Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт

2

Амттай, халуун пиццанд дургүй, түүнээс татгалзах хүн гэж бараг л үгүй. Дэлхий дахинаа хамгийн алдартай, хамгийн түгээмэл энэ амтат түргэн хоолыг илчлэг ихтэй гэх мэтээр зөв хооллолтын мэргэжилтнүүд таашаадаггүй ч дэлхийн сая сая хүн энэхүү зоогонд дуртай хэвээр байсаар байна. Итали улсаас үүсэлтэй ч дэлхий даяар алдаршин түгэж чадсан пицца хэмээгч түргэн хоолны тухай таны мэдэхийг хүсэх 19 сонирхолтой баримтыг энд дэлгэж байна.

1. НАСА сансрын нисгэгчдэд зориулсан пицца хийгч 3D машиныг бүтээж байгаа

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 2

2. АНУ-д анхны пиццаны газар 1905 онд нээгдсэн ба өнөөг хүртэл ажиллаж байгаа төдийгүй 100 жилийнхээ ойгоор 0,05 долларын пиццаг санал болгож байсан.

Нью Йорк хотод байрладаг Lombardi нэртэй энэхүү пиццаны газар анх Италийн цагаач нарт бялуу, хэрчмээр үйлчилдэг байжээ.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 3

3. Аляскд нисдэг тэргээр пицца хүргэдэг пиццаны газар байдаг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 4

4. 2009 онд ашгийн алдагдлын доод түвшинд хүрсэн Domino’s Pizza пиццаныхаа орцыг өөрчилснөөр жилийн дотор орлого нь 233 хувиар өссөн.

Гэтэл тэдний өрсөлдөгчдийн орлого 2011 оны сүүл гэхэд ердөө 5-хан хувиар өссөн байжээ.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 5

4. Пицца их иддэг хүмүүсийн хавдраар өвчлөх эрсдэл буурдаг.

Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь таны гэдэсний тойрогт сөрөг нөлөөтэйг анхаарна уу.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 6

5. Хэрвээ танд z радиустай, a зузаантай пицца байгаа бол түүний эзэлхүүн нь Pi(z*z)a байх болно.

Цилиндрийн эзэлхүүнийг олдог томьёогоор жишээ болгон харуулъя.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 7

6. Пиццаны хайрцгийг ихэнхдээ дахин ашиглах боломжгүй байдаг. Учир нь пиццаны тос цаасанд шингэсэн байдаг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 8

7. Pizza Hut 2001 онд Олон улсын сансрын станцад хүргэлт хийж байсан.

Энэхүү сансрын пиццаг олон улсын сансрын станцын шарах шүүгээнд тохируулан 6 инчийн хэмжээтэйгээр хийсэн байжээ.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 9

8. Нэгэн хакеруудын бүлэг захиалсан пиццаг нь 2 цагаар оройтуулснаас болж Papa Johns-ын вэбсайтыг хакердсан.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 10

9. Хавай пиццаг Канадын Онтарио дахь ах дүү хоёр Грек эр зохион бүтээсэн.

Sam Panopoulos ах Nick Panopoulos-ынхоо хамтаар 1962 онд анх энэ пиццаг хийжээ.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 11

10. Дөрвөлжин хайрцаг, дугуй пицца, гурвалжин хэрчим.

Дөрвөлжин пицца хийвэл дугуй пицца хийхээс хямд тусна.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 12

11. Нэгэн эр бүтэн 25 жилийн турш дан пиццагаар хоолложээ.

Бусад төрлийн хоолнуудаас татгалзах болсон шалтгаан нь хүүхэд насанд нь тохиолдож байсан сэтгэл сэвтүүлсэн хоолтой холбоотой үйл явдлаас улбаатай аж.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 13

12. Камбожид марихуанаар хачирласан Happy Pizza нэртэй пицца зарагддаг.

Энэ улсад марихуан хууль ёсны зүйл биш боловч цагдаа нарт нь хогийн ургамалд дурлагчидтай хөөцөлдөхөөс илүү ноцтой асуудлууд олон байдаг гэнэ.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 14

13. Эрдэмтэд нэг өдрийн тохиромжтой шим тэжээлт бодисын 30%-ийг агуулсан пицца бүтээсэн байна. Үүнийг өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолонд хэрэглэж болно.

Энэхүү пиццанд насанд хүрсэн хүний бие организмд шаардлагатай хэмжээний эрдэс, амин дэмүүд тохиромжтой хэмжээгээр агуулагддаг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 15

14. Дэлхийн анхны пиццаны газар Италид 1738 онд бий болсон ба өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа.

Хэрвээ та Наплест очвол Antica Pizzeria Port ‘​Alba нэртэй энэ газарт зочлоод үзээрэй.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 16

15. Америкчууд нийтээрээ өдөр бүр 18 акр хэмжээний пицца иддэг.
Секундэд 350 хэрчим.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 17

16. Pizza Hut сууриндаа чизбургертэй пицца хийдэг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 18

17. Jay Z Ням гариг бүр Бруклинд Beyonce-той pizza date хийхийг хичээдэг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 19

18. Лос Анжелес дахь Stoned Oven Gourmet Medibles компани марихуантай хөлдөөсөн пицца зардаг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 20

19. Конгрессын мэдээлснээр одоо Америкт пиццаны соусыг хүнсний ногоо гэж үздэг.

Пиццаны тухай бидний мэдэхгүй 19 сонирхолтой баримт 1

8
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *