Жирэмслэлт нь хөөрхөн харагдаад зогсохгүй бас хөгжилтэй зүйлсээр дүүрэн байдгийг батлах 15 гэрэл зураг

0

Хүсэн хүлээсэн жирэмслэлт өөрийн болон хайртай хүмүүсийн сэтгэлийг дэвтээгээд зогсохгүй мөн хөгжилтэй мөчүүдтэй учруулна. Хоёр зураастай анхны тест, ирээдүйн ээжийн амтлах мэдрэмжийн өөрчлөлт, эцэг болохоор бэлдэж байгаа эр хүн – энэ бол гэр бүлийн аз жаргалтай мөчүүдийн нэг.

Ирээдүйд аав, ээж болох бүх хүнд тохиолддог хөгжилтэй мөчүүдийг бид сонирхохоор шийдсэн юм. Та ч гэсэн бидний бэлдсэн нийтлэлийг өөрийн эрхгүй сонирхох биз ээ.

Эхнэр маань: “Жирэмслэхийн тулд олон сар зарцуулдаг гэсэн, тэгэхээр бидэнд бэлдэх хугацаа хангалттай байна.”

8 өдрийн дараа…

© New_Fry / Reddit

 

Би хэдэн долоо хоногийн турш ингэж зурахыг хүсэж байлаа, ашгүй өнөөдөр эхнэр маань надад зөвшөөрөл өгсөн шүү

© alx924 / Reddit

 

Би түргэн хоолны газрын ажилтанд: “Эхнэр маань жирэмсэн, тэгээд давстай өргөст хэмх их идмээр байна гээд, та түүнд боломжоороо ахиухан хийгэд өгөөрэй” гэсэн юм. Түүнд минь зориулж хийж өглөө

© corytjohn / Reddit

 

Жирэмсэн эгч маань Хеллоуины шилдэг өмсгөлийн шагналыг авчээ

© ImAVampiahImAVampiah / Reddit

 

Жирэмсний 35 дахь долоо хоногийн педикюр

© Haylobro / Imgur

 

Эхнэр маань жирэмсний 5 дахь сар дээрээ явж байна. Түүний гэр бүл томорч байгаа гэдэстнүүдээр дүүрэн гэхэд буруудахгүй

© Unknown_author / Imgur

 

Найзын маань эхнэр жирэмсэн байгаа

© Addicted2Groove / Imgur

 

Өнөө маргашгүй аав болох гэж байгаа юм. Сүүлчийн мөчид аав болох бэлтгэлээ хийсээр л байна

© target_meet_arrow / Reddit

 

Би жирэмсний 27 дахь долоо хоног дээрээ яваа, хүү маань өнөөдөр ингэж дэггүйтэж байна

© jperry2016 / Imgur

 

Төрөх дөхөөд ирэхээр том гэдсэндээ жинхэнэ түүртэж эхэлдэг, гэхдээ бас зайрмагтай аягаа тавихад бас зүгээр л юм байна

© BrokenWhiskeyGlass / Reddit

 

Ээж өнөөдөр манай цонхны тавцан дээр энэ цэцгийн савыг орхижээ. Би жирэмсний 36 дахь долоо хоног дээрээ яваа юм

© JuJusPetals / Reddit

 

Та жирэмсний 39 дэх долоо хоног дээрээ яваа юм уу? Юу ч битгий хэл

© Boophoop123 / Reddit

 

Би өөрийнхөө дотуур хувцасны хэмжээ өөрчлөгдсөнийг хараад хэлэх үгээ олохгүй байна, нэг нь жирэмсний эхэнд, нөгөө нь 37 дахь долоо хоног дээрх

© mrsroyalmountain / Reddit

 

Жирэмслэлтийн үеэрх миний галбирын өөрчлөлт: 65 кг-аас эхлээд төрөхөөс өмнөх 95 кг хүртэл (би одоо 79 кг болоод байгаа). Өөрийн биеэрээ би бахархаж байна

© XOXLingLingXOX / Reddit

 

Жирэмсний үед ийм л хоол унд идмээр санагдаад. Өчигдөр эдгээрийг идэх гэж кино театр явлаа шүү дээ

© manahikari / Reddit

Та жирэмсэн байхдаа стандарт бус ямар хоол хүнсэнд дурлаж байв?

62
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *