2012 оны 5-р сарын Афганистан улс [42 зураг]

0

2012 оны 5-р сарын Афганистан улс [42 зураг]


Өнгөрөгч 5-р сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон НАТО-гийн гишүүy орнууд 2014 онд Афганий аюулгүй байдлын хяналтыг Афганий хүчнийхний гарт шилжүүлэн өгөх төлөвлөгөөг гаргасан бөгөөд одоогоор Афганы цэргүүдийг бэлтгэсээр байгаа билээ. Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд энэ оны сүүл гэхэд тус орноос өөрийн орны бүх цэргүүдийг татаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Афганистан дахь АНУ-ын удирдсан дайн 3000 орчим АНУ-ын болон Холбоотны цэргүүд болон мянга мянган Афганичуудын амь нас, хэдэн зуун тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.2012.5.23. Газни мужийн Аб Банд алслагдсан сууринд дайралтанд орохоор CH-47 “Chinook”-ээр газардсан 73-р морьт хороо. (US Army / Sgt. Mike MacLeod)

АНУ-ын 82-р нисэх хүчний дивизийн тусгай бригадийн 4-р батальоны жагсаалын цэрэг Jake Bowdoin Кандагар хотод шинэ шалган нэвтрүүлэх газар байгуулахаар төлөвлөгөөт тэсрэлт хийж байгаа газрын наана сууж байна. (Reuters / Shamil Zhumatov)

2012.5.3. Кабулын Ариана кинотеатр. Нэгэн цагт элитүүдэд зугаа цэнгэлийн үзүүлбэр, кино үзүүлдэг байсан энэ театрт одоо Пакистан, Америк, Энэтхэг кинонууд гардаг болжээ. (Reuters / Danish Siddiqui)

2012.5.28. Арлингтоны үндэсний оршуулгын газарт өөрийн ах, түрүүч Thaddeus Montgomery-ийн булшин дээр ирсэн Stephanie Montgomery. Түрүүч Thaddeus Montgomery нь 1-р сарын 20-ны өдөр Афганистаны Коренгал шалган нэвтрүүлэх газарт алагдсан байна. (AP Photo / Cliff Owen)

2012.5.28. Жиоржиа мужийн Кентон хотын оршуулгын газар дахь бага түрүүч Michael Harris-ын булш. Тэрээр 2-р сарын 6-нд Афганистанд амь үрэгджээ. (AP Photo / David Goldman)

2012.5.30. Афганистан болон Пакистаны хил дээр орших нуурын зураг. (Adek Berry / AFP / GettyImages)

2012.5.27. Афганистан, Кабулын эмнэлэгт эгчийнхээ таягнаас барьж байгаа охин. 1998 онд Афганистанд ICRC хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 43.000 хүн энэ эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны 25.000 нь дөрвөн мөчөө алдсан байжээ. Тэдний 77% нь газрын тэсрэх бөмбөгөнд өртсөн байна. (AP Photo / Anja Niedringhaus)

2012.5.29. Фарах мужийн Бала Балукт дайны дараах сэргээн босголтын комиссын гишүүн. (USAF / Staff Sgt. Jonathan Lovelady)

2012.5.29. Кабулд болсон лигийн тэмцээнд оролцож байгаа нэг гартай тоглогч. Тахир дутуу тамирчдад зориулсан энэхүү тэмцээнд нийт дөрвөн баг оролцсон юм. (Aref Karimi / AFP / Getty Images)

2012.5.14. Нимроз мужийн Хаш Род дүүргийн дээгүүр нисэж яваа Тэнгисийн цэргийн 365-р эксадрилийн MV-22B “Osprey” онгоц нисэж байна. Онгоцонд тус бүс дэх мансууруулах бодисын хэрэгтэй тэмцэх ажиллагаанд оролцсон 1-р батальоны дайчид болон Афганий үндэсний аюулаас хамгаалах хүчнийхэн сууж яваа юм. (USMC / Cpl. Isaac Lamberth)

2012.5.14. Толгодын орой дээр морьтойгоо Кабулыг харж байгаа Афган хүү. (AP Photo / Ahmad Jamshid)

2012.5.20. Иллинойс муж, Чикаго хотод Дэлхийн 60 гаруй орнуудын тэргүүн, 2500 сэтгүүлчид хуран цугларсан НАТО-гийн дээд түвшний уулзалт болсон бөгөөд уулзалтын эхний өдөр Ирак, Афганистанд болж байгаа дайныг эсэргүүцсэн жагсаал оролцсон цэргийн албан хаагчдын бүлэг. (Spencer Platt / Getty Images)

2012.5.28. Атлантад St. Louis Cardinals, Atlanta Braves багуудын хооронд болсон тоглолтын өмнө ахмад Dan Bershinski талбай дээр зогсож байгаа нь. Bershinski Афганистанд алба хааж байхдаа гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэнд өртөж, хоёр хөлөө алдсан юм. (AP Photo / David Goldman)

2012.5.9. Кабулд болсон Mr Afghanistan тэмцээнд оролцож байгаа бодибилдингийн тамирчин. Бодибилдинг нь 1996-2001 онд Талибаны дэглэмийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн цөөхөн спортуудын нэг бөгөөд хамгийн түгээмэл тархсан спортын төрөл юм. (Bay Ismoyo / AFP / Getty Images)

2012.5.13. Газни муж дахь Warrior довтолгооны бааз дахь сүм. Зүүн буланд зам дагуух гэрлэн тууз болон дэнлүүний дэргэдүүр өнгөрч яваа цэрэг харагдаж байна. (US Army / Sgt. Mike MacLeod)

2012.5.7. Жалалабад, Миа Али Бабад лалын сүмийн хананы наана зогсоо 23 настай мансууруулах бодисонд донтогч Жалалудин. (AP Photo / Rahmat Gul)

Муслимын итгэгчдийн хэлснээр Жалалудин сүмд 40 өдрийг өнгөрүүлснээр мансууруулах бодисын хараат байдлаас чөлөөлөгдөнө гэнэ. (AP Photo / Rahmat Gul)

2012.5.7. Ховст мужийн уулсын дээгүүр шуурганы үүл хөшилдөж байна. (US Army / Spc. Kimberly Trumbull)

2012.5.29. Delaram II сайжруулсан баазад зориулсан шөнийн хараатай, хэт улаан туяа бүхий буугаар буудаж байна. (USMC / Staff Sgt. Brian Buckwalter)

2012.5.24. Забул хот дахь Мизан баазад эргүүл хийсний дараа амарч байгаа 18-р инженерийн ротын 1-р салааны цэрэг. (Reuters / Tim Wimborne)

Кабулын усан санд сургуулилт хийж байгаа Афгани эр Mohammad Malik. 18 настай залуу эр тэсрэх бөмбөгөнд хөлөө алдсан бөгөөд одоо Паралимпид Афганистан улсаа төлөөлөн оролцохыг хүсэж байгаа юм.

2012.5.4. C-17 Globemaster III онгоцноос ачаа буулгаж байна. (USAF / Staff Sgt. Greg Biondo)

2012.5.23. Массачусетсын Бостон хотод Хүндэтгэлийн өдрөөр иргэний дайн болон мөргөлдөөнд амь үрэгдсэн хохирогчдын хамаатан саднууд, сайн дурынхан амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, 33.000 ширхэг туг хатгасан юм. (AP Photo / Steven Senne)

Бага түрүүч Miroslav Casimir болон түүний эхнэр Marcela нар Casimir-ын хөлийг авч одсон дэлбэрэлтэнд амиа алдсан түрүүч Sean Callaghan-ы булшин дээр иржээ. (John Moore / Getty Images)

Кабул дахь Milli Boot гутлын үйлдвэрийн эзэн Farhad Saffi. Афганий засгийн газар армийнхан болон цагдаа нарын гутлыг Хятад, Пакистанаас хямд үнээр авах шийдвэр гаргасны учир Saffi-гийн үйлдвэр гэрээгээ алдаж, дампуурсан байна. (Reuters / Omar Sobhani)

2012.5.16. Афганистаны Пактиа мужийн Гардез хотын 203 Thunder Corps бааз дахь галын шугаманд тулалдаж байгаа Афганий үндэсний армийн цэргийн урагдсан гутал харагдаж байна. Түрүүч Abdul Haleem Noori “Энэ гутал ердөө хоёр сар болоод л салчихлаа. Бид үүнийг дор хаяж нэг жил болно гэж таамаглаж байсан.” гэжээ. Цэргүүдийн гутлыг Афганий батлан хамгаалах яамтай гэрээ хийсэн үйлдвэрлэгч хийдэг байна. (AP Photo / Anja Niedringhaus)

2012.5.21. Афганистан, Карачи, Пакистан дахь НАТО-гийн цэргүүдэд шатахуун хүргэдэг цистернүүд зогсож байна. 11-р сард Пакистанаар дамжин өнгөрч явсан шатахуун тээвэрлэгч цистерн агаарын дайралтанд өртөж, 24 Пакистан цэрэг алагдсан юм. (Reuters / Akhtar Soomro)


2012.4.9. Мазари-Шарифын ойролцоо үхрээ хөтлөн явж байгаа хүү. (Qais Usyan/AFP/Getty Images)

2012.5.22. Мазари-Шариф дахь хилийн хамгаалагчдын хоолыг бэлтгэж байна. (US Army / Sgt. Kimberly Lamb)

2012.5.18. Нимроз муж дахь Delaram II баазын модон байшинг нурааж байна. (USMC / Staff Sgt Raul Gonzalez)

2012.5.23. Луизианагийн Кроулигоос ирсэн ахлах түрүүч Dennis Saunier М240В пулемётон дээр ажиллаж байна. (US Army / Sgt. Ken Scar)

2012.5.2. Кабул дахь Баграм агаарын баазын баг бүрэлдэхүүнтэй мэндчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама. (Reuters / Kevin Lamarque)

Кабулын барилгын цогцолбор руу дайралт хийсэн хэт даврагчдын галын дайралтаас гарсан утаа. Барак Обамагийн гэнэтийн айлчлалын хариу үйлдэл болгож багтай эрчүүд дайралт хийжээ. (AP Photo / Musadeq Sadeq)

2012.5.2. Кабулд амиа золиослогчийн бөмбөгөнд өртөж, шатсан машинтай хүмүүсийн үлдэгдэл. (Bay Ismoyo / AFP / Getty Images)

2012.5.2. Кабулд болсон дэлбэрэлтээс амьд үлдсэн хүн. (Bay Ismoyo / AFP / Getty Images)

2012.5.2. Кабулд болсон алан хядагчдын дайралтанд өртсөн барилгын дэргэдэх сургуулийн барилга доторх шилний хагархай болон цусан зам. (Johannes Eisele / AFP / Getty Images)

2012.4.30. Эргүүлд гарч байгаа Тэнгисийн цэргийн 3-р хорооны 1-р ротын 1-р салааны бага түрүүч Michael Straub. Афганистаны Гильменд мужид таран байрласан долоон сарын хугацаатай эргүүлийн хамгийн сүүлийн эргүүл энэ байжээ. (USMC / Cpl. Reece Lodder)

2012.5.4. Кандагар дахь хөөрөх талбайгаас F-16 онгоцоор хөөрч байгаа 157-р экспедицийн эскадрилийн дэслэгч Brent Allen. (South Carolina National Guard / Tech. Sgt. Caycee Cook)

2012.5.30. Кандагарын Захри дүүрэгт Афганий аюулгүйн хүчний баазад бадминтон тоглож байгаа агаарын десантын 82-р дивизийн цэргүүд. (Reuters / Shamil Zhumatov)

2012.5.17. Газнид болсон тулааны үеэр босогчдын байрлал руу тэсрэх бөмбөг хөөргөж байгаа Афганий үндэсний армийн цэрэг. Бусад Афганичууд 82-р дивизийн АНУ-ын шүхэрчдийн байрлал руу зугтаж байна. (US Army / Sgt. Mike MacLeod)

2012.5.23. Забул мужид дайралтын Апач баазад ажиллагаа эхлүүлэхээс өмнө металл илрүүлэгчээр үзлэг хийж байгаа цэрэг. (Reuters / Tim Wimborne)

2012.5.23. Аляскийн Норт Поулын 9 настай Vayatt McCain хүү Арлингтоны үндэсний оршуулгын газар дахь эцгийнхээ булшны дэргэд сууж байна. Түүний эцэг 1-р зэргийн түрүүч Jonathan McCain 2011 оны 11-р сард Афганистанд болсон бөмбөгдөлтөнд өртөж, амь үрэгдсэн юм. (John Moore / Getty Images)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Maru

    2012/06/10 at 23:53

    tanx arai yadan unshlaa ene citinet ats yumaa. jileer sungacihsan cin 1mb n 512kbs boloo shaasaaaaaaan…

  2. MuTe

    2012/06/11 at 00:12

    ээ дээ хэцүү юм даа гэхдээ өмнөхөө бодвол дээрдсэн юм шиг санагдав… хөөрхий хөөрхий дайн чи эрчүүд цэргүүдийг минь залгиад одох юм даа…

  3. G-Miner

    2012/06/11 at 01:37

    tomchuudiin togloom humuus-iig iim bolgoj bnda hurhi :|

  4. Зочин

    2012/06/11 at 12:24

    microsoft project professional 2007, yumuu 2010 taviad uguuch pleace

  5. StoRm-mN

    2012/06/11 at 15:17

    muu huuhduud l ih hohirj bn da :|

  6. Mongolhh

    2012/06/11 at 20:36

    hedhen lalriin bodlogoos bolood hichneen hun zowj bga bolo

  7. DELLOPTIPLEX

    2012/06/12 at 01:55

    барак обама tsogsoohgvil bol ene dain hezeech duusahgvi

  8. Зочин

    2012/06/12 at 10:49

    өндөр болохыг хүсвэл талл.мн -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ өндөр болох боломжтой.

  9. Aniraa_97

    2012/06/14 at 18:57

    edee amidral gedeg ch hezuu umaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *