөнгөн хадгаламж ямар ч аюулгүй үлдэнэ гэдэгт тайван байж болно.

7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *