Мөнгө, үнэтэй цайтай гоёл чимэглэлийн зүйлс, түлхүүр за тэгээд 100 гр виски гэх мэтчилэн өөрт хэрэгтэй, өөрийн дуртай зүйлсээ бусдаас нуудаг хүмүүс байдаг. Ингэх шалтгаан нь ямар ч байлаа гэсэн энэ нь тэр хүний л хэрэг. Харин хаана нууж байгаа нь сонин. Хэнд ч ойлгомжтой газарт нуухыг нуух гэж хэлэхгүй. Харин ямар ч зартай хулгайчийн санаанд ч оромгүй газар нуух нь чухал. Хаана нууж болохыг дараах зургуудад харуулжээ.
1. Шүдний утасны хайрцаг
Муугүй арга – өдөр тутам хэрэглэдэг жижиг сажиг зүйлийн хайрцагт таныг нууцаа хадгалж байгаа гэж тэр бүр бодохгүй шүү.
2. Цэцгийн сав
Нэг иймэрхүү харагдана.
3. Харахад байдаг л сагс
Ийм далдлалт хүмүүсийн анхаарлыг татахгүй. Нэг муу сагсанд хэрэгтэй, хэрэггүй новш л байгаа биз дээ.
4. Шургуулганы хаалганд
Хогийн саваа ингэж нууж болно, бас өөрт үнэтэй эд зүйлсээ ч энэ газар нуух боломжтой.
5. Диск, пянзны ард нуух зүйл ихтэй бол
Хамгийн гол нь таны диск, пянзны цуглуулга хэнд ч хэрэггүй гэдгийг хүн бүрт итгүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол харсан болгон онгичоод унана.
6. Хаалганд
Ийм нуувчийг хэрхэн хийх зааврыг видеоноос үзнэ үү.
7. Эмийн хайрцганд
Хэрвээ танд бусдаас нуух жижиг зүйл байвал гэрийнхээ эсвэл зуслангийнхаа үүдэнд нууж болно.
8. Гал тогооны шкафны доогуур
Гал тогооны шкафны доогуур хангалттай хоосон зай байдаг. Хөдөлгөөнт нууц хадгаламж хийж болно.
9. Гэрэлтдэггүй саванд
Хэн ч олохгүй гэж бодвол бас болно оо. Гэхдээ л тэнэг санаа шүү.
10. Ариун цэврийн цаас тогтоогчинд
Яаж харагдах вэ гэвэл та дараах видеог үзээрэй.
11. Номонд
Хуучны тархсан арга ч гэлээ шилдэгт тооцогддог юм.
12. Зурагны ард
Элдэв янзын нууц эд зүйлсээ хадгалах найдвартай газар.
13. Залгуурын ард
14. Угаалгын өрөөнд плитагаар халхалсан нууц хайрцаг
15. Агааржуулагчны ард
Энэ ч бас санадаг л санаа
Tume Tume Bat-ochir
2016/06/10 at 15:57
Odoo Ym bish blloo kkk
Зочин
2016/06/10 at 19:30
Offshore chin humuust zoriulab