Хамтдаа усанд орж байгаа ханхүү Уильям, гүнгийн эхнэр Кэйт нар

1

Хамтдаа усанд орж байгаа ханхүү Уильям, гүнгийн эхнэр Кэйт нарДэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болох Их Британий угсаа залгамжилсан ханхүү Уильям William/, Кембрижийн гүнгийн эхнэр Кейт /Kate/ арын хувийн амьдралын хэсгийг олон нийтэд дэлгэн харуулсан гэрэл зургуудыг Английн гэрэл зурагчин Алисон Жексон /Alison Jackson/ авчээ. Эдгээр зургуудад Британий дээдсийн гэр бүл энэ оны 7-р сарын 22-ны өдөр мэндэлсэн Кембрижийн гүн Жорж /George/-ийнхоо хамт ваннд орж байгаа болон орондоо байгаа зургууд багтаж байгаа юм. Дашрамд дурдахад Кейт Миддлтон /Kate Middleton/ нь 2012 онд Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдсэн билээ. Учир нь Кейтийн сонголтыг даган дуурайгчдын тоо маш олон болсон ба Британий загварын ертөнцөд Кейт Мидллтоны нөлөө гэсэн шинэ чиг хандлагыг бий болсон юм. Тэр ч бүү хэл гүнгийн эхнэрийн төрөлт Англи дахь төрөлтийн тоог нэмэгдүүлэхэд ч нөлөөлж байгаа аж.

Энэ бүхний эцэст өгүүлэхэд алдартнуудтай маш адилхан хүмүүсийн зургийг алдартнуудыг төлөөлүүлэн авдаг гэдгээрээ машид зартай папарацци гэрэл зурагчин Алисон Жексоны авсан эдгээр гэрэл зургууд дээрх хүмүүс бол жинхэнэ ханхүү, гүнгийн авхай нар биш юм. Тодруулбал тэд Уильям, Кейт нартай маш адилхан хүмүүс бөгөөд Британий дээдсүүдийн хувийн амьдралыг дуурайлгасан нөхцөл байдлыг бий болгон зураг авсан байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/01 at 13:34

    ene chin adilhan humuusiig avsan zuragshd tosoollooroo. tailbaraa buruu hiisen bhiimaaa!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *