Apple шинэ загварын гар утаснуудаа танилцуулсан ч хуучин загвар нь илүү болохыг батлах үзүүлэлт байна – илүү хямд бас чанартай.

iPhone XR, iPhone XS болон iPhone XS Max гар утаснуудыг олон нийтэд танилцуулсны дараа Apple хуучин загварын гар утаснуудынхаа үнийг буулгасан. Одоогоор хамгийн үнэтэй iPhone гар утас 1,100 долларын үнэтэй байгаа ба iPhone 8 гар утасны үнэ 600 доллар болсон байна.

Дан ганц үнийн хувьд iPhone 8 гар утас илүү гэсэн үг биш – дизайн болон үзүүлэлтүүдийг нь харахад энэ гар утас одоо ч гэсэн Apple компанийн шилдэг бүтээгдэхүүн хэвээр байгаа юм.

Ингээд танд iPhone XS биш, iPhone 8 гар утсыг сонгох ёстой 6 шалтгааныг хүргэж байна:

1. iPhone 8 гар утас iPhone XS гар утаснаас 400 доллараар илүү хямдхан

Хэрэв та боломжийн үнэтэй мөртлөө сүүлийн үеийн сайжруулалт хийгдсэн гар утас худалдаж авах бодолтой байгаа бол iPhone 8 гар утас хамгийн шилдэг сонголт юм.

Мэдээж та илүү багтаамжтай гар утас сонирхож байвал үнэ нь тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. 64 GB багтаамжтай нь 599 доллар бол 256 GB багтаамжтай нь 749 долларын үнэтэйгээр зарагдаж байгаа юм байна.

Энэ нь багтаамжаасаа хамаараад 999 доллар болон 1,349 доллараар зарагдаж байгаа iPhone XS гар утаснаас хамаагүй хямд үнэтэй юм.

 

2. iPhone 8 гар утас iPhone XS гар утсыг бодвол илүү хөнгөхөн, бас нимгэн

Хүн бүр хөнгөхөн, бас нимгэн гар утас хэрэглэхийг илүүд үздэггүй. Гэвч ингэж үздэг хүмүүсийн хувьд iPhone 8 гар утас яг тохирно.

iPhone 8 гар утас:

  • Жин: 148 гр
  • Өргөн: 7.3 мм

iPhone XS гар утас:

  • Жин: 177 гр
  • Өргөн: 7.7 мм

 

3. iPhone 8 гар утас iPhone XS гар утас шиг усны хамгаалалттайгаас гадна wireless цэнэглэгчтэй

Шинэ загварын iPhone XS гар утасны адилаар iPhone 8 гар утас “Qi” wireless цэнэглэгчтэй. Мөн 1 метр болон 30 минутын аюулгүй байдал бүхий усны хамгаалалттай.

iPhone XS гар утасны хувьд iPhone 8 гар утсыг бодвол илүү усны хамгаалалттай – Apple шинэ загварын гар утсаа танилцуулахдаа 2 метр болон 30 минутын аюулгүй байдал бүхий усны хамгаалалттай болохыг онцолсон билээ.

 

4. iPhone 8 гар утас home товчлууртайгаас гадна хурууны хээ таних сканертай

Магадгүй дээрх хоёр үзүүлэлт Apple компанийн сүүлийн үеийн технологи биш боловч home товчлуур – хурууны хээний тусламжтай ажиллах сканераар төхөөрөмжийг нээнэ – энэ нь Apple компанийн хуучин хэрэглэгчдийн хувьд ашиглахад илүү амар байдаг.

iPhone X гар утаснаас эхлэн home товчлуур болон хурууны хээ бүхий сканерын оронд Face ID буюу нүүр царайны тусламжтай гар утсыг нээх технологийг ашиглах болсон. iPhone XS гар утасны хувьд ч мөн ялгаагүй Face ID технологийг ашигладаг.

 

5. iPhone 8 гар утасны камерын үзүүлэлт iPhone XS гар утасны камерын үзүүлэлттэй ойролцоо

iPhone 8 гар утасны камерын зарим үзүүлэлт iPhone XS гар утасны камерын үзүүлэлтээс муу байж болно. iPhone гар утсанд урд болон ард хэсгийн portrait mode болон portrait lighting, мөн Animoji үүсгэх боломжгүйгээс гадна шинэ Memoji, бас 2 дахин оптик зүүм зураг авах боломж байхгүй.

Гэвч iPhone 8 гар утасны камер хүчин чадал сайтайг дурдах хэрэгтэй. Урд талын камерын үзүүлэлт iPhone XS гар утастай ойролцоо ба 7 мегапиксел, f/2.2 линзээр зураг авах боломжтой, мөн 1080 HD бичлэг хийж болно.

Харин уг гар утасны ард талын камер 12 мегапиксел, өргөн хүрээ f/1.8 линзээр зураг авч болох ба энэ нь iPhone XS гар утасны ард хэсгийн камертай адилхан юм, түүнчлэн өргөн хэмжээсээр өнгөний нягтралтай зураг авах, quad-LED True Tone гэрэлтүүлэг, 4К бичлэг хийх боломжтой.

 

6. iPhone 8 гар утас iOS 12 үйлдлийн системээр ажиллана – iPhone XS гар утастай адилхан

iPhone 5S гар утаснаас хойш загварын гар утаснууд iOS 12 үйлдлийн системээр ажиллах боломжтой гэдгийг Apple компанийн зүгээс олон нийтэд мэдээллэсэн бөгөөд энэ нь iPhone 8 гар утас iPhone XS гар утастай адилхан үйлдлийн системээр ажиллана гэсэн үг юм.

iOS 12 үйлдлийн системийг суулгаснаар олон сайжруулалт гар утсанд хийгдэх ба тухайлбал, хуучин загварын iPhone гар утаснуудын хурд нэмэгдэж, мэдээлэл ирдэг систем өөрчлөгдөж, илүү сайн аппликэйшн татаж авах боломжууд нээгдэх юм.

15
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *