Таны зүрх сэтгэлийг дэвтээх гайхамшигтай 30 түүх. Амьдрал хэчнээн баялаг, сайхан зүйлсээр дүүрэн болохыг та эндээс ойлгох болно

0

Амьдрал таныг мухардалд оруулж гарах гарцгүй болгосон юм шиг санагдаад байвал эдгээр түүхийг уншаарай. Амжилт, ялалтад хүрэх боломж үргэлж байдгийг та эндээс ойлгох болно.

Баяраа хуваалцах хүн алга, тийм учраас интернеттэй тэмдэглэхээр шийдлээ. Яг бүтэн жил би эрүүл амьдралаар амьдарч чаджээ

boredpanda.com

 

Ашгүй нэг юм өөрийн гэсэн байртай болж бие даан амьдрах боллоо

boredpanda.com

 

Ээж минь намайг 16 настай байхад өөд болсон юм. Хойд эцэг маань эгч бид хоёрыг хаяад явж болох л байсан. Гэхдээ тэр биднийг юугаар ч дутаахгүй гэж гурван ажил зэрэг хийдэг байж билээ. Тэр хэдэн жилийн өмнө өөд болсон, аав таныгаа хоёр охин чинь хэзээ ч мартахгүй ээ!

boredpanda.com

 

2015 онд дүү маань кардиомиопaтины улмаас нaс бaрсан юм. Өнөөдөр энэ өвчний генетик шалтгаанаар зэрэг хамгаалж чадлаа. Дүү минь надаар бахархах байсан биз ээ.

boredpanda.com

 

Би өнөөдөр хавдрыг ялсан!

boredpanda.com

 

Унадаг дугуйны уралдааны хамгийн бяцхан ялагч

boredpanda.com

 

Нөхөр маань аавгүй өссөн юм. Өнөөдөр миний аав, нөхөр хоёр анх удаа цугтаа аялалд гарах гэж байна – эцэг, хүүгийн хувиар.

boredpanda.com

 

Түүнийг Харит аль Содони гэдэг, ИГИЛ-д тaгнуул хийдэг байсан залуу. Бaригдаж алyyлахаасаа өмнө амиа золиoслогчдын тавьсан тэcрэх бөмбөгнөөс хэдэн мянган хүний амь нaсыг аварчээ

boredpanda.com

 

Аав минь 3 жилийн өмнө өөд болсон ч гүүгл-газрын зураг дээрээс харахад дуртай ажлаа хийсээр л харагдана. Тэр минь цэцэг тарих их дуртай байж билээ

boredpanda.com

 

Би хорт хавдрыг ялсан!

boredpanda.com

 

Тэр хөдөлж чаддаггүй, митохондриaлийн өвчтэй тул 7 дугаар анги хүртлээ тусгай сургуульд сурдаг байсан юм. Тэр дөнгөж саяхан жирийн сургуулийг онц дүнтэйгээр дүүргэжээ

boredpanda.com

 

Балбын уулчид Эверестээс 2,2 тонн хог цэвэрлэжээ

boredpanda.com

 

Элэгний хорт хавдрын эмчилгээний дараа намжмал байдалд орсон өдөр авахуулсан охины минь гэрэл зураг

boredpanda.com

 

Түүний сүүлчийн өдрүүдэд далайн эрэг дээр авчирна гэж би түүнд амласан байсан юм, даанч коронавирус саад болоод. Ямартай ч би амлалтаа биелүүлж чадлаа

boredpanda.com

 

Уран зураг эрүүл саруул амьдрахад минь таван жилийн турш тусалж байна

boredpanda.com

 

Энэ бүсгүй зах дээр миний нүдний өмнө, миний хархүүд сээтэн хаяад байгаа шүү

boredpanda.com

 

Жилийн өмнө би сэтгэл гyтралд орчихсон амиa xорлох тухай бодож явдаг байлаа. Одоо ажил төрөл минь өөр болсон шүү

boredpanda.com

 

Би хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болохоор гүйхэд амаргүй байдаг. Өнөөдөр гурван километр гүйж чадлаа, би өөрөөрөө бахархаж байна

boredpanda.com

 

Өвөөг нaс бaрсны дараа эмээ уран зурагт суралцаж эхэлсэн юм. Жилийн дараа надад ийм зураг бэлэглэлээ

boredpanda.com

 

Францын Пейод амьдардаг энэ адуу Калийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн сэтгэл санааг өргөж дэмждэг

boredpanda.com

 

Бидний хайртай хөгшин нохой маань 15 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна

boredpanda.com

 

Нөхөр маань охинтойгоо шивнэлдээд л, түүндээ зориулж интернетээр юм захиална гэж аминчлаад байсан юм. Өнөөдөр дэлгүүрээс ирээд ийм зүйл хардаг байгаа

boredpanda.com

 

Хaр тaмхигүй бас нэгэн жилийг ардаа үдлээ. Амьдралыг хайрлах бас нэгэн жил

boredpanda.com

 

Өнөөдөр хамгийн сайн найзтайгаа нийлж ой модыг 1 тонн хогноос нь салгаж чадлаа шүү

boredpanda.com

 

Хөршүүд маань намайг гадаа гарахаар дандаа нохойдоо хэлдэг – тэр над дээр гүйж ирээд мэндэлдэг юм. Одоо амттанаа авах гээд хүлээгээд зогсож байгаа нь энэ

boredpanda.com

 

Туяаны эмчилгээний улмаас намайг хүүхэдтэй болох магадлал тун бага гэж анхааруулж байлаа. Долоон жилийн дараа хүү минь төрсөн

boredpanda.com

 

Эмээгийн энгэрийн зүүлтийг онгойлгох гэж их цаг, хөдөлмөр зарсан даа. Онгойлгож үзсэн нь ч болж

boredpanda.com

 

Энэ залуу үүрнээсээ унаад яг л муурны хоол болох гэж байлаа. Би зэрлэг амьтанд туслах төвд авчиртал над руу л авираад холдох санаагүй шүү

boredpanda.com

 

Эмээ, өвөө хоёр маань өнөөдөр хуримынхаа 53 жилийн ойг тэмдэглэж байна

boredpanda.com

 

Хүү ангийн хүүхдүүддээ өөрийнхөө ахыг Супермен гэж хэлэхэд хэн нь ч итгээгүй ажээ. Өнөөдөр түүний эгчийн нөхөр Генри Кавилл хүүгийн хэлснийг батлахаар яаран алхаж байгаа нь

boredpanda.com

Та өөрийн сэтгэл хөдөлгөм түүхээ бусдад хуваалцахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Сайн сайхан бүхнийг хүсье!

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *