Хажуу дахь хүн чинь хайр сэтгэлээ хэрхэн илэрхийлж байгаагаас хамаарч та өөрийгөө түүний хувьд хэр зэрэг үнэ цэнэтэй хүн болохоо мэдэж болно

3

“Би чамд хайртай” гэдэг үгийг хэлэх нь анхаарал, халамж тавьдаг болохын хамгийн энгийн илэрхийлэл юм, гэхдээ өөр олон байдлаар үүнийг илэрхийлэх боломжтой. Сэтгэл хөдлөө илэрхийлэх үедээ хүн бүр хоорондоо харилцан адилгүй байдлаар ил гаргадаг. Зарим нь үг хэлдэг бол бусад нь үйлдэл болон дохио зангаа ашиглахыг илүүд үздэг. Бусад хүн заавал тань шиг хайр сэтгэлээ илэрхийлэх учиргүй бөгөөд та хэдий чинээ хайр дурлалын харилцаандаа сэтгэл зовнино, төдий чинээ танд бага хүсэл тэмүүлэл төрнө гэсэн үг юм.

Бид та бүхэнд, хүмүүсийн хажуу дахь хүндээ үг ашиглалгүйгээр хайр сэтгэлээ илэрхийлэх 6 төрөл болон тэдгээрийн илтгэх тус бүрийн утга санааг хүргэхээр бэлтгэлээ.

1. Тэр яг л өдрийн тэмдэглэл шиг чинь таныг сонсоно

Хэрэв таны хамтрагч, та хоёрын аль алинд нь аз жаргалтай эсвэл гунигтай санагдах өдрүүдэд таныг сонсоход болон тав тухтай байлгахад хэзээд бэлэн байдаг бол, тэр зөвхөн сайн сонсогч төдийгүй, хайр дурлалын харилцааныхаа үнэ цэнийг мэдэрдэг гэсэн үг. Таныг сэтгэлээ илэрхийлэхийг зөвшөөрснөөр, таны хамтрагч болон та хоёрын хоорондын харилцаа улам бэхжиж, илүү хүчтэй бас шударга болох болно.

 

2. Тэр тантай адилхан хайраа тэврэлтээр илэрхийлнэ

Таныг хайрлаж дурлах үед, тэврэлт бол бие биедээ сэтгэлээ илэрхийлэх хамгийн тааламжтай зүйлсийн нэг байдаг. Хэрэв таны хамтрагч тантай адилхан тэврэлдэх дуртай бол, тэр тантай хамт цагийг өнгөрүүлэх маш их дуртайгаас гадна хайр дурлалын харилцааны дотно байдлыг хүндэтгэдэг гэж ойлгож болно. Түүнчлэн духан дээр гэнэт үнсэх болон нуруунаас тэврэх нь тэр таныг өөрт нь ямар чухал хүн болохыг үгээр биш үйлдлээр илэрхийлж буй хэрэг юм.

 

3. Тэр таныг зорилгодоо хүрэхэд чинь тусална

Хэн нэгэнтэй үерхэж, хайрлаж, дурлана гэдэг нь бүхий л үед хамтрагчийнхаа хажууд байж эсвэл 24/7 тасралтгүй мессеж бичихийн нэр биш. Өдрийн төгсгөлд та хоёр тус тусынхаа зорилго, хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хичээж, зүтгэсэн хувь хүмүүс байх болно. Хэрэв таны хамтрагч өөрийг нь анхаарсангүй гэж гомдоллохын оронд, танд зорилгодоо хүрэхэд чинь тусалж, хувийн орон зайг чинь бүрдүүлж, хангалттай өөртөө зарцуулах цаг гаргаж өгдөг бол, энэ нь таны хувийн орон зайг хүндэтгэдэг болохын илрэл юм. Хамтрагчид чинь ч бас хувийн амьдрал, хүсэл мөрөөдөл гэж байдгийг аль болох ойлгох нь нас биед хүрснээс гадна жинхэнэ хайраар хайрлаж байгаагийн шинж болохыг санаарай.

© Like Crazy / Paramount Pictures

 

4. Тэр гэрийн ажилд тусална

Хэрэв таны хамтрагч өдөр бүр гэрийн ажил хийхээс төвөгшөөдөггүй эсвэл тогтмол гэрийн ажилд тусалдаг бол, тэр тэгш харилцааг эрхэмлэдэг бөгөөд хэн нэгнийхээ нуруунд хэтэрхий их ачаа үүрүүлэхээс зайлсхийдэг гэсэн үг юм. Тэгш харилцааг эрхэмлэдэг хүнийг олно гэдэг тийм ч амар зүйл биш, тэгэхээр хэрэв та энэ төрлийн онцгой нэгэнтэй хэдийнээ учирсан бол, түүнийг бүү тавьж явуулаарай.

© Suspicious Partner / SBS

 

5. Тэр таны талаар хайртай хүмүүстээ төвөгшөөхгүй хэлнэ

Тэр танд чин сэтгэлээсээ хайртай болохын нэг илрэл бол, тэр таны талаар найз нөхөд болон гэр бүлийнхэндээ илэн далангуй хэлэх явдал юм. Хэрэв хамтрагч чинь таны талаар бусдад хэлж чадаж байвал, тэр хайр дурлалын харилцааныхаа үнэ цэнийг мэддэгээс гадна, ямар учир шалтгаанаар тантай хамт байгаагаа ойлгодог нэгэн гэж дүгнэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл тэр ирээдүйгээ тантай хамт төсөөлдөг.

© A Walk in the Clouds / 20th Century Fox

 

6. Тэр хаана ч байсан олон нийтийн өмнө хайр сэтгэлээ илэрхийлнэ

Хааяа нэг олон нийтийн өмнө хайр сэтгэлээ илэрхийлэх нь хэвийн зүйл, харин таны хамтрагч байнга ингэж байвал, энэ нь магадгүй улаан тугийг илтгэж байж болох юм. Олон нийтийн өмнө хайр сэтгэлээ байнга илэрхийлэх нь найдваргүй байдлыг харуулж байж болох ч, нөгөө талаасаа энэ нь тэр тантай юуг ч хийж, ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн байгаагийг илрэл юм.

Та биеийнхээ нөгөө хэсэг болсон хайртай хүндээ үгээр биш үйлдлээр хэрхэн сэтгэлээ илчилдэг вэ? Та урьд өмнө сэтгэл хөдлөлөө огт илэрхийлдэггүй хэн нэгэнтэй үерхэж байсан уу? Түүнтэй хэрхэн ойлголцдог байсан бэ? Бидэнтэй санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаарай.

22
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ganhuyag Daavka

    Ganhuyag Daavka

    2019/09/28 at 17:29

    Bilgvvn Davaa neg unshaarai arai oor yum bnaa

  2. Sondor Sondor

    Sondor Sondor

    2019/09/29 at 16:26

    Амраа Амраа би чинь амьдралаа олсон хүн шүү дээ ❤

  3. Р. Отгонцэцэг

    Р. Отгонцэцэг

    2019/09/30 at 09:18

    Б. Тэмүүжин ?❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *