Хүмүүсийн гэртээ засвар хийх үедээ гаргадаг түгээмэл алдаанууд. Та ч бас үүнийг бүү давтаарай!

2

Ингээд би дахин засвар хийх болбол хэзээ ч давтахгүй байх зүйлс:

1. Линолеум бол тэнэг зүйл, түүгээр тааз будах нь бүр ч тэнэг хэрэг

2. Эхнэртээ засвараа даатгаж болохгүй. Эсвэл ямар нэг дизайнерийн удирдлага дор хийг. Тэгэхгүй бол миний хэдэн танилуудын гэр орон нэг нэгнээсээ хуулсан юм шиг адилхан боллоо

3. Хэзээ ч ковролин хэрэглэхгүй.

4. Гал тогооны шүүгээг нүдний түвшнөөс дээш дахиж байрлуулахгүй

5. Гал тогоонд ламинат болон ”паркет” шал хийхгүй. Ус алдахад л бүгд босоод ирнэ.

6. Тэгш өнцөгт гал тогоонд тавилгаа хана дагуулан тавьдаг нь буруу зүйл байж, буланд байрлуулсан бол илүү эвтэйхэн байх байв.

7. Сантехник болон плитанд мөнгө хэмнэх гэдэг нь буруу зүйл байж. Дараа нь хэдэн жил царай муутай юм харах бөгөөд янзлах хүсэл ч төрөхгүй.

8. Өрөөнд их зай үлдээхийн тулд жижигхэн хувцасны хэсэг хийсэн нь буруудлаа. Энэ хагас дутуу арга нь өрөөг томруулахгүй боловч шүүгээ дүүрээд ирэхээр яах вэ? Дахиад хийх боломж үгүй.

9. Өрөөнийхөө тавилганы байрлалыг урьдчилан бодолгүйгээр цахилгааны шугам татаж том алдаа хийлээ.

10. Олон янзын сувенир бүхий ил тавиур. Ёстой тоосны цуглуулагч.

11. Залгуурыг газарт байрлуулж болохгүй нь. Хэрэглэхэд төвөгтэй, тоос, бохир хуримтлагдана, шал угаах гэж бөөн төвөг

12. Хүүхдийн өрөөнд унтраалганы реостат тавих нь зөв. Гэрэл асаахад шууд нүд гялбахгүй аажмаар тодордог байх хэрэгтэй.

13. Хэрвээ цахилгааны шугам тань хуучирсан бол бүгдийг нь хуу солих хэрэгтэй. Бас түүний байрлалыг бичиж авах хэрэгтэй (эсвэл хэмжээс бүхий зураг авах).

14. Бүх л унтраалга “евро” (80-90 см өндөрт) байх хэрэгтэй ба хүүхэд үсэрч харайлгүй асааж унтраадаг байх

15. Тагт дээр гэрэл, залгуур байх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ?

16. Гал тогоонд хоол хийдэг хэсэгт нэмэлт гэрэл байх. Сайхнаас гадна их хэрэгтэй зүйл

17. Унтлагын өрөөний орох хэсэг болон орны хажууд гэрлийн унтраалга асаагуур тусдаа байхаар хийх. Хэвтэж байхдаа гэрэл унтраах гэж зовох юмгүй. Мөн урт үүдний өрөөнд ч энэ нь бас хамаатай.

18. Халаадаг шалтай болох бол заавал таймертай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өглөө шал халаах гэж 2 цаг болно.

19. Гэрэл нэвтэрдэг шилтэй хаалга дэмий зүйл билээ. Хүүхэд унтаж байхад үүдний өрөөний асаасан гэрэл саад болно.

20. Хэрвээ та хананд наалдуулан хийх шүүгээ захиалах гэж байгаа бол ханаа заавал тэгшлээрэй.

21. Жижиг зүйл болгоныг урьдчилан бод. Засварын дараа 80 литрийн ус халаагч авлаа. Байрлуулахын тул залгуур хийх хэрэгтэй болж шинэхэн ханын цаасаа буцааж хуулж билээ.

22. Гал тогоондоо Испанийн маш сайхан плита авч тавилаа. Даанч плита хоорондын зай нь маш өндөр бөгөөд тэнд бүх л төрлийн хог орох ба угааж цэвэрлэх боломж тун муу. Аль болох тэгш, гөлгөр плита авах ёстой байж.

23. Гал тогоонд байгаагаас тань олон залгуур хэрэгтэй. Нэг суурьтай хоёр оролттойг авах хэрэгтэй. Үнэ нь бараг адилхан боловч дараа нь танд ач тусаа өгөх болно.

24. Алчуур хатаагчийн тухайд хэзээ ч мартаж болохгүй.

25. Сангийн хоолой нь жигтэйхэн шуугиантай бөгөөд дээд айл түүгээр юм явуулж байх үед бүр ч илүү мэдрэгдэнэ. Хуванцар сангийн хоолой нь олон сайн талтай ч дуу чимээ гэж жигтэйхэн учир дуу тусгаарлагч болгож ямар нэг зүйлээр ороогоорой.

26. Дүүжин тааз бол супер. Бүх л өрөөний таазанд хийлгэхээр захиалга өгч мөнгө төгрөгөө хямдаар тохирох хэрэгтэй.

27. Гал тогоонд булангийн хатаагч хэзээ ч хийж болохгүй шүү. Ёстой эвгүй.

28. Гал тогооны өрөөний плитаны завсрыг цагаан өнгөөр битгий дүүргээрэй. Муухай, бохир харагдах болно.

29. Хэрвээ ямар нэг хадгалах сав хийх боломжтой зай байвал түүнийгээ дор нь ашигла. Тоос сорогч, тэшүүр, хувин сав, цана, ахуйн техник зэрэг өдөр болгон хэрэглэхгүй зүйлсээ тэнд хураа.

30. Би гэртээ мербау хар шал тавьсан юм. Харахад хачин сайхан боловч нарлаг өдөр хар шалан дээр нар тусахад хамгийн жижиг тоос хүртэл тодоос тод харагдана. Тэгэхээр өдөр болгон угааж цэвэрлэх хэрэгтэй.

31. Угаалгын өрөөн дэх залгуур чийгний хамгаалалттай (тагтай) байх хэрэгтэй бөгөөд угаалгын машин, үсний сэнс, сахал хусах машин, цахилгаан шүдний сойз гээд хамгийн амин чухал хэрэгцээт зүйлүүдээ залгах билээ.

32. Хувин, алчуур, янз бүрийн химийн бодис хураах нууц, харагдахгүй газар бэлдэх

33. Дизайнер хөлсөлж бүх л зүйлийг бүхлээр нь харах. Чухамхүү дутуу дулимаг бодсон зүйлээс болж олон үл таалагдах зүйл бий болдог байна.

Энэхүү урт жагсаалтаас хийх дүгнэлт:

  • Аль болох сайн бодож боловсруулан, боломжтой бол дизайны план гаргаж, цахилгааны шугам, залгуур, дулаан шал, тавилгын байрлал зэргээ харах
  • Сантехникийн хэрэгсэлд хэмнэлт хийх гэж оролдохгүй байх. Ялгаа нь их тод мэдрэгдэнэ.
  • Олон талт, эвтэй, тохитой байр орон засах үндсэн нууц нь дулаан шал, олон тооны залгуур, юм хадгалах сав билээ.
43
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erka Erdenetsetseg

    Erka Erdenetsetseg

    2023/08/07 at 20:43

    0

  2. Azaa Azjargal

    Azaa Azjargal

    2023/08/09 at 07:15

    Засвар хийхдээ утас, интернет, ктв- ын монтажийг мартдаг энэ дээр ч алга

  3. Хэн нэгэн.

    2023/08/09 at 21:10

    Нийтлэл гаргахдаа бодитой гадаад эх сурвалж авч байвал орчуулгаа сайн хиймээр байна. Хэн хүнээс яриа авч бгамшиг л уншигдаж бн зөвлөгөө байтал ингэдэг байж тэгдэг байж л гээд бхын Google translate гэдэг нь харагдаад байна. Юмыг сэтгэлээсээ хиймээр байна шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *