Удаан бас хол нисэх цаасан онгоцыг хэрхэн хийх арга (олон янзын загварууд)

3

Цаасан онгоц – амархан хийж болдог тоглоом ба таны гар, хуудас цаас байхад л хангалттай. Та бүхэндээ энгийн цаасан онгоц хийх аргыг танилцуулахаас гадна илүү дэвшилтэт хувилбарыг ч мөн толилуулах болно.

Энгийн цаасан онгоц: Bulldog Dart загвар

1. Цаасыг дундуур нь нугалаад буцаагаад дэлгэнэ.

 

2. Дээд хоёр өнцгийг төв хүртэл нь нугал.

 

3. Цаасаа нөгөө тийш нь эргүүлээд хоёр буланг дахиад төвд нь иртэл нугалаарай.

 

4. Дээд өнцгийг доош нь нугална, ингэхдээ үзүүр нь бидний өмнөх шатуудад нугалсан шулуунд ирж байгаа эсэхийг сайтар анхаараарай.

 

5. Онгоцыг дотор хэсэг рүү нь хувааж нугална.

 

6. Хоёр далавчийг доош нугална – өөрөөр хэлбэл хошуунаас үзүүр хүртлээ нэгэн жигд байх юм.

 

Үр дүн

Хэрвээ та яг зааврын дагуу онгоцыг хийж чадсан бол нэг иймэрхүү хэлбэр дүрстэй онгоц гарна.

 

Хүнд цаасан онгоц: Star Crusher загвар

1. Цаасаа дундуур нь нугална.

2. Дэлгээрэй. Цаасны дундуур нугалаас гарсан байх учиртай.

3. Хуудсаа эргүүлж тавина.

4. Зүүн өнцгийг баруун тийш нугална. Баруун дээд өнцөг маш хурц байх ёстой шүү.

5. Цаасаа буцааж дэлгэнэ.

6. Баруун өнцгийг зүүн тийш нугална.

7. Цаасаа дэлгээрэй.

8. Цаасаа буцаагаад нөгөө тийш нь харуулна.

9. “Х” үсэг гарсан төв шугамаар нь цаасны дээд хэсгийг нугална. Дээд булан доод нугалаасны эхлэл цэгт хүрч байх ёстой.

10. Нугалсан дээд өнцгөө буцаагаад дэлгэнэ.

11. Цаасаа нөгөө тийш нь эргүүлж тавина.

12. Хуруугаа “Х” үсгийн төв дээр байрлуулж цаасыг дотогш нь нугалах гэж хичээгээрэй.

13. Нугалаасны хоёр талыг нийлүүлнэ.

14. Гурвалжин дүрстэй болох ёстой.

15. Зүүн буланг дээш нугалахдаа төв хэсэгт эрхий хурууны зай үлдээнэ.

16. Цаасаа нөгөө тийш нь харуулна.

17. Цаасаа дундуур нь нугална – зүүн хэсгийг баруунтай нь нийлүүлнэ.

18. Дараагийн алхамыг хийхийн тулд цаасаа гартаа авна.

19. Нөгөө буланг нугалаад өмнөхтэйгөө адилхан болгоно.

20. Бэлдцээ дэлгэхэд гэрэл зураг дээрх шиг харагдана.

21. Зүүн дээд буланг зураг дээр харуулсан шиг нугална.

22. Буцаагаад дэлгэнэ – та нугалаас гаргах л ёстой байсан юм.

23. Зүүн хэсгийг баруун тийш нугална.

24. Мөн адил үйлдлийг бэлдцийн баруун хэсэгт хийнэ (21 дүгээр алхмаас эхэлж)

25. Дэлгэнэ.

26. Буцаагаад зүүн буландаа дэлгэнэ.

27. Нээгээрэй.

28. Нугалаасны шулууны энэ хэсгийг дарахад соёо шиг зүйл гарна.

29. “Соёо”-г дээш босгоно.

30. Бэлдцийн баруун хэсэгт мөн адил зүйлийг хийнэ.

31. Онгоц гэрэл зураг дээр үзүүлсэн шиг болох ёстой.

32. Бэлдцийг нөгөө тийш харуулж тавина.

33. Дээд хэсгийг гэрэл зураг дээр харуулсан шиг нугална.

34. Зүүн талыг баруун тийш нугална.

35. Хуруугаараа “соёо”-ны булан дээр дарна. Далавчийг зүүн тийш багахан нугална.

36. Ийм л зүйл гарах ёстой.

37. Бэлдцээ нөгөө тийш нь эргүүлж тавина.

38. Энэ далавчийг өмнөхтэй нь адилхан байхаар нугалаарай.

39. Далавчны үзүүрийг дотор хэсэг рүү нь нугална. Нугалахдаа нугалаас нь суурины өнцөгтэй параллель байгаа эсэхийг анхаараарай.

40. Бэлдцээ нөгөө тийш нь харуулна.

41. Энэ үзүүрийг анхныхтай адилхан нугална.

42. Далавчаа бэлд.

43. Онгоцыг гартаа барьж байхад далавч нь сууринаас бага зэргийн өнцөгт байх бол тэнцвэржүүлэгч үзүүр нь шулуун байна.

44. Онгоц бэлэн. Онгоцыг нисгэхдээ гэрэл зураг дээр үзүүлсэн шиг барина.

Хэрвээ та онгоцыг зөв хийсэн бол дээрх зураг шиг харагдана.

 

Цаасаар өөр ямар онгоц хийж болох вэ?

Цаасаар төрөл бүрийн загварын онгоц хийх заавар, бичлэг олон тоогоороо байдаг. Эдгээр нь хэлбэр, дүрсээрээ ялгагдаад зогсохгүй мөн хэмжээгээр ч ялгаатай, мөн “нисэх” байдлаараа мөн өөр. Маш энгийн загвараас хийж эхлээд түвшинг аажим нэмэгдүүлнэ. Дараа нь найз нартайгаа нийлж туршилтын онгоц нисгэхэд бэлэн болно.

Анхаарах зүйл: Онгоц хийх нугалаас их байх тусам аль болох зузаан цаас сонгоно. Эс бөгөөс нугалаас хатуу биш зөөлөн болж онгоцны агаарын урсгал эсэргүүцэх чадварыг буруулдаг.

Та хамгийн сүүлд хэзээ цаасан онгоц хийж нисгэсэн бэ?

20
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *