Нисгэгч нар яагаад сахал тавьж болдоггүй вэ? Өөр бусад сонирхолтой баримтууд…

4

Олон зуун жилийн турш хүмүүний нэгэн мөрөөдөл байлаа – яг л жигүүртэн шувуу шиг дүүлэн нисэх. Мөрөөдөл ч биелэлээ олсон – хэдэн зуун жилийн хөдөлмөрийн үр дүнд, 1903 онд АНУ-ын анхны нислэгийг Орвилл Райт үйлджээ. 12 секундэд тэрээр 37 метр зайд ниссэн гэдэг. Мэдээж тэр цагаас хойш агаарын тээвэрт маш их өөрчлөлт гарсан. Өнөөгийн бид өөрсдийгөө нисэх онгоцгүйгээр төсөөлж чадахгүйд хүрчээ.

Нисэх дуртай хүмүүсийн тэр болгон мэдэхгүй агаарын нислэгийн тухай зарим нэг сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Цэргийн нисгэгч нар торгон алчуур зүүдэг байжээ

Агаарын нислэг дөнгөж хөгжиж эхэлж байхад эх орныхоо төлөө нисэж байсан нисгэгч нар торгон алчуур зүүдэг байжээ. Энэ нь романтик мэргэжилтэй нь холбоотой бус шаардлагатай байсан учраас гэдгийг та анхаараарай. Учир юунд оршино вэ гэвэл дүрэмт хувцасны зах нь маш хатуу, нислэгийн үед толгойгоо байнга ийш тийш эргүүлнэ. Ингээд л хөөрхий эрчүүд хүзүүгээ цус гартал нь үрчихдэг байв. Харин торгон алчуур нь энэ үрэлтээс буюу ширүүн захнаас хүзүүг нь хамгаалдаг байжээ.

 

2. Онгоцны бүхээгийн сэрүүн агаар зорчигчдын сайн сайхны төлөө

Нислэгийн үеэр дулаан хучлаганд хэвтмээр хүйтэн байдаг даа? Эсвэл дулаахан цамц авч яваагүйдээ өөрийгөө буруутгана, гадаа халуун зун байхад чинь юун цамц? Зорчигчийн сайн сайхны төлөө онгоцны бүхээгийг сэрүүн байлгадаг болохоос бус агаарын тээврийн компани шатахуунаа хэмнэхийн тулд халуун агаар үлээлгэхгүй байгаа хэрэг биш юм шүү. Хүйтэн агаар нь агаарын даралт огцом унахад хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлээс хамгаалдаг байна.

 

3. Нисгэгч нар яагаад сахал тавьж болдоггүй вэ?

Та сахалтай ганц ч нисгэгч хараагүй гэдэгт бид итгэлтэй байна. Нүүр хэсгээр өтгөн сахал тавихыг хориглодог. Яагаад гэвэл аюул ослын үед хүчилтөрөгчийн баг нүүрэнд бүрэн наалдахгүй зай завсар гарна, ингээд зорчигчдийн амь насыг аврах арга хэмжээг авч чадахгүйд хүрнэ гэж эрсдэлээс зайлсхийх арга ажээ. Бусдад туслахын тулд нисгэгч хүн саруул ухаантай байх ёстой биз дээ?

 

4. Онгоцны үйлчлэгч ч гэсэн нислэг хойшилж байгаад зовж байгаа

Хэрвээ таны нислэг хойшилсон бол нисгэгч эсвэл үйлчлэгчийг буруутгах огт хэрэггүй. Нислэгийн үеэр танд үйлчилж байгаа ажилтнууд тань шиг л адилхан зовж байгаа. Нислэг хойшилсны илүү цагийн хөлсний зөвхөн тал хувийг нь л тэдэнд өгдөг юм.

 

5. Нисгэгч нар удирдах самбараас анхаарлаа сарниулж болно

Тэр ч бүү хэл ариун цэврийн өрөө ч орж болно. Энэ үеэр онгоцны үйлчлэгч хоёр дахь нисгэгчийг хянах үүрэгтэйгээр түр суудаг. Жишээ нь, хоёр дахь нисгэгчийн бие муудлаа гэхэд тусламж дуудах ёстой хүн хажууд нь байх хэрэгтэй болов уу.

 

6. Хэн дуртай нь онгоц газардуулж чадахгүй

Холливудын кинон дээр гардаг шиг хэн нэгэн онгоцыг шууд буулгаж чадахгүй ээ. Энэ бол бүхэл бүтэн шинжлэх ухаан, хэдэн жилээр нь суралцдаг эрдэм.

 

7. Зарим нэг сонирхолтой статистик тоо

  • Агаарын тээврийн үйлчилгээг жилд ойролцоогоор 5 тэрбум орчим хүн авдаг
  • 2 секунд тутамд дэлхий дээр нэг онгоц нисэж, бууж байдаг
  • Дэлхий дахинд өдөр болгон 3 сая орчим хүн нисдэг

Үүний зэрэгцээ дэлхийн хүн амын 5% нь огт нисэж үзээгүй ажээ.

Агаарын тээврийн тухай та ямар сонирхолтой баримт мэдэх вэ? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

49
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *