Таныг илүү залуу харагдуулах арьс хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 тос

3

Нас явах тусам бидний арьс илүү бага тос ялгаруулан, уян хатан чанараа алдаж эхэлдэг. Энэ нь цаашдаа янз бүрийн үрчлээ үүсэх нөхцөл болдог байна.

Энэ дэлхий дээрх олон сая эмэгтэйчүүд нүүрэн дээрх үрчлээгээ алга болгохыг, үгүйдээ л бага харагдуулахын төлөө хүндхэн тэмцэл хийсээр. Энэ нь үнэхээр хүндхэн тэмцэл байх болно.

Үрчлээг бага харагдуулахын тулд нүүрний арьсны зөөлөн байдлыг багасгаж, натурал тосоор тослож байх хэрэгтэй юм.

Аз болж бидэнд натурал эфирийн тос бий бөгөөд энэ нь арьсыг чийглэж, уян хатан, толигор болгоно.

Наснаасаа залуу харагдахад тань туслах 10 шилдэг тос:

1. Кокосын тос

Кокосын тос нь арьс чийгшүүлэх, цагаасаа эрт хөгшрөхөөс хамгаалах үйлчилгээтэй. Мөн нарны тос болгон ашиглаж болох бөгөөд нарны хэт ягаан туяанаас арьсыг сайн хамгаалдаг байна.

2. Бүйлсийн тос

Бүйлсийн тос нь Е болон К амин дэмийн эх үүсвэр бөгөөд эдгээр нь таны арьсанд хэрэгтэй шим тэжээлийг өгч, үрчлээг үр дүнтэй алга болгоно.

3. Жожоба тос

Жожоба тос нь С болон Е амин дэм ихээр агуулах бөгөөд энэ амин дэм нь хүчтэй залуужуулах үйлчилгээтэй, арьсыг залуу, толигор байлгана.

4. Арган тос

Энэ тос таны арьс төдийгүй үсэнд тань маш их ач тустай тос юм. Мексикээс гаралтай энэ модны тос нь ховор, ихээхэн үнэтэй тос байдаг.

Гэсэн хэдий ч хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй тосны нэг. Энэ тосыг байнга хэрэглэвэл янз бүрийн үрчлээ бий болох нь багасах болно.

5. Оливийн тос

Оливийн тос нь А болон Е амин дэмээр баялаг, юугаар ч сольшгүй өөхөн хүчлээр баялаг учир таны арьсны эрүүл мэндэд их чухал ач холбогдолтой билээ.

6. Лаванда цэцгийн тос

Мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй энэ тос нь янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүний бүтцэд их ордог. Энэ нь арьсыг чийгшүүлж, цагаасаа эрт хөгшрөлтийн шинж тэмдэг бий болохоос сэргийлэхэд тустай.

Мөн батга, экзем болон бусад арьсны өвчнийг эдгээхэд хэрэглэнэ. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд 5 дусал лаванда тосыг 1 цайны халбага зуун настын гельтэй хольж, түүгээрээ өдөр болгон нүүрэндээ иллэг хийнэ.

7. Авакадогийн тос

Энэ нь хөгшрөлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй, хуурай арьсанд сайн тохирсон тос юм. А болон Е амин дэмийн эх уурхай болсон энэ тос таны арьсыг залуу, уян хатан байхад дэм болно.

8. Нимагийн тос (Azadirachta indica)

Энэ тос мөөгөнцрийн эсрэг, бактерийн эсрэг, хөгшрөлтийн эсрэг, антикосидантын үйлчилгээтэй. Е амин дэм, антиоксидант, ханасан өөхөн хүчил зэргээр баялаг ба эдгээр нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсны ерөнхий эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ.

9. Анар жимсний үрийн тос

Их хэмжээний антиоксидант болон бусад тэжээллэг чанартай бодис их учир таны арьсанд маш их ач холбогдолтой юм.

Мөн бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг шинж чанартай учир хөгшрөлтийн шинж чанарыг багасгана.

10. Эрдэнэ шишийн үрийн тос

Энэ тос таны арьсыг сэргээж, нүүрэн дэх хөгшрөлтийн шинж тэмдгийг алга болгоно. Антиоксидант болон А, Е амин дэмээр баялаг билээ.

Хэдийгээр эдгээр тос нь бүгд арьсанд сайн нөлөөтэй боловч эхэлж хэрэглэхдээ арьсны хэсэгхэн газраа түрхэж үзэх хэрэгтэй. Ийм байдлаар танд эдгээр тосны харшил байгаа эсэхийг урьдчилан мэдэх болно.

14
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Т. Номинтуяа

    Т. Номинтуяа

    2018/08/17 at 19:31

    Т. Номингэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *