HTC-гийн шинэ загварын гар утас НТС Оne M8

0

era5C

Ухаалаг гар утас, таблет үйлдвэрлэгч НТС компани One гар утасныхаа дараах загварыг гаргажээ. Энэ сарын 25-нд албан ёсны худалдаа нь эхэлсэн НТС One M8 загварын гар утас нь бүхэлдээ металл их биетэй аж. Андройд үйлдлийн системийг дэмжиж ажилладаг уг гар утас 2,3 гигагерцийн дөрвөн цөмт процессор, 2 GB санах ой, 32 GB хүртэлх багтаамжтай. Олонх гар утасныхаас 2 дахин илүү тоогоор пикселийн хэмжээг нэмэгдүүлсэн камер нь бага гэрэлтэй нөхцөлд ч сайн зураг авна. Батерейны хувьд өмнөх загвараас 40 хүртэл хувиар урт хугацаанд цэнэгээ барих ба идэвхгүй горимд 14 хоног цэнэгээ барьдаг байна. Мөн дохио зангаа хянах технологи нь утсаа товших, хуруугаар зурах гэх мэт үйлдэл хийлгүйгээр дэлгэцээ асаах, дуудлаганд хариулах, утсаа цоожлох боломжийг олгох аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *